Uncategorized

Ямар ч өр зээл тавилгүй хэрхэн томоохон худалдан авалт хийх вэ? Тооцоотой хүмүүсийн хэрэглэдэг 13 арга

Бидний орлого нэмэгдэхийн хэрээр зарлага ч бас нэмэгддэгийг та анзаарсан байж таарна. Ингэснээр цаг үргэлж мөнгө цааш нь хийж хадгалж байх хүсэл маань холын зүйл хэвээр байсаар. Үүний шалтгаан нь бидний мөнгөө зөв зарцуулж чаддаггүйтэй холбоотой юм. Энэ удаа танд сонирхуулах зөвлөгөө маань эхлээд тэнэг зүйл мэт санагдаж болох ч огт утгагүй зүйл биш юм шүү. Таныг хэмнэлттэй байхад тань сургах 13 зөвлөмж. 1. Зурагтаа унтраа Зурагтаа унтраа гэсэн зөвлөгөө маань арай хэтэрхий туйлширсан мэт санагдаж болох ба харин цөөхөн асааж байх нь хэнд ч гай болохгүй билээ. Ингэснээр таны амьдралд нөлөөлөх рекламын тоо эрс багасан түүнийг даган зардал ч багасах болно.Үүнээс гадна танд илүү чөлөөт цаг зав гарч түүнийгээ өөрийн бизнес, гадаад хэл үзэхэд зарцуулах хэрэгтэй ба дээр нь цахилгааны зардал ч багасна гэдгийг санаарай.   2. Баярын худалдааг баяр дууссаны дараа хий Баярын үеийн бужигнааны дараа тухайн баяр наадамтай холбоотой янз бүрийн бэлэг худалдаж авах сайхан боломж гарч ирдэг байна. Жишээ нь шинэ жилийн тоглоом, гоёлыг худалдаж аваад дараагийн шинэ жилээр хэрэглэж болно. Энэ аргаар төрсөн өдрийн бэлгийг ч бэлдэж болох ба учир нь таны хүүхдийн төрсөн өдөр болох яагаа ч үгүй боловч та хямдралтай, хүүхдийн тань дуртай эвлүүлдэг тоглоомыг хямдралтай үнээр худалдаж авснаар та гэр бүлийнхээ төсвийг ихээр хэмнэх болно.   3. 30 хоног гэсэн дүрмийг хэрэглэж сур Энэ дүрмийн ачаар та сэтгэлийн хөөрөл бүхий худалдан авалт хийхээ болино. Та ямар нэг зүйл худалдаж авмаар бол (ялангуяа төлөвлөгөөнд ороогүй том худалдан авалт бол) худалдаж авалгүй өөртөө бодох хугацаа болох 30 хоног гарга. Ихэнх нөхцөлд сарын дараа өнөө худалдаж авах гээд байсан зүйл маань тийм ч чухал зүйл биш сэт санагдах болсон байдаг.   4. Хоолны цэсээ долоо хоногоор гарга Дараа долоо хоногийн хоолны цэсийг гаргахыг хичээх хэрэгтэй ба энэ нь таныг чухам юу худалдаж авах вэ гэдгийг тодорхойлоход тусална. Мөн хоол хүнсээ бэлдэхэд тусалж, хоолны тэнцвэр сайжран, урьдчилж бодоогүй, илүү зардал гаргах худалдан авалт хийхгүй байхад дэмтэй юм.   5. Хурд хэтрүүлж хэрэггүй Хурдан явах дуртай хүмүүс шатахуунд маш их мөнгө төлж байдаг билээ. Мөн хурдан явах нь ихээхэн хэмжээний торгууль хүлээх нөхцөл болно. Тиймээс та хурд хэмжигчээ өөрөөр харах хэрэгтэй ба ингэснээр төсөвт тань хэрэгтэй, таны аюулгүй байдалд ч чухал билээ.   6. Жилд нэг удаа төлбөрийн баримтуудаа эргэн харж байх хэрэгтэй Жилд нэг удаа гар утасны үйлчилгээний төлбөр, интернет, ТВ зэргийн төлбөрийг эргэн харж байх хэрэгтэй. Шинэ хүнд тэдгээрийн үйлчилгээ байнга хямд байдаг учир магадгүй та хамгийн буруу, үнэтэй үйлчилгээ авч байгаа юм биш биз?   7. 10 секундын дүрэм баримтал Та худалдан авах зүйлийн жагсаалтгүй гарсан бол илүү зүйл худалдан авахаас зайлсхийхэд тань 10 секундын дүрэм тус болно. Та ямар нэг хүнс, бараа сагсандаа хийхийн өмнө 10 секундын турш танд энэ үнэхээр хэрэгтэй юу гэдгийг бодох хэрэгтэй. Хэрвээ эргэлзээ байсаар байвал буцаагаад байранд нь юу ч бодолгүй тавьсан нь дээр.   8. Цалингаа авсны дараах 3 хоногт худалдан авалт бүү хий Цалингаа авсны дараах 3 хоногт мөнгө бүү зар. Чухам энэ хугацаанд хүмүүс сэтгэлийн хөөрлөөр их худалдан авалт хийдэг билээ. Өөрт хэрэгтэй зүйлийг урьдчилан авч байх нь дараагийн удаа талх авахаар дэлгүүр яваад төлөвлөөгүй бөөн зардал гаргахаас сэргийлнэ.   9. 5 дугтуйны зарчим хэрэглэж сур Хэрвээ та ямар нэг төсөвт яг таг багтаж байх шаардлагатай бол сарын бүх орлогоо 5 адил хэсэгт хуваан дугтуйнд хийнэ. Нэг долоо хоногт та зөвхөн нэг дугтуй зарах ёстой. 5 дахь дугтуй нь ямар нэг төлөвлөөгүй зайлшгүй зардал гарах хэрэгтэй үед хэрэглэх ба ийм зүйл үгүй бол хадгаламж болно. Хэрвээ та том худалдан авалт хийхээр бол үүнд зориулсан зардлаа тусад нь ялгасны дараа 5 дугтуйны төсөв хийх хэрэгтэй.   10. Карпулинг хэрэглээд үз Хэрвээ таны ойролцоо цуг ажилладаг, тантай ойрхон ажилладаг таньдаг хүн байдаг бол ээлжлэн машинаар ажилдаа явж байхаар тохиролцох гээд үз. Ингэж чадвал та хоёр машиныхаа элэгдлийг 2 дахин багасгахаас гадна шатахуунд зарцуулах мөнгөө ч хоёр дахин бууруулах билээ.   11. Машиныхаа агаар шүүгчийг цэвэрлэн дугуйныхаа хийг нэм Зөвшөөрсөн хэмжээнээс 0,1 атмосфер бага хэмжээ нь шатахуун зарцуулалтыг 1 %-иар ихэсгэнэ. Дугуйны хийг сайн байлгаснаар та ихээхэн хэмжээний шатахуун хэмнэж чадах билээ. Үүний тулд зөвшөөрсөн хэмжээний дугуйн хийний хэмжээг заавар дээрээс харж хэрэгтэй хэмжээ хүртэл хийгээ нэмж байгаарай.   12. Худалдан авалтыг эмэгтэйчүүд л хийг Судалгаагаар эрчүүд илүү их сэтгэлийн хөөрлөөр худалдан авалт хийх бөгөөд үүндээ харамсах нь ч бага гэнэ. Тиймээс хэрвээ та зээлээ хурдан төлөх эсвэл гэр бүлээрээ аялалд явахыг хүсэж байвал эрчүүдээ ганцааранг нь дэлгүүр явуулах хэрэггүй юм.   13. Танилууд харилцан туслалцах Хүн болгон бусдад хэрэгтэй ямар нэг зүйлийг хийж чаддаг. Тэгвэл үүнийг яагаад хамгийн ашигтайгаар хэрэглэж болохгүй гэж? Жишээ нь та компьютер сайн мэддэг бол найздаа түүнийг нь засаж, шинэ программ суулгаж өгөөд харин тэр хуульч найз тань танд аливаа бичиг цаасны зүйлд чинь тусалж болох ю
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!