Муу дарга ажилчдынхаа бие болон сэтгэл санааны эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ (энэ нь тамхи татаж хордсоноос ч долоон дор

Та бүх л хүчээ ажилдаа зориулах нь таны тамирыг барж болох юм. Та ажлаа сууж хийдэг эсвэл маш хөдөлгөөнтэй эсэхээс үл хамааран нойроо гүйцэд авч чаддаггүй зэрэг нь таны биед ул мөрөө үлдээх болно. Олон хүн өөрийнхөө эрхэлж байгаа ажил нь биеийн эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлөх талаар санаа тавьж байдаг боловч харин сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд ямар байдаг бол? Таны ажил дээр, танд болон таны биеийн, сэтгэл санааны ерөнхий байдалд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл нь таны өөрийн байдал, үйлдэл биш харин таны дарга байдаг юм байна. Дарга тань таны ажил дээрх стрессийн хамгийн том шалтгаан байж болно.
Америкчуудын хувьд ажил дээрх стрессийн 75% нь даргаас болдог гэнэ. Муу дарга нь өөрийн ажилтнаа идэвхгүй тамхи таталт шиг хортой нөлөө үзүүлдэг байна. Таныг түгшүүлж байдаг тийм хүнтэй хэдий чинээ цуг удаан ажиллах тусам таны биеийн болон сэтгэл санааны эрүүл мэнд муудах болно. Америкийн сэтгэл зүйн ассоциац болон Quartz-
ын мэдээллээр Америкчуудын 75% нь өөрсдийн ажил дээрх стрессийн гол шалтгааныг дарга гэж үзжээ. Тэгсэн хэдий ч 59% нь ажлаасаа гараагүй байна. Статистикаас харахад ажилтан нар нь ажилдаа дургүй болсон боловч нэгэнт дассан байдаг гэнэ. Энэ нь ажлаасаа гарах тухай бодож, илүү эрүүл орчин бүхий ажил хайж, байр байдлаа
сайжруулах тухай бодлыг нь ямар нэг хэмжээгээр саармагжуулдаг ажээ. Тамхинаас ч долоон дор АНУ-ын Стэнфордын Их сургууль болон Харвардын судлаачдын цуглуулсан мэдээлэл, 200 гаруй судалгаанаас харахад ажил дээрх стрессийн хор нөлөө нь бусад хүний тамхи татахад хажууд нь байх буюу идэвхгүй тамхи таталтын хор
нөлөөтэй адил хэмжээнд байдаг байна. Ажил дээрх стрессийн үндсэн шалтгаан нь ажлаасаа халагдах айдас. Иймэрхүү айдастай ажилтнууд нь энгийн бусад ажилтныг бодвол эрүүл мэндийн ямарваа нэг асуудалтай болох магадлал нь 50% илүү байна. Илүү хариуцлагатай ажил дээр байгаа, өөрийнхөө чадах хэмжээнээс илүү
хэмжээгээр ажилладаг хүмүүсийн эрүүл мэндэд ямарваа нэг бэрхшээл бий болох магадлал 35%-иар нэмэгдэнэ. Муу дарга бол догшин ширүүн, өөртөө эрдсэн, заримдаа бүр харгис хэрцгий байдаг. Тэд “бид тэгж хийдэг байсан”, “өөрийгөө ажилтай байгааг аз гэж бод” гэх юм уу эсвэл “намайг байхгүйд энд эмх замбараа гэж үгүй болох юм” гэх
мэтийн үг хэллэг ихээр хэрэглэнэ. Орчин үеийн зах зээлийн байдлаас болж ажлаа орхин бүхнийг шинээр эхэлнэ гэдэг хэцүү. Удалгүй энэ нь дасал болж урам зориг ч мууддаг байна. Ажилтан нартаа урам зориг өгч чаддаг сайн удирдагч байхад тань туслах 5 зөвлөгөө Та даргын хувьд зөвхөн өөрийн төдийгүй хамт олныхоо өмнөөс хариуцлага хүлээнэ.
Орчин тойрныхоо ажилтан нарыг урам зоригтой байлгаж, ажиллах таатай нөхцлөөр хангаж, ажлын үр бүтээл өндөр, сэтгэл зүйн хувьд бүгд эрүүл байх нь ихээхэн чухал зүйл. Үлгэр дуурайл болох Ажилдаа дур сонирхолтой байх нь ганцхан танд өөрт тань тус болох төдийгүй таны ажилтан нарт ч сайн нөлөөтэй. Та аливаа зүйлд хэрхэн хандаж
байгаагаа, ажлаасаа хэрхэн таашаал авч байгаагаа ажилтан нартаа харуулж бай. Урам зориг, өөдрөг үзлээр дүүрэн байх хэрэгтэй ба бусад нь таныг мөн даган тийм байх болно. Шагнал урамшуулал Хүний урам зориг хугалах зэмлэл зэргийг орхиж харин урамшуулж бай. Тэд үнэхээр сайн ажил хийж байгаа нөхцөлд түүнийг нь харж байгаагаа
мэдрүүл. Хүлээж байсан хүлээлтээс тань давбал шагнаж урамшуулснаар хоорондын итгэлцэл бэхжиж, ажилтнаа илүү урам зоригтой болгон цаашид ч үр бүтээлтэй байх нөхцөл бий болгоно. Өөрийн багийнханыг сайн таниж ав Зөвхөн баг төдийгүй хувь хүн болгонтой тулж ажилла. Тэдэнтэйгээ хамтран хувийн чиглэл зорилго бий
болгож, дэс дараатай харилцаа бий болго. Тэдний ажил болон ажлын нөхцлийн тухай, хэрхэн ажиллах хүсэлтэй тухай нь сонсож мэд. Ингэж ойр ажиллах нь ажилтнаа илүү сайн таньж мэдэх ба энэ нь багийн ажлын амжилтад сайнаар нөлөөлөх болно. Ажил болон хувийн амьдралын зааг ялгааг барих Ажлын байран дээр сонирхолтой,
хөгжилтэй нөхцөл байдал бий болго. Жишээ нь хэн нэг ажилтнаа амралт авахыг зөвшөөрөх ба ажлаас гадна бас өөр цаана нь амьдрал гэж зүйл байдаг гэдгийг ойлгож байна гэх мэтээр ярих. Ил тод бай Ил тод байж шинэ санаа бодлыг байнга дэмжиж бай. Ажилтны дуу хоолой, санаачлага бас чухал гэдгийг ойлгуул. Мөн компани дотор юу болж
байгааг ажилтан нар нь мэдэж байхаар мэдээлэл өгч тэдэнтэйгээ ойрхон харилцаж бай. Ингэснээр нэг нэгэндээ илүү итгэж компанитай ч илүү холбоотойгоо мэдрэх бол
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.