Uncategorized

Зөвхөн ядуус л энэ 5 зүйлд мөнгөө үрдэг! Баячууд ийм бодлогогүй зүйл хийдэггүй байна

Санхүүгийн ялгаа нийгэмд байсан, байх ч болно. Яагаад гэвэл ихэнх хүмүүс мөнгөтэй зөв харьцаж чаддаггүй учраас мөнгөний дутагдалд ордог байна. Уругвайн ерөнхийлөгч байсан Хосе Мухика хэлэхдээ: “Би эсвэл та ямар нэгэн зүйл худалдан авахад мөнгө төлдөггүй. Бид тэр мөнгийг олохын тулд зарцуулсан хөдөлмөр, амьдралаараа төлж байгаа юм” гэжээ. Мөнгийг тооцоотой, ухаантай үрэхэд дуртай гэж үздэг. Баячууд үүнийг ядуусыг бодвол байнга бодож явдаг байна. Мөнгөний мэдлэггүй хүн мөнгө ихтэй болохоороо ухамсаргүйгээр зарцуулж эхэлнэ. Мөнгөө буруу зарцуулах нь маш том алдаа. Мөн баячууд хэзээ ч хийдэггүй худалдан авалт гэж байна. Та бүхэндээ энэ тухай танилцуулахаар бэлдлээ. Та ч бас мөнгөө дэмий зүйлд бүү үрээрэй. Мөнгөө хэмнэ 1. Хүүхдүүдэд бэлэг өгөх Баячуудыг харж байхад хүүхдүүдээ огт эрхлүүлдэггүй, тэдний хүүхэд бусад хүүхдүүдээс ялгарч онцгойроод байх зүйлгүй. Үүнд 90-ээд оны үеийн мөнгийг баруун, солгойгүй үрж байсан хүмүүс хамаагүй. Эд баялагаа өөрөө босгосон хүмүүс хүүхдүүдээ мөнгөтэй зөв харьцаж сургана, чухам – мөнгө олоход сургана. Шинэ унадаг дугуй, гажет – өөрөө хөдөлмөрлөж ав. Мэдээж эдгээр зүйлсийг авахад дутаж байгаа багахан мөнгийг аав ээж өгч болно. Мөнгө олоход зарцуулсан хөдөлмөр, цаг хугацааг хүүхэд өөрөө үнэлж мэдэрнэ, цаашид хэрхэн үрэхээ сайтар бодно. Насанд хүрсэн хойноо аймшгийн амьдралаар амьдрахгүйн тулд тэд хүүхдээ багаас нь хүмүүжүүлнэ.   2. Гажет Амжилттай хүмүүст ажлыг чанартай, хурдан шуурхай, төвөггүй явуулах нь чухал болохоос брэнд хамаагүй. Тэд үнэтэй техник авч байгаа нь загвар хөөсөн хэрэг биш. Хэрвээ шинэ загварын ямар нэгэн зүйл таалагдахгүй бол тэд авах ч үгүй. Харин ядуучууд зар сурталчилгаанд хууртагдана. Өөрт үнэхээр хэрэгтэй эсэхийг үл тоон зээл тавин байж авна. Бусадтай адил байхын тулд гэх үү дээ. 3. Үнэтэй ресторан Баячууд тансаг ресторанд орох нь орно оо. Гэхдээ албан уулзалт эсвэл тэмдэглэлт өдрөөр л орно. Мөн бизнесийн ашиг эрхийн төлөө байгууллагын зардлаар орох нь элбэг. Үнэтэй ресторанд орж хооллохын оронд гэртээ тогооч хөлслөөд амттай, эрүүл хоол идэхээ тэд сайн мэднэ. Харин ядуус мөнгөтэй болонгуутаа л тансаглаж эхэлдэг. Үдэшлэг бол бүгдийг дайлна, ангийнханы уулзалт – ямар нэгэн үнэтэй зүйл захиална.   4. Хувцас Загвар байнга өөрчлөгдөнө, тиймээс даашинз, туфль бөөн бөөнөөр авах ямар ч хэрэггүй. Дэлхийн тэрбумтнуудыг хараарай – үнэтэй пиджактай биш жинс, свитертэй л яваа. Хаана, юу өмсөхөө сайн мэдэж байх хэрэгтэй. Мөн гоёл чимэглэлийн хувьд ч адил.   5. Том байшин Ядуу хүмүүс бодохдоо хүүхдүүддээ ирээдүйд амьдрах байшин барих ёстой гэдэг. Ингээд барилгын том ажил эхлүүлнэ, дунд нь завсарлана, харин хүүхдүүд аль хэдийн том болж үр хүүхэдтэй болжээ. Хүүхдүүд таны барьсан байшинд амьдрах эсэх нь тодорхойгүй. Мөнгө, цаг хугацаа, хөдөлмөр маш их үрэгдэнэ. Бага орлоготой байж том байшинд амьдрах маш их хүндрэл авчирна. Үйлчилгээний хөлс, цахилгаан, халаалт – энэ бүгд өндөр үнэтэй. Боломжийн байранд амьдарч мөнгөө хүүхдүүдийнхээ боловсролд зориулж хуримтлуулах нь илүү ухаалаг сонголт болов уу. Хүүхдүүд тань өөрийнхөө мөрөөдлийн байшингаа өөрсдөө босгоцгоог. Хүн болгон өөрийн сонголттой. Таны өнөөдрийн сонголтоос таны маргааш шалтгаална. Роберт Кийосакигийн “Баян аав, ядуу аав” номыг уншихыг зөвлөж байна. Өөрийн мөнгөний зарцуулалтыг хяна, дэмий зүйлд бүү үр. Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаара
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!