Uncategorized

Мойл жимс хоол боловсруулах замын олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ, анагаана

МОЙЛ, МОЙЛТОЙ ТОС.Мойлны ач тус:Хоол боловсруулах замын салст бүрхүүлийн үрэвслийг анагаах, хоолны шингэцийг сайжруулах, чацга тогтоох, нян устгахаас гадна шээс хөлсний ялгарлыг ихэсгэх нөлөө үзүүлнэ. Ханд бэлтгэж амны хөндий, төвөнхийн үрэвсэл болон шүд өвдөхөд ам хоолойг зайлна. Мөн суулгах, уушгины үрэвсэл, ханиалгах, мөгөөрсөн хоолойн гөлгөр булчин хэт агшиж чивчирвэл хандыг уулгадаг. Шинэхэн шүүсээр идээт болон бохирдсон шархыг эмчлэхэд үр дүнтэй. МОЙЛТОЙ ТОС:Мойл еремтэй хутгамш.Хатааж талхалсан (нунтагласан) мойлыг шинэ өрөм, элсэн чихэртэй хольж, элсэн чихрийг уустал хутгана.Мойл, цагаан темстэй тос.Цецгийг буцалгаж, хергесний дараа хатааж талхалсан мойл, сvvнд чанаж болгосон цагаан темс, бага зэрэг хуурсан гурил хийж, сайтар хольж хутгана.Мойл шар тостой хутгамш.Шинэ мойлыг нvдэж бяцлаад, шар тос, элсэн чихэртэй хольж сайтар нухна. Шим тэжээл ихтэй идээ бөгөөд хvvхдийн гэдэс өвдөхөд тустай.Мойл, ээзгийтэй тос:Цөцгийг буцалгаж, хөргөсний дараа хатааж талхалсан мойл, ээзгий, бага зэрэг хуурсан гурил, элсэн чихрийн хамт холино. Өвөлд нөөцлөхөд тохирлмжтой. Буриад зон ээзгийн оронд гашилсан сvvний ээдэм хольдог. Ээдэм хатсан бол усанд дэвтээнэ.Мойлтой буудайн гурилан хайлмаг:Цагаан тос, өрөм, зөөхийг шаргааж няцалсан мойл, хуурсан буудайн гурил хольж, чихрээр амтална.Мойлтой чихэр:Ширмэн тогоонд хайлуулсан шар тосон дээр талхалсан мойл элсэн чихрийг хамт хийж сайтар хутгана. Өтгөрч хар бараан зуурмаг болоход тостой цаас дэлгэсэн дэлгэц дээр жигд тараана. Царцмагц хэсэгчлэн зvсэж хатаах эсвэл хөлдөөж хадгална.АЧ ТУС:Хоол боловсруулах замын салст бvрхvvлийн vрэвслийг анагаах, хоолны шингэц сайжруулах, чацга тогтоох, нян устгахаас гадна шээс хөлсний ялгарал нэмэгдvvлэх нөлөөтэй.Оньсого хvvхдvvддээ заагаарай.Хар хурга:Ясан бөөртэй.Хэл бичгийн ухааны доктор, профессор Г.Гантогтох нар,Монгол нvvдэлчдийн тайлбар толь” II боть УБ.2015он. Монос нь 2-10 м хүртэл өндөр ургадаг сөөг буюу модлог бөгөөд дэлхий дээр 15 төрөл зүйл байдаг. Монголд 1 зүйл нь ургадаг. Модны гол нь хар саарал бүүдгэр өнгөтэй, залуу мөчрүүд нь хүрэн бүрхүүлтэй, навч нь богино шилбэтэй, захаараа жигд шүдлэгтэй, зуйван дугуйдуу далбагар байдаг. Навчны дээд тал нь бүдэг, доод тал нь үрчгэрдүү. Цэцэг нь цагаан өнгөтэй, 12 см урт цацаг багц цэцэг доош тахийж ургадаг. Цэцэг, навч, холтосноос өвөрмөц үнэр ханхалдаг. 5-6 сард цэцэглэж, 8 сард жимсэлдэг.Жимс нь яслаг хар өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй 5-8 мм диаметртэй, амтлаг боловч хэл аманд зууралдангитай байдаг. Хурц үнэр нь нян устгах чадвартайгаас гадна түр буусан шавьж хорхойг ч үхүүлэх чадвартай. Тэр дундаа бясаа, нохой бөөс, бөөс ч ү.хнэ. Байр сууц, өрөө тасалгаанд моносны том баглаа цэцгийг тавихад бие сулрах, толгой эргэх, өвдах зэрэг хордлогын шинж илэрч эхэлдэг. Ийм үед цэвэр агаар оруулах хэрэгтэй. Хатуухан хэлэхэд монос нь хорт ургамал юм. Гэвч жимсийг нь хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой.Моносны био идэвхт бодис : Жимсэнд нь чихэрлэг 5%, органик хүчлүүд : алимны, нимбэгний амин дэмүүд, Р, С 18мг% хүртэл, пектинт бодис, эфирийн тос, эдээлгэ бодис, флавоноид, антоциан. Үрэнд нь /ясанд нь/ эфирийн тос1.8 болон бусад ашигт бо дисууд.  Навчинд нь С амин дэм 300мг% хүртэл, эфирийн тос, органик хүчлүүд, эдээлгэ бо дис, хальсанд нь эдээлгэ бодис 2-3 %, чөлөөт хүчлүүд 0.09%, цэцгэнд нь гликозид тус тус агуулагддаг.Ардын эмчилгээнд монос нь үрэвсэл намдаах, суулгалт тогтоох, нян, мөөгөнцрийн өсөлтийг зогсоох, хөлрүүлэх, шээс хөөлгөх, ханиалга дарах, үе мөч зэргийг эмчлэхэд хэрэглэгдэхээс гадна жирэмслэлтээс хамгаалдаг.Эмийн журмаар жимс, цэцэг, навч, холтосыг хэрэглэнэ. Мойлыг бүрэн болцтойд нь хар өнгөтэй, шүүслэг болмогц түүнэ. Жимсийг муудаж гэмтээгүйг нь ялган авч цэвэрлээд пийшинд эсвэл хатаагчинд 40-50 градусын дулаанд 1-2 см үелүүлэн шүүрэн тавиур дээр хатаана. Цаг агаар дулаан хур бороогүй байвал наранд дэлгэж хатааж болно. Сайн хатаасан мойлыг хуурай байранд зөв хадгалбал 5 жил мууддаггүй.Шинэ буюу хатаасан мойл нь ходоодыг бэхжүүлж, суулгалт, гэдэсний хижиг, ходоодны үрэвсэл, ходоод, 22 нугалаа гэдэсний шархлаа, гэдсээр хатгуулж өвдөх зэрэгт хэрэглэгдэнэ.Ардын эмчилгээнд моносны цэцгээр буцалгамал бэлтгэж жирэмслэлтээс хамгаалахад хэрэглэнэ. Цэцгийг цагаан а.рхинд хандлаад тулай, үе мөчний хэрх өвчний үед арчиж түрхэж хэрэглэнэ. Маш жижиглэн нунтагласан холтсоор бөөлжүүлэх, туулгахад ашиглана.Моносны навчаар ханд бэлтгэн уушигны сүръеэ, мэнгэр, ходоод гэдэс хямрахад ууж, амны хөндийн үрэвсэлд хоолой ам зайлж хэрэглэнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!