Uncategorized

Бүтэн жилийн турш тамхи татахгүй бол хэмнэсэн мөнгөөрөө юу авч болох вэ

Никотины хамаарал зөвхөн бие махбодид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй түрийвчинд ч гэсэн нөлөөлдөг. Үнэндээ тамхичид энэ хорт муу зуршилдаа хэдий хэр мөнгө зарцуулж байгаагаа нарийн тооцож чаддаггүй. Нэг жил тамхинд зарах мөнгөө хэмнэж чадвал томоохон худалдан авалт хийх боломж гарч ирэх ажээ. Бид тамхичдын толгойд байгаа хий хоосон тооцооллыг бодит дүн болгон харуулахаар шийдлээ. Хэмнэсэн мөнгөөрөө чухам юу авч болох вэ? Нөхцөл: жилийн турш нэг долоо хоногт нэг хайрцаг тамхи татах мөнгө Тодруулга: бид тамхины үнийг Marlboro тамхиар тухайн улсын үнэ ханшаар тооцоолов. Бусад барааны үнийн хувьд олон улсын үнэ ханш гэж ойлгох бөгөөд 2019 оны 1-р сарын ханшаар авч үзлээ. Орос: нэг хайрцаг нь 2,09 доллар Жил татах тамхины үнэ: 108 доллар Барааны талаарх тодруулга: 85 гр-аар савласан Whiskas   Бразил: нэг хайрцаг нь 2,45 доллар Жил татах тамхины үнэ: 127 доллар Барааны талаарх тодруулга: XTERRA Fitness FB150 дасгалын дугуй   Мексик: нэг хайрцаг нь 2,60 доллар Жил татах тамхины үнэ: 135 доллар Барааны талаарх тодруулга: эхний сарыг үнэгүй гэж тооцоод Netflix үзэх үндсэн үнээр тооцов   Хятад: хайрцаг тамхи 2,95 доллар Жил татах тамхины үнэ: 153 доллар Барааны талаарх тодруулга: Kindle E-reader цахим ном уншигч   Энэтхэг: хайрцаг тамхи 3,55 доллар Жил татах тамхины үнэ: 184 доллар Барааны талаарх тодруулга: AirPods чихэвч   Өмнөд Солонгос: хайрцаг тамхи 4,03 доллар Жил татах тамхины үнэ: 209 доллар Барааны талаарх тодруулга: Flow Merc снөүборд   Япон: хайрцаг тамхи 4,26 доллар Жил татах тамхины үнэ: 221 доллар Барааны талаарх тодруулга: киноны тасалбарын дундаж үнэ – 9 доллар   Польш: хайрцаг тамхи 4,30 доллар Жил татах тамхины үнэ: 223 доллар Барааны талаарх тодруулга: Jolege Self Balancing Hoverboard ховерборд, Hoveroid Adjustable Handlebar.- ын бариул   Испани: хайрцаг тамхи 5,78 доллар Жил татах тамхины үнэ: 300 доллар Барааны талаарх тодруулга: Givenchy Very Irresistible, Giorgio Armani Code, Christian Dior Homme Parfum үнэртэй уснууд   Саудын Араб: хайрцаг тамхи 6,40 доллар Жил татах тамхины үнэ: 332 доллар Барааны талаарх тодруулга: IKEA дэлгүүрээс тус бүр нь 5 долларын үнэтэй зөөлөн тоглоом (бамбарууш, панда, арслан, чоно зэрэг)   АНУ: хайрцаг тамхи 7 доллар Жил татах тамхины үнэ: 364 доллар Барааны талаарх тодруулга: 7 хоног Парист – Монмартр-ын ойролцоо долоо хоног байр хөлслөх үнэ (2019 оны 1-р сарын 14-ний байдлаар)   Хонконг: хайрцаг тамхи 7,27 Жил татах тамхины үнэ: 378 доллар Барааны талаарх тодруулга: GoPro HERO7 Silver камер   Герман: хайрцаг тамхи 7,28 доллар Жил татах тамхины үнэ: 378 доллар Барааны талаарх тодруулга: Европын Sziget (Будапешт) томоохон наадмын 7 хоногийн эрхтэй тасалбар   Финлянд: хайрцаг тамхи 8,09 доллар Жил татах тамхины үнэ: 420 доллар Барааны талаарх тодруулга: Sony-PlayStation 4 Pro Console тоглоом   Франц: хайрцаг тамхи 9,19 Жил татах тамхины үнэ: 477 доллар Барааны талаарх тодруулга: Burromax TT350R мини байк   Канад: хайрцаг тамхи 10,58 доллар Жил татах тамхины үнэ: 550 доллар Барааны талаарх тодруулга: De’Longhi MAGNIFICA S ECAM кофе чанагч   Их Британи: хайрцаг тамхи 12,77 доллар Жил татах тамхины үнэ: 664 доллар Барааны талаарх тодруулга:1 номын дундаж үнэ – 10 доллар   Австрали: хайрцаг тамхи 20,49 доллар Жил татах тамхины үнэ: 1065 доллар Барааны талаарх тодруулга: iPhone XR, Apple Watch Series 3 гажетууд. Үйлдвэрлэгчийн (АНУ) албан ёсны сайтаас иш татсан хамгийн бага санах ойн багтаамжтай хувилбарууд нь.   Монгол: хайрцаг тамхи 1,87 доллар Жил татах тамхины үнэ: 97 доллар Барааны талаарх тодруулга: Та энэ мөнгөөр юу авч болох байсан бэ? Хэрэв та өдөрт 1 хайрцаг тамхи татдаг бол дээрх тоо 682 доллар болно. Багагүй мөнгө гарч байгааг бодитоор харж байгаа биз ээ. Уг мэдээллийг бусадтайгаа хуваалцаарай: энэхүү тодорхой тооцуулуур таны ойр дотнын хүмүүсийг хорт муу зуршлаасаа татгалзахад түлхэц болохыг ч үгүйсгэхгүй юм
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!