Uncategorized

Найз нөхөд, хамаатан садан, ойр дотныхондоо мөнгө зээлэх хэрэггүй, учир нь

Мөнгөний асуудал ямар нэгэн байдлаар сэтгэл хөдөлгөдөг. Мэдээж хэн ч хүндрэлийн талаар ярих дургүй хэдий ч ярихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэх үе хүнд тохиолдоно. Ойр дотны хүн таниас мөнгө зээлэхийг хүсэж л байсан биз дээ? Хэн нэгэнд мөнгө зээлүүлэх нь зөв үү? Энэ санааг буруу гэдгийг нотлох 7 баримтыг та бүхэндээ танилцуулж байна. 1. Буцааж өгөх өдөр Та банк биш болохоор зээл төлөх тогтсон хугацаа, зээлийн хүү, хүүгээ төлөөгүй бол тооцох алданги зэргийг нарийн тогтоохгүй. Энэ төрлийн зээл ихэвчлэн аман хэлцлээр явагддаг. Таниас мөнгө зээлсэн хүн богино хугацаанд эргэж төлөх ёстой гэдгээ сайн мэдэж байх ёстой. Харамсалтай нь мөнгө зээлсэн хүмүүс энэ үүргээ мартдаг. Харин мөнгөө зээлүүлсэн хүн өөрөө нэхэж авахаас ичиж санаа зовон явна. 2. Таагүй хүсэлт Ойр дотны хүнд тодорхой хэмжээний мөнгө зээлүүлэхэд эргэж төлөх эсэх нь баталгаагүй байдаг. Түүнд хэдий итгэж байсан ч дотроо айдас тээсээр л яваа. Зээлээ эргэж төлөхгүй байх хэсэгхэн хугацаанд тэр айдас улам нэмэгдэнэ. Өөрийнхөө мөнгийг буцааж авахыг шаардах амаргүй, тиймээс энэ нөхцөл байдал үүсэхээс зайлсхийсэн нь дээр. 3. Албан бус үүрэг Зээлдэгч нь зээлдүүлэгчийн боол гэж ярьцгаадаг. Зээлдүүлэгч өөрийнхөө мөнгийг хэзээ ч мартахгүй учраас зээлдэгч нь хичнээн дотны найзаасаа зээлсэн ч гэсэн мөнгөө буцааж төлөх ёстойгоо ухамсарлах хэрэгтэй. Зээлдэгчийн “муу ой тогтоолт” нь дотны хүмүүсийн дунд асуудал үүсгэхэд хүргэдэг байна. 4. Байнгын нэхээс Хүмүүс тэр болгон тусламж хүсээд байхыг хүсдэггүй, тэр дундаа санхүүгийн туслалцаа дэмжлэг маш эмзэг асуудал. Харамсалтай нь бидний дунд бусдыг ашиглах сонирхолтой хүмүүс их байх юм. Энэ тохиолдолд та болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрвээ нэг хүн таниас гурав эсвэл хэд хэдэн удаа мөнгө зээлдүүлэхийг хүссэн (өмнөх зээлээ хугацаанд нь төлсөн ч гэсэн) бол цаашид зээлдүүлэх хэрэгтэй эсэхээ бодож үзээрэй. 5. Хуримтлал алга болох Хэн нэгэн мөнгө зээлүүлэхийг хүсэхэд ихэнх тохиолдолд хуримтлалаасаа авч өгдөг. Зээлдүүлэгчид өөрт нь мөнгөний хэрэг гарахад хүндрэл учирна, ингээд л мөнгөө хурдан эргүүлж төлөхийг хүсдэг. Зээлдэгч мэдээж хурдан буцааж өгөх сонирхолгүй, тэгээд ч зээлсэн мөнгөө нэг дор өгч чадахгүй. Энэ бол хэн хэнд нь таагүй нөхцөл байдал. Тэгэхээр мөнгө зээлүүлэхээсээ өмнө бодоорой. 6. Орлого болон алдагдал Найз нөхөд, ойр дотны хүмүүстээ мөнгө зээлүүлэхдээ хүү нэхдэггүй. Өөрөөр хэлбэл хариуд нь талархалаас өөр юу ч авахгүй. Мэдээж хэн нэгэнд тусалж чадсан гэсэн мэдрэмж – сайхан. Харин зээлдэгч мөнгөө буцааж өгч чадахгүй үед ямар мэдрэмж төрөх вэ? Та хуримтлалгүй л хоцорно – таагүй дүр зураг байгаа биз? 7. Хоорондын харилцаа Мөнгө зээлүүлэх асуудал найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн харилцааг огцом өөрчилж болзошгүй. Ялангуяа ярианы анхны сэдэв мөнгө болоод ирэхээр асуудал хүндэрнэ. Харилцааг муутгах, үл ойлголцол бий болгох -энэ харилцаа хэнд ч хэрэггүй. Тиймээс санхүүгийн туслалцаа үзүүлэх нь зөв санаа мөн үү гэдгийг сайтар бодооро
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!