Uncategorized

ШӨНИЙН ЦАГААР НОЙРОО ГҮЙЦЭТ АВАХ 8 ЗӨВЛӨГӨӨ

Бид өдөрт хэдэн цаг унтах ёстой вэ? Заавал унтах ёстой юу? Бидний тархи, гэдэс бие мах бодь, сэтгэл санаа нойртой холбоотой юу? зэрэг сонирхолтой сэдвийг хөндөхөөр шийдлээ. 🥱😴😪 Бидний эрүүл байхад шаардлагатай үндсэн зүйлийн нэг бол чанартай нойр гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Бидний өдөрт авах нойрны хэмжээ төрөхөөс эхлээд нас ахих тусам өөрчлөгдөж байдаг нь хэвийн болохыг эрдэмтэн судлаачид санал нэг нотолдог.1. Чанартай нойр авах хамгийн чухал. 2. Жирэмсэн болон дөнгөж төрсөн эмэгтэйчүүд мөн нойр өөрчлөгдөх асуудал гардаг.


3. Нас ахих тусам нойр багасах үзэгдэл мөн үүснэ. 👼Хүүхдүүдийн хувьд зурагт харуулсан цагаар тогтмол унтах нь анхаарал, зан байдал, суралцах чадвар, ой санамж, сэтгэл хөдлөлөө хянах чадвар, амьдралын чанар, сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэнд зэрэгт сайнаар нөлөөлдөг.

👨‍🦳Насанд хүрэгчдийн хувьд өдөрт долоон цагаас бага унтах нь жин нэмэх, биеийн жингийн индекс 30 ба түүнээс дээш байх, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний өвчин, цус харвалт, сэтгэл гутрал зэрэг эмгэгт өртөх эрсдэлийг нэмнэ. 🧠🧠🧬🧫🩻Бидний 2 дах тархи хэмээгддэг гэдэсний үйл ажиллагаа, түүний доторх бичил биетнүүд ч бидний нойронд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Японы Цукуба их сургуулийн сүүлийн үеийн судалгаагаар гэдэсний бичил биет нь серотонин, допаминыг тархинд бий болгож, нойрны хэвийн байдалд нөлөөлдөг болохыг тогтоожээ.Судлаач профессор Масаши Янагисава: Хоолны дэглэм сахиж пребиотик хангалттай хэмжээгээр авч гэдэсний бичил биетээ тордон тэнцвэртэй байлгаснаар нойргүйдлийг давах боломжтой. 👉Гэдэсний бичил биетийн бүтэц, унтах хэв маяг, дархлааны систем хоорондоо уялдаатай гэдгийг судлаачид олж тогтоосон.

👉Гэдэсний бичил биетийн тоо хэмжээ, төрлөөс хамааран чанартай нойр авах, нийт унтах хугацааг нэмэгдүүлэх боломжтой. 👉Гэдэсний ашигтай бактер хангалттай авсан нярай хүүхэд шөнийн цагаар сайн унтдаг байна.👉Мөн стресс, тогтмол цагт унтахгүй байх, гэр бүлийн тааруу харилцаа, шөнийн ээлжийн ажил, хоолны буруу дэглэм, дасгал хөдөлгөөний дутагдал, бие махбодийн болон сэтгэцийн эмгэг зэрэг нь нойргүйдэлд ихээр нөлөөлдөг.👉Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн удаан сэрүүн байж чадсан хүн 11 өдөр сэрүүн байжээ. 👉Гэсэн ч тухайн хүний биед 24 цаг сэрүүн байсны дараа хараа муудах, сонсгол буурах, мартамхай болох, сэтгэл санаа тогтворгүй, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг маш олон сөрөг шинж илэрч эхэлсэн ба өдөр өнгөрөх тутам нэмэгдэж байжээ.

😴🥱ШӨНИЙН ЦАГААР НОЙРОО ГҮЙЦЭТ АВАХ 8 ЗӨВЛӨГӨӨ😴🥱1. Тогтмол дасгал хөдөлгөөн, иог хийх.2. Ор бол унтах болон се.кс хийх зориулалттай байх ёстой, зүгээр хэвтэх, гар утсаа ухах, эсвэл зурагт үзэх зориулалтаар бүү ашиглаарай.3. Унтлагын өрөөг тав тухтай байлгах.4. Оройд хөнгөн хоол, зууш идээрэй, гэхдээ хэт их биш.5. Унтахын өмнө архи, шоколад хэрэглэхээс зайлсхийх 6. Унтахын өмнө өрөөндөө агаарын солилцоо хийгээрэй.7. Унтаж, сэрдэг цагаа аль болох тогтмол болгох.8. Шөнө унтаж чадахгүй удаан явж байгаа бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.copy Алтан эмч

Related Articles

Back to top button
error: Content is protected !!