Хувийн туршлага: Хэрхэн сайн ажилтан олох вэ, түүнийг хэрхэн тогтоон барих вэ?

Үйл ажиллагааны удирдагч хэрхэн сайн ажилтан олж, түүнийгээ ажиллуулах, удирдах үр дүнтэй 3 аргаа танилцуулж байна. Эхний түүх 2012 онд би нэгэн жижиг компанийн iOS болон Android программ хангамж турших хэлтсийг удирдаж байсан ба манай хэлтэс 4-5 хүнтэй байв. Яагаад 4-5 гэсэн тодорхой бус тоо вэ гэвэл бид сургууль төгсөж байгаа, туршлага багатай оюутан авдаг, тэр нь программ хангамжийн бүтэн циклийг эзэмшиж ойлгоогүй бол удалгүй ажлаасаа гардаг байв. Цалин дунджаар 300 орчим доллар ба оюутан хүнд хангалттай их мөнгө билээ. Би үргэлж мэргэжил дээшлүүлэгчийн төсөв гуйдаг байсан ба энэ
нь хэн нэг ажилтан маань ажлаасаа гарахад намайг хамгаалах хамгаалалт болох учиртай байв. Заримдаа би зүгээр л тооноос хэтэрсэн хүн ажилд авах үе ч байлаа. Энэ нь маш төвөгтэй, найдваргүй зүйл гэдгийг би маш сайн ойлгож байсан ба ажилчдаа материаллаг байдлаар урамшуулах төдийгүй, олон талт
мэргэжилтэн болгож, цалинг нь нэмэх хэрэгтэй гэж бодож байв. Ингээд би нэгэн багийн ахлагч томилсон ба тэрээр бусдаасаа 15%-иар илүү цалин авч байсан бөгөөд хариуцлага нь ч төдий чинээ өндөр байв. Гэвч багийн ахлагч болон ажилтан хоёрын хооронд (Баясаа гэж нэрлэв) зөрчил гарч эхэлсэн ба би тогтсон
аргуудаар намжаах гэж оролдоод үр дүнд хүрсэнгүй. Энэ үед би аз туршихаар шийдсэн ба өөрийн эртнээс бодсон нэг арга болох зөрчилдөж байгаа талуудын байрыг нь сольсон юм. Гэхдээ багийн ахлагчид хуучин 15% өндөр цалинг хэвээр үлдээн, түүнийг ихээхэн хариуцлагатай төсөл дээр ажиллуулсан ба Баясаад ч
15%-ийн нэмэгдэл цалин өгч материаллаг төдийгүй мэргэжлийн хувьд ч өсөх боломж олголоо. Илүү гаргасан зардал маань 50 доллар болсон боловч ажлын үр дүн нь миний бодож байснаас хэд дахин их тоогоор тоологдох ашигтай болсон билээ. Сарын дараа баг хоёр хүчтэй мэргэжилтэнтэй болсон ба нэг нэгнийхээ
зорилгыг сайн мэдэж байгаа хоёр маань хэлтэс доторх харилцаагаа сайжруулан, багийн ахлагчийг ажлаас халах аюул алга болсон юм. Удалгүй Баясаа энэ хэлтсийг удирдах болсон билээ. Дараагийн түүх. Олон ярилцлага Нэгэн жижиг IT компанид сайн нягтлан бодогч хэрэгтэй боллоо. Миний хувьд хуучин нягтлан
маань шаардлага хангахгүй байсан ба энэ чухал, хариуцлагатай ажилд хэн дуртайг авч болохгүй нь ойлгомжтой. Би чухам ямар шаардлага хангасан хүн авах тухайгаа тодорхой болгож бичээд захиралтайгаа зөвлөөд зараа тавилаа. Сонирхолтой ажил учир олон хүн хариу өгсөн байв. Тохиолдлоор байж болох хүмүүсийг
шууд хасаж, бичсэн шаардлагад маань ерөнхийдөө тохирох хүмүүсийг бүртгэн авч, бүх шаардлага хангах хүмүүсийг ярилцлаганд урилаа. Ярилцлагаа ажлын хуваарьтай зөрчилдөхгүй байлгахын тулд би Doodle сервис ашиглан хэзээ завтай, боломжтой байхаа бичээд бүх л ярилцлагад орох хүмүүстээ холбоос
явуулж, тэд маань ч өөрсдөдөө боломжтой хугацаагаа сонгосон ба би бүх хүмүүс ингэхийг хүлээж байгаад уулзалтаа яг таг болгон товлолоо. Ярилцлагаа 30 минут орчим байхаар тооцсон ба 20 минут ярилцагч маань өөрийнхөө тухай, бусад 10 минут нь миний асуусан асуултанд хариулах, шинэ ажлын байрны тухай
миний тайлбар зэрэгт зарцуулагдах байв. Дүгнэх шалгуур гэж 4 зүйл сонгосон ба энэ нь: Гялалзан байгаа нүд Шаардагдах программ хангамжийг мэдэх байдал Туршлага Ялгарах онцлог Бүтэн хагас долоо хоногт би Skype-аар дамжин 35 ярилцлага хийж 3 хүн сонгож авсан ба нэг нь эргэж хариу өгөөгүй учир ерөнхий
захиралтай зөвлөлдөөд үлдсэн хоёр хүнтэй уулзах цагаа тохирон бусад хүмүүст татгалзсан хариу өгсөн юм. Ингэж би хэрэгтэй хүнээ, 342 хүсэлтээс 35 хүн сонгож ярилцаад олсон ба энэ бүхэнд 2 долоо хоног зарсан юм. Ингэж хурдан амжуулахад тодорхой систем бүхий үйл ажиллагаа, уян хатан сэтгэх, сул, чөлөөт
цаг байхгүй учир олдож байгаа боломжийг бүрэн дүүрэн, чанартай ашиглах гэсэн оролдлого маань тус болсон юм. 3-р түүх. Бүтэн өдрийн турш болсон ярилцлага Боловсон хүчин-оффис менежер хослон хийх хүн хөлслөн авсан тухай түүх юм. Компанийн гүйцэтгэх ажлын хэмжээ их биш учир энэ хоёр ажлыг нэг хүн
хийх нь тохиромжтой байлаа. Би ямар шаардлага тавьж байгаа болон гүйцэтгэх үүргийнх нь тухай бичээд нийгмийн сүлжээ болон ажлын байрны онлайн үйлчилгээнд зараа тавьсан юм. Сонирхсон, өөрийнхөө тухай CV явуулсан хүмүүсийн материалыг үзээд би манай оффист ирж бүтэн өдөр ажиллан өөрийгөө
харуулахыг урилаа. Мэдээж хэрэг хөлс төлөх ба нэг өдрийн хагас цалин гэж тохирсон юм. Энэ аргад хэд хэдэн давуу тал байсан нь: Ярилцлага маань бодит ажлын орчинд, нөхцөлд болно. Хүн ажлын эхний өдөр бүх зүйлээ дайчилдаг. Чухам юу хийх ёстойгоо шууд ойлгодог. Ажлын хамт олон маань хэнтэй ажиллахаа
өөрсдөө шийдэх боломжтой. Би элдэв ярилцлагад цаг алдалгүй, ажлын өдрийн тал хөлсөөр, ажлын цаг алдах аюулгүйгээр энэ бүхнийг бүтээсэн ба ажил горилогчид маань хий гэсэн бүх л зүйлийг хийж, хоёр долоо хоногийн доторх хийх ёстой байсан бүх л зүйлээ хийлээ. Туршилт маань амжилттай болж, бүгд л
сэтгэл хангалуун байсан ба хүрч ирэн зүтгэл гаргасан, гаргаагүй бүгд л хийсэн ажлынхаа төлөө хөлс авч байв. Энэ хооронд ажил үргэлж буцалж ундарч байсан ч бид бүхнийг амжуулсан билээ. Ажлынхан маань ч хэнийг сонгож авах боломжтой болсондоо дуртай байв. Шинэ ажилтан маань бидний шаардлагыг бүрэн
биелүүлэх хүн байсан ба өндөр цалин, хариуцлагатай ажил, ажлын олон бэрхшээлийг бие даан шийдвэрлэх зэрэг олон зүйлийг өндөр хэмжээнд гүйцэтгэж байлаа. Компани ажилтан сонгох гэж нэг хүнд хагас цаг биш бүтэн ажлын өдрийн цаг зарахаар аз туршиж чадсаны маань шагнал энэ билээ. Нэг тогтсон
аргыг бүх л компани, бүх ажлын байр дээр хэрэглэж болохгүй нь ойлгомжтой. Ажлын байр, байгууллага болгон өөрийн гэсэн онцлогтой учир ажилтан сонгож авахдаа маш хянуур, бүх л эрсдэлийг тооцож, зөв туршилтын хугацаа гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь туршилтаас айлгүй, хариуцлагыг нь хүлээхэд бэлэн байх юм. Зөвхөн ингэж байж л аливаа зүйлийг чанартай хийх билэ
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.