Uncategorized

Хүүхдийн ядаргаа, сульдаа гэж юу вэ? Ямар арга хэмжээ авах вэ?

Хүүхдийн ядаргаа, сульдаа гэж юу вэ? Ямар арга хэмжээ авах вэ?Ядаргаа гэдэг бол биеийн болоод сэтгэлийн оюуны хэт ачаалалд орж, үүнээсээ үүдэлтэйгээр хүүхдийн амьдралын хэв маягт өөрчлөлт орж, тухайн хүүхэд хувийн бус байдал гаргаж эхлэхийг ядаргаа гэнэ.Амьдралын нэг үеэс нөгөө үед шилжиж байгаа хүүхдүүдийн хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд хорио цээрийн дэглэм нэлээн хүнд нөлөөлж байна. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүдийн дунд ядаргаа үүсэх байдал нэмэгдэж байна. Тиймээс бид МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор, тэргүүлэх эмч Д.Баяраа, Шөмбөөхэй хүүхдийн сэргээн засах эмнэлгийн хүүхдийн эмч Ц.Хонгорзул эмч нарын зөвлөмжүүдийг та бүхэндээ хүргэж байна.Хүүхэд яагаад ядардаг вэ?Ямарваа нэг ажлыг удаан хийснээр хүн ядардаггүй харин хөдөлгөөн багатай, хүчилтөрөгчийн дутагдалтай, амьд харьцаа байхгүй үед хүмүүс ядарч эхэлдэг. Энэ нь хүүхдүүдэд маш их нөлөөлдөг бөгөөд үүнтэй холбоотойгоор хүүхдийн архаг ядаргаа гэдэг нэр томьёо хүртэл гарч ирж байна.Энэ нь хүүхдэд ямар онцлогоор илэрдэг вэ? гэхээр хүүхдэд 3 төрлөөр илэрч болно. Хүүхдийн бие организм эхээс төрөөд, төрснөөсөө хойш бий болохдоо 100 тэрбум эс 1-5 нас хүртэл 10,000 эстэй холбогдоод 75% хоорондоо мэдрэлийн сүлжээ үүсгээд хүүхдийн тархи хөгждөг. Энэ нь хүүхдийн хувьд толгойд шинэ мэдээллүүд зөв горимоороо суухгүй бол зөрчилдөөн үүсэх үүнээсээ болоод ядаргаа гэдэг зүйл үүсдэг. Үүнийг невроз, тик хөдөлгөөний алдагдлын хам шинж, эсвэл хэт төвлөрч чадахгүй анхаарлын сулрал зэрэг нэршлүүд гарч ирж байна.Хүүхдийн ядаргаа нь ямар хү чин зүйлээс хамаардаг вэ? гэхээр амьдралын энгийн дадал зуршилтай холбоотой. Сургуулийн хүүхдүүд найзууд ангийнхантайгаа биечлэн уулзахгүй онлайнаар уулзах, цэцэрлэгийн хүүхдүүд хамт олонтойгоо биечлэн уулзаад амьд харилцаа үүсгэдэг байсан бол зөвхөн аав ээжтэйгээ байх жишээтэй. Энэ байдлууд нь өөрөө шинэ байдал руу шилжиж орж байгаа учраас хоорондоо зөрчил үүсгэж байгаа юм. Ингэснээс болоод хүүхдэд мэдрэлийн ядаргааны хам шинж илэрч байна.Үүн дээр эцэг эхчүүдийн анхаарах зүйл бол хүүхдийн хөдөлгөөн өөрчлөгдөж байна уу? ноомой байна уу эсвэл хэт сэрэмтгий байна уу гэдгийг анзаарах дараачийн хамгийн гол асуудал бол нойрыг тогтмол анзаарч байх хэрэгтэй.Бид нарын нойрыг нэг шугамаар явдаг гэж үзвэл нойр өнгөц нойр, гүн нойр, зүүдний нойр гэж үечилж явдаг.Гүн нойронд ямар үйл ажиллагаа явдаг вэ ?Мэдрэлийн сүлжээнүүд хэвийн болж байдаг. Мөн бие организмийн эсийн нөхөн сэргэлт, ямар нэг өвчин туссан бол энэ нь хэвийн болдог, өдрийн авсан мэдээллүүдээ унтаж байх үед хэрэгцээт газруудад системчилж хайрцагладаг. Энэ нь мэдээллийг удаан санамждаа хадгалах уу? Түргэн санамждаа хадгалах уу ? зэрэг үйл явц өрнөдөг.22: 00- 03:00 цагийн хооронд энэ нойрны үйл ажиллагаа хамгийн чухал явагдаж, өсөлтийн даавар ялгарч, организмаа эрүүлжүүлээд хэрэгцээтэй мэдээллүүдээ зөв хадгалаад явж байх ёстой байдаг.Гэтэл 22:00 цагаас хойш унтаад эхлэхээр хүүхдэд аажим аажимдаа хо ртой. Учир нь хүүхэд гүн нойроо бүрэн авч чадаагүйн улмаас мэдрэлийн ядаргаанд орж эхэлдэг. Тиймээс хүүхдийг 22:00 цагт унтуулж сургах хамгийн чухал юм.Орондоо орохын өмнө цэнхэр дэлгэцийн хөх туяа харахгүй буюу гар утас, компьютер оролдохгүй байх учир нь хөх туяанд орсноор хүний нойр сэргэдэг.Өөрөөр хэлвэл энэ гэрэл уураг тархины мелатонин ялгараад үүний дараа аденозин гэдэг гормон ялгараад хүн бөх бат унтаж эхэлдэг. 22:00 – 03:00 гүн нойрыг хүн хамгаалж чадвал хүн мэдрэлийн ядаргаанд орохгүй байхад хамгийн чухал нөлөөтэй зүйл болно. Ковид -19 үед энэхүү нойрны асуудал зөрчигдөөд хүүхдүүд унтах ёстой цагтаа унтахгүй мөн, хүчилтөрөгчийн дутагдал, хөдөлгөөний дутагдалд орсноор хүүхдийн ядаргаа өвчлөл үүсч байна. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!