Элгийг амттай шарах арга орц

Жор 1Элгийг амттай шарах аргаОрц– 500 грамм элэг 2ш өндөг– Аяга гурил– Амтлагч– Зориулалтын үүрмэг талх Хийх аргаЭлгээ уртааш нь нимгэхэн хэрчинэ. Бага зэрэг хөлдүү байхад нь хэрчвэл зүгээр шүү. Нимгэн хэрчиж бэлтгэсний дараа гуриланд өнхрүүлнэ. Гуриланд өнхрүүлэхээс өмнө давс, нунтагласан хар перец зэрэг амтлагчуудыг хийж болно.Үүний дараа өндгөө сайтар хутгаж, гуриланд өнхрүүлсэн элгээ хийнэ. Өндгөнд дүрсний дараа үүрмэг талхан дээр 2 талаас нь өнхрүүлнэ. Хайруулын тавгаа тосолж сайтар халаасны дараа элгээ шарна.
Явц дунд галыг нь багасгана.Ингэж шарсан элэг их зөөлөн, амттай болдог. Жигнэсэн будаа, чанасан гоймон, төмс зэргийг хачирт нь өгч болно. Ийнхүү болгосон элгийг хиамны оронд талхан дээр тавин идэх боломжтой.Жор 2Элгийг хамгийн зөөлөн маш гоё болгодог арга. Эхлээд элгээ машиндаж жижиглэн. Дараа нь элгэн дээрээ өндөг сүүл өөх, ногоон сонгино, далайн байцаа зэргийг хэсэгчлэн хэрчиж, нарийн үрэгчээр лууванг үрж сайтар хутгаж холино. Мөн давс, хар перец болон дуртай амтлагчаар тааруулж хийгээрэй. Хайруулын тавганд тос хийж халаагаад зөөлөн галаар элэгний хольсон бэлдэцээ шарж болгоод гаргана.Жор 3Элэг сүүл өөхтэй шарах.Элгийг хөлдүү байхад нь нимгэн хэрчиж буюу 5 см орчим шоо хэлбэртэй хэрчинэ. Дараа нь сүүл өөхөө хавтгай нимгэн хэрчээд хайруулын тавганд хийж халаана.
Үүн дээрээ том хэрчсэн сонгино хийж хуураад хэрчиж бэлдсэн элгээ хийж бага зэрэг шарж болгоод галаа унтраах буюу маш бага гал дээр тавьж 5-15 минут хэсэг хугацаанд жигнэж болгоно. Жигнэж болгохоосоо өмнө давс, хар перец, бусад амтлагчаа тааруулж хийгээрэй. Жор 4Шинэ элгийг шоронд өлгөөд галын халуун илч дээр шарж шүүсийн гарч дуустал болгоно. Харин асч буй гал дээр түлэхгүйгээр маш болгоомжтой улаан шүүсийг нь гартал шарна. Зарим хүмүүс элэг шүүрхий идэх дуртай байдаг. Шүүрхий элэг цус төлжүүлдэг сайн боловч бурцелёз болон бусад өвчин малаас хүнд халдварлах эрсдэлтэй. Иймд өөрийн мэдэх малынхаа элгийг шүүрхий шарж идэж болох юм.Шарсан мах, элгэнд давс хийх шаардлагагүй гоё амттай байдаг. Хэрэв давсгүй мах идэж чадахгүй бол ундааны саванд амтлагч болон давстай усаа тааруулж хийгээд ундааныхаа савны бөглөөгийн нүхлээд шарж байгаа мах, элгэн дээрээ амтлагчтай усаа цацаж өгөөрэй.Үүний дараа сэмж өөхөөр бүрж өгөөд дахин гал дээр шарж болгоно. Сэмж өөх байхгүй бол сүүл өөхөө нимгэн хэрчээд хатгуурт өлгөж шарж болгоно.