Uncategorized

Хэрхэн хурдан мөнгө олж болох вэ

Та ажилгүй, зээлийн түүх муу, яаралтай мөнгө хэрэгтэй ийм үед яах хэрэгтэй вэ? Чухам яаж яваад ийм байдалд орсон тань чухал биш бөгөөд магадгүй таны ажиллаж байсан компани дампуурсан эсвэл таниас ихээхэн мөнгө зээлсэн найз нөхөд чинь зугтаад алга болсон…гэх мэт олон шалтгаан байж болох бөгөөд хамгийн гол нь та маргааш байрны мөнгө болон ипотекийн зээлээ төлөх хэрэгтэй байдаг.  Түрийвч тань хов хоосон. Одоо яах вэ? Сандрах хэрэггүй. Гарах гарц үргэлж байдаг. 1. Хэрэггүй зүйлээ зарах Байнга хэрэглэдэггүй хувцас хунар, элдэв хэрэгслийг бүгдийг нь зарах хэрэгтэй ба хямралын үед зөвхөн онцгой хэрэгтэй зүйл байхад л болно. “Эд бараагаа интернетээр маш хямдхан зарах хэрэгтэй ба үнэтэй зарах гэвэл борлогдохгүй гэдгийг санаарай. Өөр арга үгүй.” Мөн та ломбард болон комиссын дэлгүүрт очиж болох юм. Энэ нь ашиг тусын хувьд өмнөхөөс муу боловч хуучин хэрэглэлээсээ илүү хурдан салах арга. Гэхдээ таны компьютер хуучин… зэрэг шалтгаанаас болон маш хямдхан үнэлэгдэх бөгөөд эргэн худалдан авах гэхэд маш өндөр үнэ төлнө гэдгийг санах хэрэгтэй. Ямар ч байсан эдгээр арга нь асар их хүүтэй мөнгө зээлэхээс хамаагүй илүү үр дүнтэй арга юм шүү. 2. Ямар нэг зүйл түрээслүүлэх Зарлал сайн хар. Хэнд ямар зүйл хэрэгтэй байгаа, хэн түүнийг нь хэрхэн түрээсэлж байгаа талаар судалж өөрт байгаа боломжийг ашигла. Магадгүй таны амьдардаг газар аялал жуулчлалын бүсэд байгаа бол өөрийнхөө байрны нэг өрөөг эсвэл бүтнээр нь түрээсэл. (найз нөхдийнхөө гэрт хэд хоног амьдарч болох юм) Түрээсэнд өгч болох олон зүйл байх ба гоёлын даашинз, гоёл чимэглэл, бүр гэрэл зургийн аппаратыг хүртэл түрээсэлж болдог. 3. Интернет болон бусад сошиал сүлжээгээр янз бүрийн үйлчилгээ үзүүлэх зар тавь Та юу сайн хийж чаддаг вэ гэж өөрөөсөө асуу. Тэгээд түүнийгээ хийх зар тавьж болох ба үүнд: Цэвэрлэгээ Орон байрны засвар Гэр болон зуслангийн байрыг нь харж хамгаалах Сантехникийн болон бусад жижиг үйлчилгээ үзүүлэх. Маникюр, үс засалт гэх зэрэг үйлчилгээ Компьютер засах болон тохируулах Хууль зүйн зөвлөгөө Зураг авах үйлчилгээ. Энэ үйлчилгээ хийх мэргэжлийн хүн биш, тийм учраас үнэ нь хямдхан байгаа гэдгээ шууд хэлэх хэрэгтэй. Ядарсан жолоочийг ресторанаас гэрт нь хүргэх үйлчилгээ. Баяр наадамд баярласан хүмүүсийг гэрт нь хүргэх энэ үйлчилгээнд ямар бэрхшээл гарч болохыг сайн тооцоорой. Орчуулга хийх Өөрийнхөө тухай аль болох томоохон дуугаар зарлах хэрэгтэй ба түр зуурын хүнд байдалд орсноо заавал хэлэх хэрэгтэй. Энэ бүхний дараа таныг түр зуурын ажилд хөлслөх найз нөхөд, таньдаг хүн олдох нь тодорхой. 4. Донор болох Мэдээж таны эрүүл мэндийн байдал ийм байх боломжтой бол шүү дээ. Таны өгсөн цусанд тогтсон хэмжээний мөнгө өгөх юмуу зохих хэмжээний хоолоор хангах ба энэ үнэлгээг цусны төвөөс асууж мэдэх хэрэгтэй. 5. Интернетээр мөнгө олох Интернетээр мөнгө олж болох ба үүний тулд зарим нэг сайт болон хувь хүний постонд лайк болон дислайк дарах, цааш дамжуулж тараах, янз бүрийн сэтгэгдэл үлдээх зэрэгт бага боловч мөнгө төлдөг билээ. 6. “Хэндмайд” хийх Цагаан гаатай жигнэмэг, нэхсэн эд зүйл… гэх зэрэг зүйлсийг хийж сошиал сүлжээгээр зарж болох ба баярын өдрүүдэд энэ нь ихээхэн гүйлгээтэй байдаг билээ. Гэхдээ та бодит, хямд үнэ тавьсан нөхцөлд шүү дээ. Интернетэд аливаа нэг зүйлийг хийх талаар маш олон заавар зөвлөгөө байдгийг анхааралтай судалж үзээрэй. 7. Түр зуурын ажил хийх Зарим тохиолдолд байрны жижүүр, цэвэрлэгч, зөөгч, шууданч… зэрэг түр зуурын ажил гарах бөгөөд энэ талаарх зарлалыг сайн харж байх хэрэгтэй. Магадгүй тань шиг мэргэжилтэнг хэн нэг нь хайж байж болох юм. Хэрхэн залилуулахгүй байх вэ? Хамгийн эхний бөгөөд хамгийн гол зөвлөгөө: өөрийнхөө мөнгийг хэнд ч бүү өг. Хэрвээ ажил хайх явцад тань хэн нэг нь тодорхой хэмжээний мөнгө өгөхийг эсвэл ямар нэг тогтсон үйл ажиллагааг худалдаж авах замаар мөнгөө зарах зүйл санал болговол тэр хүнтэй харьцах харьцаагаа тэр дор нь зогсоож, мартах хэрэгтэй. Та ажил хайж мөнгө олох гэж байгаа болохоос биш мөнгөө өгөх гээгүй. Энэ бол залилангийн эхний илрэх хэлбэр юм. Маш сайн хийсэн резюме буюу намтар, түүнийг гадаад хэл рүү орчуулах, мэргэжлийн зөвлөгөө зэрэгт мөнгө төлөхийг дээрх залилантай хольж болохгүй ба эдгээр үйлчилгээнүүд нь нээлттэй, төлбөрийн хэмжээ нь ч ил байдаг билээ. Ажил олгогч ямар шаардлага тавьж байгааг сайн анхаар. “Ажлын туршлагагүй хүнд асар их хөлс олгоно гэж байхгүй гэдгийг санаж байх хэрэгтэй.” Ажил олгогч нь таныг өөрийнхөө төлөө ажиллуулж, илүү их мөнгө олохын тулд таныг хөлсөлж байгаа бөгөөд хөлс нь хэдий чинээ их байна мөн төдий чинээ үүрэг хариуцлага нь өндөр байх болно. Интернетэд “фрилансер”-уудыг залилах олон янзын тогтсон арга дүүрэн байх ба нэг үндсэн арга нь аливаа нэг ажлыг шударга, сайн гүйцэтгэх баталгаа болгож тодорхой хэмжээний мөнгө барьцаанд тавих шаардлагатай тухай ажил хайгчдад сануулдаг. Эсвэл ямар нэг тодорхой хэмжээний мөнгө бүхий цахим данс нээж цаашид цалин, төлбөр чинь орж байх зориулалттай юм шүү гэх мэтээр тайлбарлаж, ятгах ба эцсийн дүндээ дээрх мөнгөнүүд чимээгүй алга болдог юм. Өмнө дурдсан өөрийнхөө мөнгийг хэнд ч бүү өг гэдэг зөвлөгөөг дахин санах хэрэгтэй. Бас нэг арга нь та маш сонирхолтой ажлын байр сул байгаа тухай зартай таарах ба тэрхүү зарыг өгсөн байгууллагын тодорхой хаяг, мэдээлэл байхгүй байна. Холбогдохын тулд танаас ямар нэг намтар, танилцуулга шаардахгүй харин ямар нэг утасны дуудлага хийх, мессеж илгээх зэрэг шаардлага тавих ба та үүнийг нь гүйцэтгэсний дараа таны утсан дахь мөнгийг бүгдийг нь юмуу эсвэл маш өндөр төлбөр нэрээр ихээхэн хэмжээний мөнгө авсан байх болно. Энэ бүхнээс харахад шалгагдсан, тодорхой эх сурвалж бүхий мэдээлэлд тулгуурлаж ажил хайх хэрэгтэй юм шүү. 8. Санхүүгийн аюулгүйн дэртэй болох Энэ нь таныг хурдан мөнгөтэй болгох арга биш боловч онцгой тохиолдолд таныг аврах сайн арга юм. Та санхүүгийн хямралаас гарангуутаа л “хар өдөрт” бэлдсэн нөөц бий болгож эхлэх хэрэгтэй. “Энэхүү нөөц болох мөнгө нь 3 сараас доошгүй хугацаанд таны амьдралд хүрэлцэх хэмжээтэй байх хэрэгтэй ба хагас жилийн амьдралд хүрэлцэхээр байвал бүр ч сайн хэрэг.” Үүний тулд яах хэрэгтэй вэ? Ердөө л дараагийн цалингаасаа тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулах сэтгэлийн тэнхээтэй байх л хэрэгтэй.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!