Uncategorized

Бүх өвчин гэдэснээс эхэлдэг буюу гэдэсний бактериас хүний дархлааны 80 хувь хамаардаг

Анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ “бүх өвчин гэдэснээс эхэлдэг” гэж хэлжээ. Барууны олон эрдэмтэд энэ үг үнэн болохыг баталж байна. Гэдэсний бактериас хүний дархлааны 80% хамаардаг болохыг тогтоосон байна.Хүний гэдсэнд дунджаар 1,5 кг орчим бактери байдаг ба ширхэгийн хувьд хүний бүх эсээс 10 дахин олон бактери байдаг. Энэ бактерийн 85% нь ашигтай бактери 15% нь өвчин үүсгэдэг бактери байвал үүнийг зохистой харьцаа гэж үздэг. Энэ харьцаа алдагдахад дархлаа суларч хүн өвчлөх магадлал ихэсдэг. Үйлдвэрийн аргаар бэлдсэн консервант агуулсан хүнс, химийн бо дис, бордоо агуулсан хүнс, бүх төрлийн эм бэлдмэлүүд, антибиотикууд, төрөл бүрийн долгион, компьютер, богино долгионы зуух, гар утас, рентген туяа, туяа эмчилгээ, химийн эмчилгээ, стресс гэх мэт маш олон шалтгаанаар гэдэсний ашигтай бактери багасдаг байна. Гэдэсний бактерийн үүрэг:Минералыг хүнснээс авч цус руу оруулдаг,Хүчил-шүлтийн тэнцвэрийг зохицуулж өвчин үүсгэгч бактерийг хязгаарлах,Чөлөөт радикалыг устгаж өвчин үүсэхээс хамгаалдаг,Гормоныг бий болгоход оролцоно,Тосыг задлахад оролцоно,Дархлааг бий болгоход оролцоно,Зарим витаминыг бий болгоход оролцдог. Ходоодны хүчил хангалттай их байж, гэдэсний рН нь байх ёстой хэмжээндээ байвал ашигтай бактери хэвийн байж биднийг өвчлөхөөс хамгаалж байдаг. Харин үйлдвэрийн аргаар консервант агуулсан хүнс, химийн бодис, бордоо агуулсан хүнс, агаарын бохирдол, хүнд металууд, антобиотик, химийн эмнүүд стресс зэрэг нь гэдэсний бактерийн бүтцийг эвдэж дархлааг сулруулдаг байна.Армены профессор А.Эрзикян 1964 онд ач охинтой болоод анхны б.аа.сыг нь лабораторидоо авчирч шинжлэхэд урьд өмнө шинжлэх ухаанд нээгдээгүй сүүнхүчлийн цоо шинэ бактери олсон байна. Энэ бактери нь дөнгөж төрсөн хүүхдэд эхний 14 хоногт байдаг ба өвчин үүсгэгч бараг бүх бактерийг устаж чаддаг байжээ. Уг бактерийг Lactobacillus acidophilis гэж нэрлэсэн байна.Үүнээс хойш 4 жилийн дараа ач охин нь гэдэсний халдварт өвчнөөр өвчилж ямарч антибиотик тус болохгүй бүх эмч нар нь найдлагагүй гэж хэлэхэд профессор бактериа авчирч ач охиндоо уулгаж амийг нь аварчээ. Үүнээс эхлэн энэ бактериар бэлдмэл бэлдэх санаа төрж пробиотик бэлдмэл гарган авсан ба ач охиныхоо нэрээр НАРИНЭ гэж нэрлэжээ. Энэ бэлдмэл нь бүх төрлийн өвчин үүсгэгч бактери, вирусыг устгадаг боловч ходоод гэдэсний ашигтай бактерийг устгадаггүй харин ч ашигтай бактерийг ихэсгэдэг онцлогтой гэнэ.Уг бэлдмэлийг Чернобылийн АЦС дэлбэрсний дараа туяаны хордлого авсан хүмүүст хэрэглэхэд хордлогыг нь багасгаж, өвчтөнийг түргэн хугацаанд тэнхрүүлж байжээ. Үүнээс үүдэн барууны хэд хэдэн улс энэ бэлдмэлийн патентыг худалдаж авсан боловч одоо болтол үйлдвэрлээгүй гэнэ. (Олон эмийг борлуулалтгүй болгоно гэж бодсон бололтой) Харин Япон, Солонгост энэ эмийг өргөн хэрэглэж бас хамтарсан судалгаа хийж байгаа юм байна.Оросын Улаан-Үд хотын эрдэмтэн Петр Аюшеевич Шаблин бүх хүмүүсийн гэдэсний бактерийн бүтэц нь алдагдсанаас болж өвчилдөг. Зүрхний шигдээс, шизофрени, үе мөчний өвчин, хайрст үлд, ходоод гэдэсний өвчин, паркинсоны өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, хорт хавдар зэрэг бүх өвчний үндсэн шалтгааныг дисбактериоз гэж судалгаагаар баталсан байна. Хоолоор орж ирсэн гаднын уургыг ходоод задлаж аминхүчил болгоод гэдэсний бактерийн тусламжтайгаар бидний эсийн аминхүчилтэй ижил болгож шингээж авдаг.Бидний ашигтай бактери бага болоход цусанд орсон гаднын аминхүчлийг элэг өөрчилж бидний аминхүчилтэй адил болгодог. Гэдэсний бактери бага болж гаднын аминхүчлийг өөрийн болгож чадахгүй тохиолдол энэ аминхүчлүүд хуримтлагдаж цус өтгөрч, хялгасан судсыг бөглөж, цаашид том судсуудыг бөглөж цусан хангамжийг нь алдагдуулж шигдээс, даралт ихсэх, үе мөчний өвчин, арьсны өвчин, сэтгэцийн өвчин, хавдар зэрэг бүх өвчнийг үүсгэдэг.Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгаа өвчнөө эмчлэхийн тулд гэдэсний бактерийг сэргээх ёстой гэж үздэг. Энэ онолынхоо дагуу монгол тарагны хөрөнгөөс сүүн хүчлийн бактери гарган авч бэлдмэл хийсэн ба өнөөдөр энэ нь хамгийн олон бактери агуулсан дэлхийд N1 бүтээгдэхүүн болсон байна. Бүх архаг өвчнийг энэ бактерийн бэлдмэлээр эмчилж болно гэж баталж байна.Түүгээрч тогтохгүй хавдрын 1,2-р үед энэ бактерийг уулгахад хавдар эдгэрч байсан байна. Энэ эрдэмтний санаачилгаар Байкал ЭМ1, Курунговит, ЭМ квас гэх мэтийн олон төрлийн пробиотик бүтээгдхүүн гарсан байна. Байкал ЭМ1 гэдэг бэлдмэлийг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд өгөхөд ханиад томууугаар өвчлөхгүй болсон гэнэ. Экологийн сүйрэл микрофлорын сүйрлийг араасаа дагуулдаг. Микроб байнга мутацид орсноор дэлхийн улсуудыг хамарсан пандеми үүсэж олон хүн амь насаа алдахад хүрнэ гэж энэ эрдэмтэн хэдэн жилийн өмнө анхааруулж байсан байна.Хөрсөнд 10-15 см хүртэлх газарт хүчилтөрөгчөөр амьсгалдаг микроб байдаг, түүнээс цааш хүчилтөрөгчөөр амьсгалдаггүй микроб байдаг. Хөрсний хуурайшилт, химийн бордоо, шавьж устгагч бодисууд нь энэ микробыг устгаж хөрсөнд байдаг микро элементийг байхгүй болгодог. Ийм хөрсөнд ургасан ногоо, жимс идэхэд хүний микро элементийн хэрэгцээг хангаж чаддаггүй. 30 жилийн өмнө 4 ширхэг алим идэхэд хүний төмрийн хэрэгцээг хангадаг байсан бол одоо 4 кг алим идээд ч төмрийн хэрэгцээгээ хангаж чадахгүй болсон байна. Хөрсөнд минерал, бактери байхгүй болоход хүний организмд бас дутагддаг ба энэ нь дархлааг байхгүй болгож өвчин үүсэх шалтгаан болж байна. Өнөөгийн анагаах ухаан энэ тухай юу ч ярихгүй байгаа, дархлаа судлаачид маань ч таг чиг. Гэдэсний ашигтай бактери болох сүүн хүчлийн бактери бага болоход организмд хорт бодис ихсэж вирус хуримтлагдах таатай нөхцөл бүрддэг байна. Өвлийн ханиаднаас сэргийлэхийн тулд бактериа сэргээ гэж ярьдаг билүү, короногоос сэрийлэхийн тулд бактериа сэргээ гэж хэлэхийг хэн ч сонсоогүй байгаа. Гэдэсний бактери хэвийн байвал арьс үрчийж өнгөө алдах нь хүртэл багасдаг болохыг судлаачид баталсан байгаа. Хүн түргэн хөгшрөх нь бас л гэдэсний бактеритай холбоотой.Гэдэсний бактери хэвийн байхын тулд ходоодны хүчил хүчтэй хүчиллэг байх ёстой. Маш өмхийгөөр бие засдаг бол та тун удахгүй хүндээр өвчилнө гэж ойлгох ёстой, яагаад гэвэл таны гэдсэнд боловсруулалт биш илжрэл явагдаж байна. Ийм хүний элэг сайн байна гэж хэзээ ч байхгүй.Илжрэлийн явцад үүссэн хорт хий цусанд орж элгэнд очиж шүүгдэхдээ элгийг байнга гэмтээдэг. Тиймээс бид нар эрүүл байхын тулд ганданд мөргөх биш гэдэсний бактериа байнга сэргээж, витамин, минералын дутагдлаа арилгаж занших хэрэгтэй байна. Өнөөгийн энэ их өвчлөлийн үндсэн шалтгааны нэг бол антибиотик замбараагүй хэрэглэж гэдэсний бактериа устгаж дархлаагүй болсоноос болсон байгаа, тиймээс антибиотик эмчилгээг зөвхөн амь насны заалтаар хийж бактериа устахгүй байхыг хүн болгон анхаарах цаг болжээ. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!