Uncategorized

Бурхан шүтээндээ усан тахил өргөхөд анхаарах зүйлс унших тарни!!! хадгалаад ав

УСАН ТАХИЛ ӨРГӨХ ЁСОН Бурхан шүтээнд тэдгээрийн эрдэм, дүр төрхийг сэтгэлдээ ургуулан сүжиглэж тахил өргөвөл хилэнц түйтгэр арилж, сэтгэлд номын эрдэм төрөх барцад арилдаг. Ялангуяа усан тахил нь өргөхөд хялбар, харам, омог зэрэг муу сэтгэлийн гэмгүй тул урьд болоод эдүгээд дээдэс мэргэдүүд эрхэмлэн өргөж иржээ.Анх Төвдөд Энэтхэгийн таван зуун бандидын оройн шүтээн их мэргэн Адиша Дибамкара бээр морилоод “Төвдийн ус найман гишүүн төгөлдөр цэвэр тунгалаг юм. Тиймээс тахилыг ганц усаар өргөсөн ч болохоор байна” хэмээн айлджээ. Үүнтэй адил Монгол орны ч гэсэн ус цэвэр тунгалаг, хүйтэн байдаг учир мөн усаар тахил өргөх нь сайн юм. Ер нь олон зуун жижиг цөгцөнд усан тахил өргөдөг ёс эрт Энэтхэгт их хөлгөний шашин хүчтэй дэлгэрч байх үед байсан гэдэг. Энэ тухай Төвдийн их аялагч хувраг Гэндүнчойнпэл өөрийн зохиол “Алтан дэлгэмэл” дотроо, “Бирмын хийдүүдэд олон зуун жижиг аяганд усан тахил хийж өргөж байсан. Харин энэ нь ойр орших улс орнуудад байгаагүй нь их хөлгөний шашин өмнө нь дэлгэрч байгаагүйнх гэж байсан.” гэж бичсэн байна.Тахил өргөхдөө орчноо цэвэрлэн гараа угаан цэвэр цэмцгэр байдлаар тахилын цөгцнүүдийг арчин жигдэлж өрнө. Өрөхдөө эхлээд ёроолд нь багахан ус хийж, цөгц хоорондын зайг нэг арвайны зайтай өрөх юм. Ёроол хоосон өрвөл бэлэг дэмбэрэл муу бөгөөд хоорондын зай хэт холдвол багшаас хагацах, ойртвол ухаан доройтох, хавирч дуу гаргавал галзуу тэнэг болох ёр гэдэг. Цөгцийг өрөх болон тахил өргөх үед баруун талаас нь эхэлдэг бөгөөд тахилыг хураах үед зүүн талаас нь хураах юм. Улмаар усан тахилаа өргөж эхлэхэд их хаан, их хүмүүнд хоол цай аягалах мэт хүндэтгэлтэй дүр байдлаар усыг эхлээд багаар нарийн, дунд нь бүдүүрүүлж, адагт нь мөн нарийсган хийж мөн нэг арвайн чинээ дутуу дүүргэнэ. Хэрэв дүүргэхгүй бол ядуурах, гадагш асган халиулвал явдал мөр цалгайрах, хүчтэй цалгиулах аваас муу үйлд орох ёртой.Аливаа тахилыг өргөхдөө Ум А Хум гэж уншин тахилын эгэл амт үнэр арилан төгс амгалан төрүүлэгч барагдашгүй их рашааны мөн чанарт хувирлаа хэмээн сэтгэлдээ бодон зоригд. Мөн тахил өргөж байх үедээ УМ НАМО ВАГА ВАДИ БАЗЭР САРА МАРДАНИ ДАТА ГАДАЯА АРХАДЭ САМ ЯГ САМ БУДДА ЯА ДАДЪЯАТА УМ БАЗЭР БАЗЭР МАХА БАЗЭР МАХА ДИЗА БАЗЭР МАХА БИДИ БАЗЭР МАХА БОДИ МАНДАВА САМГАРМАНА БАЗЭР САРВА ГАРМАНА АВАРАНА ВИ ШОДАНА БАЗЭР СУХА хэмээн 3 удаа ҮРЖҮҮЛЭХ тарнийг урин уншвал сайн. Энэ нь Доржравжам бурханы тарни бөгөөд мөн Үүлэн тахилын тогтоол ч гэдэг. Үүнийг унших үедээ тахил өргөвөл Дорж равжом бурханы ерөөлийн хүчээр арван зүгийн хамаг бурхадын өмнө тахилын үүлэн цогц огторгуй дүүрэн гарахыг зарлигласан байдаг тул маш их ач тустай.Урьд Бурхан багшийг оршиж байх үед нэгэн гуйлгачин эмгэн хутагт Гадъяанад нэг аяга дүүрэн цэвэр усыг сүжиглэн өргөснөөр хилэнц түйтгэр нь нимгэрч, сэтгэл нь амгалан тайван оршин олон эрдмийг олоод хойд төрөлдөө тэнгэрийн төрөл авсан тухай Ганжуур доторх үйлийн үрийн номлолд айлдсан байна. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!