Uncategorized

Анхаараарай! ОЛВОЛ ХЭЗЭЭ Ч АВЧ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС

Чамин бөгж, их мөнгөтэй түрийвч, эртний зоос, орчин үеийн чихэвч гэхчилэн хаа нэгтээ явж байхад зам дээр тань таарсан зүйлийг та авдаг уу? Яг үнэндээ гар сунгахгүй өнгөрч чадах хүн ховор л байх. Тэгвэл олсон ч авалгүй орхих зүйлсийн талаар мэдээлэл хүргэе. Үнэт эдлэл Хэрэглэж байсан хүн нь гээчихсэн тийм алтан үнэт эдлэл танд таагүй зүйлийг эхлүүлэхийн цондон болдог. Учир нь өмнөх эзнийх нь бүх энерги түүнд бүрэн шингэж, тэр хүний амьдралын бүхий л мэдээллийг хадгалж байдаг. Олсон, хүний хэрэглэж байсан үнэт эдлэл зүүвэл таны био талбай /амьд организмын энергитэй хэсэг/бүхэлдээ өөрчлөгдөж танд аюул, хор учруулж болзошгүй. Хүүхэлдэй, зөөлөн чихмэл тоглоом, барималууд Дээрх зүйлсийг орон гэрээс муу зүйлийг зайлуулах, “золигт гаргах” зорилгоор хаядаг. Хэрэв та эдгээр зүйлсийг салаа замын уулзвар эсвэл хүн цугладаггүй, олны хөлөөс зайдуу газраас олсон бол даруй хаях ёстой. Ийм эд зүйлс нь маш сөрөг хортой энергийг шингээсэн байдаг бөгөөд танай гэрт өвчин зовлон, эд мөнгөний гарлага, хэрүүл тэмцэл, зөрчилдөөн маргааныг дагуулдаг. Хурц үзүүртэй зүйлс (хутга, хайч гэх мэт) Хурц үзүүртэй металл зүйлс нь маш амархан сөрөг энергиэр цэнэглэгддэг тул та ийм зүйлсийг гадаа гудамжинд л олж харна. Харин өмнөх эзнээ хамгаалдаг байсан тэрхүү энерги нь танд шууд сөргөөр нөлөөлөх болно. Чихэвч, гар утасны хэрэгсэл Мэдээж та гаднаас олсон шүдний сойз, нүүр гарын алчуурыг хэрэглэхгүй шүү дээ. Тэгвэл чихэвч ч гэсэн хувийн хэрэгсэлд ордгийг та мэдэх үү? Чихэвчний зөөлөвч нь тухайн хүний чихэн доторх нянг хуримтлуулдаг бөгөөд та өмнөх эзнийх нь чихний өвчнийг тусах магадлалтай.Түлхүүр Түлхүүрийг гай барцадыг “түгжих”, түүнийг үлдэн хөөх зорилгоор шашны зан үйлд түгээмэл ашигладаг байна. Харин түлхүүр олсон хүнийг тэрхүү хаасан зовлон, гай барцадын хаалгыг нээж байна гэж үздэг аж. Ялангуяа та цөөрмөөс ийм түлхүүр олсон бол тэр нь танд маш их аюул учруулдаг гэнэ. Төмөр мөнгө Төмөр эдлэл нь өөртөө дурын энергийг /сөрөг болоод эерэг/ амархан шингээж авдаг. Харин хүмүүс эерэг энергитэй төмөр зүйлийг сахиус болгон хэрэглэдэг бол хортой, сөрөг энергитэй нь гудамжинд хэвтэж байх нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр хүн ямар нэгэн төмөр зүйлст өөрөөсөө зайлуулж байгаа сөрөг, муу зүйлийг шингээгээд хаях тохиолдол ч байдаг гэнэ.Түүнээс гадна өвөг дээдэс маань хүртэл гээсэн мөнгө олвол хэзээ ч баяждаггүй гэж үздэг байжээ. Та хэдий хэмжээний мөнгө олно, түүнийгээ хэд дахин илүү алдах болно гэж үздэг. Толь Толины гадаргуу нь хүний талаарх энерги, дурсамж зэргийг агуулдаг төдийгүй бүхий л үйл явдлын гэрч болж байдаг. Харин толинд агуулагдах уг энерги нь бүх хүнд түгээгддэг гэж хэлж болно. Тиймээс өөрийн амьдралдаа сөрөг муу зүйлийг татахыг хүсээгүй л бол хаясан гээсэн толиноос холуур яв. Үсний сам Үсний сам нь хүний энерги, бодол санаа, амьдралын хэв маяг, тэр хүний талаарх мэдээлэл зэрэгтэй үргэлж харилцан үйлчлэлцэж байдаг зүйл. Иймээс өөртөө сөрөг энерги хуримтлуулахыг хүсэхгүй байгаа бол хэн хэрэглэж байсан нь тодорхойгүй сам хэрэглэх шаардлагагүй. Мөн самаар дамжуулан хүний мэдээллийг мэдэж болдог төдийгүй зан үйлд ч бас ашигладаг байна. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!