Биеийн хэлийг ажил дээрээ зөв ашиглах 5 арга

Үгэн биш харилцаа хүний амьдралд, тэр дундаа ажил дээр маш их үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс биеийн хэлийг зөв таниж, өөрсдөө зөв ашиглаж сурах хэрэгтэй. Биеийн байрлал, нүүрний хөдөлгөөн зэрэг нь эргэн тойронд ямар нэгэн мэдээлэл өгч байдаг. Оттавын их сургуулийн мэргэжилтнүүд ажил дээрх биеийн хөдөлгөөний харилцааг судалж үзээд ихийг мэдэж авчээ. Ажил дээрх биеийн хөдөлгөөний 5 чухал зүйл байгааг эрдэмтэд илрүүлсэн байна. 1. Хувь хүний илрэл Биеийн хэл, нүүрний хөдөлгөөн, дуу хоолой таныг ямар хүн болохыг илтгэнэ. Хамт ажиллаж байгаа хүмүүст эдгээр мэдээллийг өгөхөөс татгалзаж байгаа нь
өөрийнхөө тухай буруу сэтгэгдэл үлдээхэд нөлөөлдөг байна. Үгэн биш дохио өгөхгүй байгаа хүнийг эргэн тойрны хүмүүс нь хатуу эсвэл ажилдаа сонирхолгүй хүн гэж хүлээн авдаг. Энэ нь ажлынхаа эхний өдөр л биеийн элдэв хөдөлгөөн хийж өөрийгөө илэрхийл гэсэн үг биш юм шүү. Өөрийгөө багахан хэмжээгээр
илэрхийлэхэд л эерэг сэтгэгдэл төрүүлж чадна. Ярилцаж байхдаа гарыг нь богино хугацаанд атгах, инээмсэглэх, харааны харилцаа тогтоох, толгойгоо дохих гэх мэт. Бага зэргийн гарын хөдөлгөөн ч бас байж болно. Ажилд орох ярилцлагын үеэр биеийн хэл нь эмэгтэйчүүдэд илүү нөлөөлж байгааг эрдэмтэд
тогтоосон байна. Чанга гар атгах нь урьд өмнө нь чанартай хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаас илүүтэй тэдэнд таатай мэдрэмж төрүүлдэг ажээ. 2. Эрх мэдлээ харуулах Биеийн хөдөлгөөний хэл нь нийгэмд эзлэх байр суурийг мөн илтгэдэг. Эрх мэдэл зохих байрлалаас мэдрэгдэнэ. Дараах зарчмаар ихэвчлэн
илэрдэг: хүн хэдий хэр их орон зай эзэлж байна (жишээ нь хөлөө алцайх) төдий чинээ өөрийнхөө хүчинд итгэсэн байна. Мөн яриаг хянах, таслах зэргээр илэрнэ (үүнд мөн харааны харилцаа орно). Илт уурлах эсвэл ширүүн харагдах эмэгтэйчүүд ийм төрхтэй эрчүүдийг бодвол илүү таагүй сэтгэгдэл үлдээдэг болохыг
судалгаагаар тогтоожээ. Ёс заншлын онцлогоос хамааруулж авч үзэхдээ судлаачид санал нэгтэй дүгнэлт гаргасан байна: эрх мэдлийн дохиог улс орнуудад нэгэн ижил ойлголтоор хүлээн авч байжээ. Гэхдээ дүрмээс гажууд ганц хоёр зүйл бий. Жишээ нь, Америкт ширээн дээрээ хөлөө тавьсан хүнийг босс гэх бол
Японд – замбараа цадигаа алдсан хүн гэж үзнэ. Энэ мэт зүйлийг таниж мэдэхийн тулд албан ажлын ёс жаягийг юуны түрүүнд мэдэж байх ёстой болно. Удирдлагынхаа өмнө өөрийнхөө эрх мэдлийг илэрхийлэх – яав ч шилдэг хувилбар бус, хэрвээ та өөрөө л удирдлага нь биш бол шүү дээ. Гэхдээ үүнд хүйс өөрийн
үүргийг гүйцэтгэнэ. Эмэгтэй хүн өөрийн гомдлыг зөвөөр илэрхийлж чадахгүй бол хэрэг бишдэх тал руугаа явдгийг анхаараарай. Мөн тухайн ард түмний ёс заншлыг авч үзэх хэрэгтэй: хэрвээ та гадаадад ажиллахаар болсон бол тухайн үндэстний ёс заншлыг заавал уншиж судалсан байх ёстой. 3. Хүмүүсийн
санаачлага Зөвхөн эрх мэдлээ ашиглан хүмүүст нөлөөлөхгүй. Үр дүнтэй манлайллыг харизм дээр суурилж хийж болно. Авьяаслаг удирдагч нар өөрийн үгээ итгэлтэй, санаачлагатайгаар хэлдэг. Үгээ хэлэхдээ харааны харилцаа тогтооно, хурдан бөгөөд тодорхой ярина, үүн дээр гар, нүүрний хөдөлгөөн нэмэгдэнэ.
Харизмын бас нэгэн чанар – сонсогчдыг эзэмдэх, өөрийн үзэл бодлоо тэдэнд шууд итгүүлэх чадвар. Үүний тулд нээлттэй байхаас гадна эргэн тойрныхныгоо анхаарна, халуун дулаанаар инээмсэглэнэ. 4. Тэнцвэрт харилцаа бий болгох Үгэн биш харилцаа нь хамт олонд халуун дулаан уур амьсгал бий болоход
нөлөөлдөг. Хамт олны хүндэтгэл, итгэлийг хүлээхийн тулд хуучны аргыг ашиглаж болно: харилцан ярилцаж байгаа хүний үйлдэл, хөдөлгөөнийг дуурайх. Сайхан харилцаа тогтооход мөн өрөвч сэтгэл нөлөөлдөг. Өөрийн асуудал, зовлонгоо ярьж байгаа хүнд хөнгөхөн хүрэхэд л хоорондын харилцаа илүү
дотно болдог байна. Хамгийн гол нь – хэтрүүлж болохгүй: хүрэлцэж байгаа нь ямар нэгэн сексийн дур сонирхолгүй, хувь хүний орон зайд хэт нэвтрэхгүй байхыг анхаарна уу. 5. Сэтгэл хөдлөлийн илрэл Сэтгэл хөдлөлөө биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх нь ажлын байранд сайн нөлөө үзүүлж чадна. Нэгдүгээрт, нэг
хүний тааламжтай сэтгэл санаа гинжин хэлбэрээр бусдадаа нөлөөлнө. Үүний үр дүнд ажлын чадамж нэмэгдэж бүтээмж дээшилдэг байна. Хоёрдугаарт, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нь хамт олонд яг л барометр шиг үйлчилгээ үзүүлж мэднэ. Жишээ нь, хэн нэг нь даргынхаа өрөөнөөс ууртай гарч ирвэл
бусдад нь даргаасаа айх сэтгэгдэл төрүүлнэ. Мэдээж ажил хийх амаргүй, гэхдээ сэтгэл хөдлөлөө нуух шаардлага байхгүй. Таагүй нөхцөл байдалд тааламжтай дүр царай гаргах нь хамт олонд буруу сэтгэгдэл үлдээнэ. Маш олон хүн өөрийнхөө бодит сэтгэл хөдлөлийг нуухыг хичээдэг, үнэндээ сэтгэл хөдлөл нь
өчүүхэн хөдөлгөөнөөр ч илэрч байдгийг сайн мэддэггүй. Үүнээс гадна нүүрний хувирлаа нуухыг хичээхэд маш их хүч зарцуулдаг. Тиймээс үйлчилгээний газрын ажилтнуудын “сэтгэл хөдлөлийн хөдөлмөр” маш хэцүү гэж ярьдаг нь үнэний хувьтай юм. Ямар ч нөхцөлд бай, өөрийн мэдэрч байгаа сэтгэл хөдлөлөө
байгаагаар нь гаргаж байвал эргэн тойрон илүү бодитоор тайван хүлээж авахыг бүү мартаарай. Дүгнэлт Канадын хэсэг эрдэмтдийн үзэж байгаагаар үгэн биш харилцаа нь судалгааны сайн суурь болж өгч чаддаг гэжээ. Эрдэмтдийн урьд өмнө хийсэн судалгааны үр дүнг одоо бодит амьдрал дээр ашиглаж болно гэж
үзсэн байна. Бидний биеийн хөдөлгөөн эргэн тойрны хүмүүст бидний төсөөлж байснаас ч ихийг илэрхийлдэг болохыг бүү мартаарай. Энэ хэлийг өөрт ашигтайгаар ашиглаж сурах хэрэгтэй. Ямартай ч суралцах эхлэлийг тавихад буруудахгүй болов уу.
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.