Uncategorized

ХАМАГ АЮУЛ, МУУ БҮХНИЙГ ГЭТЭЛГЭГЧ ГУРВАН ГҮРМИЙН АВШИГ

Цагаан шүхэрт,Ногоон дарь эх,Шийрэв нинбо гэдэг гурван номыг хэлдэг.Монголын хүрээ хийд лам хуврагууд маш өргөн дэлгэр уншдаг ном билээ. хуучин цагт ном эрдэмд төгс мэргэжсэн эрдэмт лам хуврагууд айлд очиж засал ном унших, аврал гүрэм буулгахдаа энэ номыг голлон буулгадаг байжээ.Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар Дашлхүмбэ хийдэд морилон өөрийн номын их багш 2-р банчэн эрдэнээс Монголын ард түмнийг идээ ундаагаар элбэг дэлбэг цог хийморь нь дэлгэрч буян хишиг нь арвидаж явахын тухайд аврал айлтгасанд /Дашчарвэв сан/ айлдсан. Цаг бусын аюул, хэл ам, хэрүүл тэмцэл, ад до.нгийн хо.рлол, ү.хээрийн бу.зар тэргүүтэн хүмүүн бүхэнд үл үзэгдэгч амьтны үйл, нисванисаар хурсан муу бүхнийг ариусгах ном айлтгахад Гурван гүрэмийг уншиж яв хэмээн зарлигласан түүxтэй юм.Ер нь ном гэдэг үг нь Төвд хэлээр /чой/ гэсэн үг ба Монгол хэлээр засах гэсэн утгатай үг юм.6 зүйлийн амьтны нэг хүн нь мунхагийн харанхуй буюу зөв бурууг мэдэхгүйн үүднээс өөрийн хийсэн үйл, үйлийг үүсгэгч наян дөрвөн мянган муу сэтгэл /нисваанис/-ээр орчлонд төрөл бүрийн зовлонг эдэлдэг. Эдгээрийг үүсгэгч нь:хүсэл шунал,уур хилэн,мунхаг сэтгэл юм.ГУРВАН ГҮРЭМ нь /гурван хор/-ийг засах гэсэн утгатай.Хүмүүнд аливаа нэгэн өвчин тохиолдоход уг гарал болсон идээ ундааг тааруулах, эрүүл агаарт гарах, рашаан усыг хүртэх, эм тэргүүтэн элдэв засалын аргаар эмчлэхээс гадна ад, д.о.н, лус савдагын хо.рлол тэргүүтнийг гүрэм заслын аргаар эдгээдэг бөгөөд Гурван гүрмийг Монголын дээдэс лам нар ихэд голчлон уншиж амьтны хүсэл горилыг хангаж номоор тэтгэн иржээ.1 Ширнэн:Бурхан гэгээний айлдсан Ганжуурын гол утга болох Юм хэмээх 16 боть,Юмны хураангуй Нийтийн 4-н боть зохиол ба Нийтийн 4-н ботийн хураангуй Жадамба,Жадамбын хураангуй Додүдба,Додүдба-г хураасан нь Ширнэн билээ.Ширнэн бол юмс бүгд хоосон чанарын агаарт бүтсэн хэмээхийн хамгийн товч хураангуй зохиол юм.Хоосон чанар гэдэг нь бүх юм үр дагалдал.шалтгаан нөхцөлийн нөлөөнөөс болж тухайн үедээ олон янз хувирахаас биш угаас хэзээд хөдөлбөргүй яг ягштал бүтсэн эд гэж байхгүй ямагт бие биендээ шүтэн барилдаж бүтсэн бөгөөд ямар нэгэн Бурхан тэнгэрийн өршөөл түлхээсээр бүтээгүйн учрыг гүнзгийрүүлэн судлахад чухал холбогдох ёсыг хоосон чанарын ухаан гэнэ.Тухайн цаг үед амьтанд тохиолдох гай барцад, өвчин, ад зэтгэр зэрэг хамаг муу юмсыг хоосон чанарын агаарт бясалган бодоход суурь болсон хэл ам, ад зэтгэр тэргүүтэн бүх юм устаж арилдаг хэмээн Ширнэнг эхэнд нь уншдаг. Цагаан шүхэрт:Цагаан шүхэрт Бурхан нь Бурхан багшийн үснэрээс хувилж гарсан бөгөөд Зургаан зүйл амьтны хар цагаан хэл ам, нялхсын ад.ад дон, идээ ундааны бузар дэв, ган зуд, од харвах, өвчин эмгэг тэргүүтний аюулаас авран хамгаалах тангарагтай Бурхан юм.Түүний залбирал уншлага нь мөргөл.бага тарни ,их тарни, хураангуй тарни тэргүүтэн олон хэсгээс бүтэх ба уншлага тарнийн энергиэр хүмүүн амьтанд хурсан аливаа муу зүйл бүгдийг ариусган зохиох утгатай.Судрын төгсгөлийн хэсэгт Бурханы үснэрээс гарсан Цагаан шүхэрт Бурхан бусдын хөнөөлд үл дийлдэгч хэмээхийн тарни уншлагыг унших, торго. мод тэргүүтэн аль зохилтойд бичиж гэр оронд залах, хийсгэснээр дөрвөн махбодь хямран бие өвдөх, гал ус тэргүүтэн цаг бусын хо.рлолд үл чадагдах.ад зэтгэр.барцад саад бүхэн арилах.хур бороо цагтаа буух ,хүү хүссэн нэгэн тарнийг нь унших зүүх тэргүүтнээр номыг ёсчилно үйлдэх аваас хүссэн бүхэн биелэн урьдын хураасан үйл амирлаад нас буян, хүч чадал агуу ихээр дэлгэрэх дараа төрөлдөө Бурханы оронд төрөхийн ерөөлийг бичсэн байдаг.Ногоон дарь эх:Ертөнцийн хүмүүний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй эд эдлэлээр элбэг.аливаа муу зүйлээр үл чадагдан амьдрах нь тухайн хүний үйлс дэлгэрсэн эс дэлгэрсэнтэй салшгүй холбоотой. Сайн цагийн мянган бурхадын дотроос өөрт нь итгэсэн, уншлага залбиралыг нь айлтгасан.даган бяссан, тарнийг нь тоолсон амьтан бүхний үйлсийг нэтгэгч, дэлгэрүүлэгч нь Ногоон дарь эх Бурхан бөгөөд Өнөөгийн 5-н цөвүүн дэвэрсэн энэ муу цагт Дарь эх Бурханыг шүтэн эргэл мөргөл үйлдэх аваас амьтны үйлс дэлгэрнэ хэмээн Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамц айлдсан байдаг.Залбирал уншлага дотроо насны.эд баялгийн, үр хүүхдийн гэх зэрэг Хорин нэгэн Дарь эхэд залбирч тус тусын шид бүтээлийг гуйн хүссэн утгатай.Нас буяныг уртасган, эд баялгийг арвижуулахын үйлсийг тэтгэн зохиогч Ногоон дарь эх Бурханд сүсэглэхийг хүсэгч хүмүүн бээр Ум дээд Бодалагийн орноос Ногоон өнгийн дам үсгээс мэндэлсэн 3-н цагийн бурхадын үйлсийг тэтгэгч эх Ногоон дарь эх Бурхан нөхөд сэлтийн хамт залран соёрх хэмээн бодоод.Ум дари дүдари дүүрий суухаа хэмээх тарнийг аль чадахаар тоолон унших аваас хүмүүний үйлс дэлгэрэн санасан санаа сэтгэлчлэн бүтэх нь дамжиггүй. v

Related Articles

Back to top button
error: Content is protected !!