Өдөр бага зэрэг унтах нь хийг дарж, биеийн хүчийг арвидуулах тустай

Тэжээлийн улирал буюу 4-5 дугаар сарын үед архинд согтсон, хүч барагдсан, бие сэтгэл шаналсан, хүнд хүчир ажлаас болж ядарсан, хөгшин настай, сэтгэл санаа тайван бус айсан хүмүүс шөнийн богиноор биеийн хүч, өнгө зүсээ алдан, хийгээ аривдуулж байдаг.Тиймээс энэ үед өдөр бага зэрэг унтах нь хийг дарж, биеийн хүчийг арвидуулах тустай. Бусад тохиолдолд өдөр унтваас бадганыг ихээр үүсгэж, хөөж хавдах, бодол санаа мунхрах, толгой өвдөх, залхуурах, ханиад томуу зэрэг халдварт өвчин тусах тул өдөр унтахыг тэвчих хэрэгтэй.
Хүний нойр хэтэрхий аривдан ихсэх нь бадган аривдаж, хямарснаас болдог тул бадганыг амирлуулах өлсгөх, бөөлжүүлэг эмчилгээ зэргийн аль тохирохыг сонгон хийж нойрыг багасгадаг.Хэрэв шөнө нойр сэргэг буюу унтаж чадахгүй байвал бүлээн сүү, тараг, архи, махны шөл зэрэг бүлээн, шимтэй идээ унд идэх, гүнжидийн тос зэрэг үрийн тосоор толгойд иллэг хийн, чихийг бага зэрэг бүлээтгэсэн тостой хөвөнгөөр бөглөвөл хийн бэлгэ чанар дарагдан унтаж амарна.Эдгээр арга хэмжээг авсан ч шөнө нойр сэрвэлзэн унтаж чадахгүй байгаа бол ямар нэгэн ужиг өвчнөөс болсон хэрэг.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин.Судлаачдын олж мэдсэнээр, хоногт хоёр удаа унтах нь хүний эрүүл мэндэд ашигтай ажээ. БНХАУ-ын хүн амын ихэнх нь үдийн хоолны дараа хэсэг унтах хэвшилтэй, зарим нь 10-15 минут, зарим нь 30 минут унтаж амардаг байна. Гэвч нэг цагаас илүү унтдаггүй. Унтаж амрах арга хэлбэр олон янз, гэр ойрхон бол харьж унтана, зайдуу бол албан тасалгаандаа дуг хийгээд авна. Хэрэв өдөр унтвал үдээс хойш ажлаа үргэлжлүүлэн хийхэд оюун ухаан сэргэлэн болдог төдийгүй тайвширч, сэтгэлийн дарамт хөнгөрдөг ажээ.Дэлхийн хүн амын бараг хагас нь өдөр унтдаг, үд дундын үед ажлаа түр завсарлуулж гэртээ хариад амардаг байна. Үнэндээ үдийн хоолны дараа жаахан дуг хийгээд авах нь кофе юм уу кола уухаас харьцангуй сайн сэргээдэг, эрүүл мэндэд ашигтай арга юм.
Судалгаанаас үзвэл халуун бүсийн оршин суугчид болон Газрын дундад тэнгис орчмын иргэд Умард Америк, Европынхонтой харьцуулбал зүрх судасны өвчинд нэрвэгдэх нь цөөн байдаг аж. Учир нь тэд нийтээрээ өдөр унтах хэвшилтэй юм гэнэ. Америкийн Сансар Судлалын Ерөнхий Газрын судлаачдын олж мэдсэнээр, өдөр унтдаг жолооч нарын анхаарал төвлөрөх чадвар харьцангуй сайн байдаг байна. Зарим судлаачид өдөр унтах нь анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг төдийгүй зөв шийдвэр гаргахад тусалдаг ажээ.Тэгвэл яаж өдөр унтаж сурах вэ, хэдэн цаг унтах нь тохиромжтой вэ? Ихэвчлэн 15-30 минут унтвал хамгийн тохиромжтой, хэрвээ 30 минутаас илүү унтвал бие махбод сэрэхэд амаргүй гүн нойронд автдаг. Судлаачид хүний нойрыг гүн нойр, хөнгөн нойр гэж хоёр хуваадаг байна.
Хүн 80-100 минут унтсаны дараа аажмаар гүн нойронд автдаг. Гүн нойрсох үйл явцад тархины цусан хангамж багасаж, хүний биеийн бодисын солилцоо буурдаг. Хэрвээ хүн гүн нойрноос гэнэт сэрвэл тархины цусан хангамж хүрэлцэхгүй, биед маш хэцүү мэдрэмж төрүүлдэг. Энэ нь өдөр унтах цаг урт байх тусмаа тохиромжгүй гэдгийг харуулж байна. Өдөр унтах хугацаа 30 минутаас хэтэрч болохгүй, хүний биеийн биологийн цагийг бусниулдаг гэмтэй, шөнө нойр хулжих нөлөө үзүүлдэг. Хэрвээ өдөр унтаж заншвал өдөр бүр тогтсон цагт унтах хэрэгтэй. Өдөр унтах хамгийн сайн цаг бол өглөө боссоноос хойш найман цагийн дараа, орой унтахаас найман цагийн өмнө, бүтэн өдрийн ажил, амьдралын тэг дунд нь тохируулах хэрэгтэй.Өдрийн хоол идэнгүүтээ шууд унтах дэмий, учир нь хоолны дараа ходоод дүүрэн, идсэн хоол шингээгүй байдаг. Энэ үед хэвтэх нь хэт цатгалдсан мэдрэмж төрүүлдэг.
Үдийн хоолоо идсэний дараа явган алхах зэрэг хөнгөн хөдөлгөөн хийгээд дараа нь унтвал идсэн хоол шингэж задрахдаа сайн байдаг. Түүнчлэн өдөр унтах газар, байрлалаа зөв сонгох хэрэгтэй. Зарим хүн сандал эсвэл буйдан дээр, зарим нь шууд л ширээн дээрээ элэгдэж тонгойгоод унтдаг. Үнэндээ эдгээр нь тийм ч шинжлэх ухаанч арга биш. Хүн унтах үед их тархины цусан хангамж багасдаг. Ялангуяа өдрийн хоолны дараа, цусны эргэлт ходоод руу чиглэдэг. Хэрэв энэ үед суугаагаараа удаан унтвал их тархи хүчил төрөгчийн дутагдалд орж хүнд эвгүй мэдрэмж төрүүлдэг. Түүнчлэн ширээ дэрлэж унтвал өвчүүний хэсэг дарагдаж, амьсгалахад муугаар нөлөөлөн зүрх, уушгины ачаалал нэмэгддэг байна.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.