Uncategorized

ШУУРХАЙ: Цогтоо Халуун цуст Тулгын талаар ноцтой мэдэгдэл хийлээ!!! Түмэнд түгээ

ШУУРХАЙ: Цогтоо Халуун цуст Тулгын талаар ноцтой мэдэгдэл хийлээ!!! Түмэнд түгээ ШУУРХАЙ: Цогтоо энэ залууг яаралтай сулла!!! гэж шаардаж ингэж хэлжээ Үндсэн шаардлагийнхаа хажуугаар нэг зүйлийг тодруулъя. Энэ хүнийг ямар хэргээр, хуулийн хүрээнд ямар гэмт хэрэгт холбогдож хоригдож байгаа вэ? Зүгээр л үзэл бодлоо илэрхийлж эх орныхоо төлөө залуусыг талбай дээрээ жагсхыг уриалсан байхад хорисон бол яаралтай суллахыг шаардаж байна. Emotsi Tsogtoo 2020 оны сонгуулиар “Халуун цуст” Тулга хэмээх энэ залуутай нэвтрүүлэгт орж, 3 цаг гаран ярилцаж билээ. Уламжлал, соёлоо судалдаг, хүнд хүндэтгэлтэй ханддаг, улс төрд өрнөж буй процессыг анхааралтай ажигладаг залуу байв.Нэвтрүүлэгт орчихоод гарахынхаа өмнө “…Дүү нь Монголын Төрт Ёсны уламжлалыг судлахаар нэг эрхэм багшид хадаг барьсан. Тэгэхгүй бол уламжлалгүй шинэчлэл байж болохгүй юм билээ. Сурах, судлах зүйл маш их байна…” гэж хэлж байлаа.Үүнээс хойш тэр тасралтгүй тэмцсэн. Live хийж, үзэл бодлоо илэрхийлсэн. Үг хэлээ олон түмэнд хүргэсэн. Тэр үед олны анхаарлыг татдаг Live-ууд нь Осоржамаа, Отгонбаатар, Цэрэн эгч, Цэцэг Бямба, Ekaterina Shop нар байсан санагдана. Тэднээс ялгаатай нь Тулга 6.2-ын асуудлыг анх сөхөн гаргаж ирж, “Үндсэн хуулийн өөрчлөлт”-ийн цаана өдгөөгийн нүүрсний асуудлын суурь болсон Газрыг Төрийн өмч бус Төрийн, нийтийн өмч болгож, ашигт малтмалын лиценз нэрээр хувааж авч байгааг шүүмжилсэн. Газрыг буцаагаад Төрийн өмч болгохыг хатуу шаардсан. Тэмцсэн. Талбай дээр нэг явж байгаад таарахад найзуудынхаа хамт хар ногоон футболка, цэрэг эрээн өмд, урт түрийтэй хар гутал өмсчихсөн зогсож байв. – Жагсаад байгаа гэж дуулсан…- Тийм ээ ах аа. Өглөө 09:00 гэж цуглаад 16:00 гээд тарж байна. Залуусыг ингэж л уриалж, өөрөөрөө үлгэрлэхгүй бол энэ их хулгай луйврыг мэдэхгүй, мэдсэн ч хуулиар хулгайлдгийг сайн мэддэггүй юм байна!- Та хэд цэрэг маягийн ийм хувцасаар жигдэрч байгаа юм уу? – Одоогоор хамгийн хямд, олны анхаарлыг татах хувцас энэ л байна ах аа. Ядаж байхад элдэв янзын нөхдүүд ирж, жагсаалыг маань хэргээр үймүүлээд, нийтэд буруу ойлголт төрүүлчих гээд байх юм. Ингэж л ялгарахгүй бол…гээд салсан. 8 сард ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И нарыг айлчлахаас хэдхэн хоногийн өмнө Тагнуулынхан баривчилсан юм билээ. Саяхан сураг сонсох нь ээ, “Экстремист үйлдэл гаргасан” гэдэг шалтгаанаар Шүүх хурал нь болох гэж байгаа сураг байсан.
Өнөөдөр жагсаж байгаа энэ залуус (хөлснийхөн биш зүрх сэтгэлээрээ очиж, органик жагсаалыг эхлүүлсэн олон мянган залуус)-ын сэтгэлийн галыг асаасан, залуу хүн шударга бусын эсрэг тэмцэж болдгийг өөрийн биеэр үлгэрлэсэн хүн бол яахын аргагүй Тулга юм шүү! Тэрээр Төрийн ордон руу хаалга эвдэж ороогүй, хашаа нурааж олныг дагуулаагүй, ЕС руу юм шидээгүй. Факт, баримт л түшиж ярьсан, соёлтой жагссан, Live-дсан. Үүнийхээ төлөө л яллагдаж байна! Сайн цаг ирэхэд, хилсээр яллагдсан Тулга суллагдаж, олон мянган Монгол залуусын шударга үнэний дуу хоолой болох нь гарцаагүй гэж боддог. Чиний тэмцлийн ачаар өнөөдөр залуучууд тэмцэж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр талбайг дүүргэцгээж байна. Баярлалаа Тулга аа👏🏻

Хятадаас үр ашиггүй их хэмжээний зээл авахыг эсэргүүцээд шоронд орсон Халуун цустыг суллахыг шаардаж байна Түүнийг танина биздээ. бүүр 2009өөд оны үеэс гадаадад амьдардаг байхдаа л одоогийн энэ Монголын нийгмийг хэлдэг байсан хүн шүүдээ. эх орондоо ирээд зорилго нэгт залуучуудтай нэгдээд Тусгаар тогтнол хөдөлгөөнийг эхлүүлсэн. Маш удаан судалгаа хийсэн. Бараг 3 жил болснуудаа миний мэдэхээр. Энэ оны 8сарын 16нд Хүрэлсүхэд шаардлага тавиад 8сарын 18нд шоронд орсон. Хятадаас үр ашиггүй их хэмжээний зээл авахыг эсэргүүцсэн юм бналээ. Маш их мэдлэгтэй, халуун цустай жинхэнэ эх оронч залуу байдагдаа. Шоронд хийсэн шалтгаан нь: нэг ижил хувцсаар жигдэрч жагсаал хийсэн , засгийн эрхийг булаах гэсэн эх орноосоо урвасан ял өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Хятадыг эсэргүүцсэн болгон ингээд шоронд ороод байхуу? Тусгаар тогтнолоо хамгаалъя аюултай байдалд бүү оруул гэж л тэд хэлсэн. Одоо Нямбаатар иргэдийн үгийг сонсож байгаа дээр түүнийг суллахыг шаардъя

Related Articles

Back to top button
error: Content is protected !!