Uncategorized

Мөнгөө хэрхэн зөв хэмнэж сурах вэ? Зөвхөн бүсгүйчүүдэд зориулав

Нөхөр мөнгө олж, эхнэр нь түүнийг зөв зарцуулна. Хэмнэлт гэдэг бол айл гэрийн нэгэн том зорилго юм. Хэрвээ та ганцаараа амьдардаггүй бол зөвхөн өөртөө төдийгүй, гэр орны амьдрал, нэг нэгэндээ өгөх бэлэг, хүүхдийн сурлага хүмүүжил зэрэгт мөнгө зарах шаардлагатай болдог. Эдгээр зүйлд мөнгөө хүргэхийн тулд мөнгө аль болох ихээр олж, хэмнэж сурах шаардлагатай. Ингээд мөнгө хэрхэн хэмнэж, хуримтлуулах талаар зарим нэг зөвлөгөө өгье. Мөнгийг хэрхэн хэмнэж сурах вэ? 1. Амттаныг зөвхөн өөртөө болон хүүхдүүдэд л зориулж авч бай Та янз бүрийн амттан идмээр бол санаа зоволгүй худалдаж авч бай. Хааяа өөрийгөө баярлуулж байх хэрэгтэй. Харин нөхөртөө ингэх хэрэггүй. Танд 100 гр хангалттай бол нөхөрт тань 500 гр ч багадах болно. Тиймээс элдэв амттаны оронд сав дүүрэн сайхан хоол хийж, дээр нь зөөхий зэрэг амттай сайхан зүйл хийж өгсөн нь дээр бөгөөд нөхөр чинь ч үүнд дуртай байх болно.   2. Гоо сайхны хэрэгслээ нуу Угаалгын өрөөнд зөвхөн өдөр тутмын хэрэглээний зүйл л ил харагдаж байхаар байрлуул. Олон эрчүүд байгаа болгоныг ихээр ашиглах гэдэг бөгөөд тэд өөрийн өмнө байгаа биеийн тос, иллэгийн тос болон бусад эд зүйлсийн зориулалтыг нь, тэр тусмаа үнэ цэнийг нь ч мэдэхгүйгээр хэрэглэх гэдэг.   3. Янз бүрийн алчуур бүхий саваа ил байлга Хамгийн энгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Ингэхгүй бол таны хайртай алчуураар хаа  хамаагүй зүйлийг арчиж болох бөгөөд хүн гарт ойр байгаа зүйлийг л хэрэглэх гэдэг билээ.   4. Нөхрийнхөө өдрийн хоолыг бэлдэхээс бүү залхуур Хэд хэдэн ашигтай тал үүнд бий: зөв хооллож эрүүл байхад нь тустай, хоол хийх арга барил тань сайжирна, янз бүрийн эргэлзээтэй, үнэтэй хоол хүнсэнд мөнгө зарахаас сэргийлнэ.   5. Нөхрөө найз нартайгаа цуг гэртээ амрахыг нь зөвшөөр Хэрвээ та үүнийг зөвшөөрөхгүй бол нөхөр тань янз бүрийн үнэтэй газарт асар их мөнгөөр тансаглах болно. Та үүнд нь оролцохгүй гээд бод.   6. Нууц газар мөнгө хадгал Одоо нөөц болгож мөнгө хадгалах нь бараг үгүй болсон боловч та ингэх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт хэрэг болно. Мөнгөний хэмжээ нэг их биш, тухайн сард энэ мөнгө дутагдахгүй байхаар тооц. Цаг нь ирэхэд энэ мөнгө танд хэрэг болох ба янз бүрийн өндөр хүүтэй зээл, үнэт эдлэлээ барьцаанд тавих зэргээс аврах болно.   7. Нөхөртөө цалингийнхаа хэмжээгээ яг таг хэлж болохгүй Тэрээр таны цалинд найдахгүй байсан нь дээр. Ингэвэл та хамаг мөнгөө гэр бүлийнхээ тусын тулд зориулсан мэт байж өөртөө бас бус юмаа үлдээж чадна. Ямар ч байсан жижиг сажиг зээл авах тухай яриа гарахгүй билээ. Харин та нөхрөөсөө илүү их мөнгө олдог бол үүнийгээ бүр ч хэлж болохгүй бөгөөд нөхөрт тань энэ нь тун хэцүү сонсогдох болно. Одоо та мөнгө хэрхэн хэмнэх, хуримтлуулах талаар мэддэг боллоо. Хэрвээ та энэ талаар өөр ашигтай лайфхак мэддэг бол сэтгэгдэл дээр бичээрэй

Related Articles

Back to top button
error: Content is protected !!