Uncategorized

Тулай өвчний гол шалтгаан болдог цус, хийн хямрал гэж юу вэ? ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

Тулай өвчнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ. Тулай өвчний талаар хүмүүс тэр бүр ойлголтгүй, тоохгүй явсаар нэлээд хүндэрсэн үед нь эмчид ханддаг байх. Юунаас шалтгаалж үүсдэг вэ?Тулай нь хоёр тохой, хоёр хөлийн эрхий хуруу өвдөж эхэлдэг бөгөөд өвдсөн газарт бор хар хаг тогтдог учраас хагийн өвчин буюу тулай өвчин хэмээн нэрлэдэг.Мөн дөрвөн тулай хэмээх нь ч бий.Тулай өвчний гол шалтгаан нь цус, хийн хямрал юм. Бүлээн шимтэй идээ буюу мах, өөх, тослог шимтэй идээ, а.рхи зэрэг идээ унд, залуурах, хүчтэй хатуу нөхцлийг үйлдэх, өдөр унтах, өдөр шөнийн нойрыг буруудуулах, та.чаалын үйлийг хэтрүүлэх, ядрах зэрэг үйлдлээр цус хямардаг. Мөн гашуун, хөнгөн ширүүн мөн чанартай идээ ундыг хэтрүүлэн хэрэглэх, өлсөх, нойр алдах, өлөн дээрээ бие, хэлний хүчтэй, хатуу үйл үйлдэх, ярих, шимгүй идээ тогтмол хэрэглэх зэрэг нөхцлөөр хий аривдаж, хямардаг.Амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүсдэг, сүүлийн жилүүдэд тохиолдол нь эрс нэмэгдэж байгаа өвчний нэг нь тулай юм.Тулай нь архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, таргалалтаас шалтгаалан биед явагдах бодисын солилцооны хэвийн үйл явц алдагдан цусан дотор байх шээсний хүчил хэвийн хэмжээнээс ихэссэнээс үүсдэг эмгэг.Шээсний хүчил нь 2 талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис бөгөөд хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшлах ёстой байдаг. Гэтэл дээр дурдсан шалтгааны улмаас биед үүссэн шээсний хүчил биеэс бүрэн зайлуулагдаж чаддаггүй бөгөөд илүүдэл нь үе эсвэл аль нэг эрхтэнд хуралдана.Шээсний хүчил эрхтэнд хуралдахад яг л өргөс орсон мэт мэдрэмж төрөх ба маш хүчтэй өвдөлт өгдөг. Голчлон хөлийн эрхий хурууны том үенд шээсний хүчил хуралдана. Өвдөлт нь дуу алдаж, хашгирмаар тэсэхийн аргагүй байдаг.Ихэнхидээ эрэгтэйчүүд энэ өвчнөөр өвддөг бөгөөд сүүлийн үед эмэгтэйчүүд өвдөх тохиолдол багагүй гарч байна.ИЛРЭХ ШИНЖ:Гэнэт эхэлнэ. Голчлон өглөө босоход л гэнэт маш өвчтэй гишгэж чадахгүй болно.Маш хүчтэй өвдөлттэй. Орь дуу та.вина. Байж суухын аргагүй болно.Үе үе хавдаж улайна.Хавдалт нь өглөө босоход л гэнэт гарсан байна. Зөөлөн шинж чанартай байдаг. ЭМЧИЛГЭЭ:Хамгийн түрүүнд маш чанд хоолны дэглэм баримтлах шаардлагатай. Пуринээр баялаг дараахи бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно.Үүнд: мах махан бүтээгдэхүүн, малын дотор мах, дотор мах болон мах чанасан шөл, эдгээрийн шөлөөр хийсэн хоол болон сүмс,өөхтэй мах, далайн бүтээгдэхүүн, сырь, удаан хугацаагаар хадгалах бүтээгдэхүүнүүд /консервлосон загас болон ногоо/,а.рхи, цагаан гурилан бүтээгдэхүүн, халуун болон хурц хоол хүнс, шоколад болон кофе.Эдгээрт их хэмжээний пурин агуулагдах ба шээсний хүчил үүсэлтийг улам ихэсгэнэ. Харин ногоо ялангуяа ногоон болон улаан шар өнгийн ногоо, байцаа, лууван, болж өгвөл түүхийгээр хэрэглэж болох ногоо байвал маш сайн. Жимснээс интоор маш сайн.Ус их хэмжээгээр уух. 2-2.5 литр ус уух. Ногоон цай ууж болно. Мөн бага зэрэг шүлтлэг рашаан уувал тустай. Эдгээр нь цусанд байгаа ш.ээ.сний хүчлийн концентрацийг багасгах мөн бөөрөөр ялгарахыг нь сайжруулна.Шинж тэмдгийн болон шалтгааны эмчилгээ хийнэ.Шинж тэмдэгийн эмчилгээ нь: үрэвсэл болон өвчин намдаах эмчилгээ явуулна. Эмч өвчтөний биеийн байдал үрэвслийн зэргээс хамаарч 1-2 эмийн хослолоор эмчилж болох юм. Тиймд эмчид үзүүлж эмчилгээ зөвлөгөө авах хүртэл ибупруфен 400 мг-аар 8-12 цагийн зайтай 2-3 удаа ууж болно.Шалтгааны эмчилгээнд: Колхицин 1мг-тай эмийг хоногт 3-4 удаа уулгана. Цаашид тодорхой схемээр тунг багасгаж ууна. Г аж нөлөө гарч болзошгүй байх тул зайлшгүй эмчийн заавраар ууж, эмчтэйгээ байнга зөвлөлдөнө. Мөн аллопуринол эмийг өдөрт 200-400 мг-аар ууж хэрэглэнэ. Эмийн эмчилгээний явцад шингэнийг маш сайн хангалттай уух нь эмийн үйлчилгээ болон эдгэрэлтэнд хамгийн чухал болохыг сайн анхаар. Өвчин сэдрэлээс сэргийлэх нь чухал. Жин ихтэй бол хэвийн жинд ортлоо жингээхас. Хэзээ ч а.рхи шар ай.раг бүү хэрэглэ. Хоолны дэгдэмийг үргэлж сахь. Ажил амралтын дэглэмийг зохицуул.Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Б.БОЛОРЧИМЭГ Эх сурвалж: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СОНИН

Related Articles

Back to top button
error: Content is protected !!