Uncategorized

Дарсан байцаа болон дарсан өргөст хэмх микрофлора буюу ашигтай бактерийг эрүүлжүүлдэг

Гэдэсний микрофлора буюу ашигтай бактери нь хүний эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй байдаг.Тэр дундаа Lactobacillus нь чухал байр суурь эзэлдэг байна. Энэ бактери нь сүүний хүчлийн бактерийн бүлэгт хамаардаг. Тараг болон ферментацийн үйлчлэлд орсон сүүн бүтээгдэхүүнд ихээр оршдог бас эм хэлбэрээр ч худалдан авах боломжтой.Хамгийн гол нөлөө нь энэ бактерийг хэрэглэснээр (suplement байдлаар) цусан дах D витамины хэмжээ ойролцоогоор 25% нэмэгдэж байсан байна. Өөрөөр хэлбэл энэ бактеригүйгээр хичнээн их витамин хэрэглээд нэмэр багатай байх нь.Олон хүн энэ D витамины дутагдалд орсноор дархлаа муудаж, бусад олон эмгэг өвчлөлд автдаг гэдгийг бүгд мэдэх байх.Тэгэхээр манай хуучны заншилд зуны улиралд цагаан идээ голчлон хэрэглэдэг байсан нь маш учиртай байж.Бас энэ бактери нь гэдэсний хананд байх салстын гол үүсгэгч нь болдог учраас гэдэсний ханыг хамгаалах, шимэгдэх явцыг сайжруулах, манайхны хэлдэгээр өнгөр суулгадаг.Гэдэс бол хоёр дахь тархи гэгддэг. Тэгэхээр гэдэсний бактери хэр их эрүүл, ашигтай бна төдий хэрээр бидний тархи толгой сэргэг саруул байна гэсэн үг.Харин гэдэсний ашигтай бактерийг устгадаг гол зүйлс нь нөгөө л согтууруулах ундаа, тамхи, хүчиллэг ихээр үүсгэдэг мах махан бүтээгдэхүүн, бас чихэр чихэрлэг хүнс, нарийн цагаан гурил, орлуулагч ихтэй гадаадын элдэв бяслаг зэрэг болно. Бас солонгос зэрэг улсын хэт хурц халуун амттай амтлагч ч бас муу нөлөөтэй. Тараг хэрэглэхээр бол гэрийн нөхцөлд уламжлалт аргаар бүрсэн таргийг саахар нэмэлгүй хэрэглэх нь хамгийн сайн. Учир нь том үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнд орлуулагч болон чихэр ихээр нэмдэг учир хэрэг болох зүйл багатай. Худалдаж авахаар бол ядаж л натурал гэдгийг нь авах хэрэгтэй. Бас дарсан байцаа болон дарсан өргөст хэмх микрофлораг эрүүлжүүлдэг.Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Related Articles

Back to top button
error: Content is protected !!