Uncategorized

Цөсний үйл ажиллагааг хэвийн байлгаснаар харшлаас сэргийлж чадна

Харшил нь олон янз. Тиймээс ч олон янзын шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал, амьсгал саадтай болж давчдах, нүд халуу оргих, нулимс гоожих, загатнах, нүд улайж хавдах, найтаалгах, толгой өвдөх, арьс улайж хавдах, ам хамар, хоолой, арьс, биеийн бусад хэсэг загатнах, нус ихээр гарах, гүвдрүү тууралт гарах гэх мэт шинжүүд байна.Уламжлалт анагаах ухаанд харшлыг эмчлэхдээ түүний шалтгаан болсон цөс, шар усыг барьж эмчилгээний зарчмыг тогтооно. Цөс өтгөн, чулуугүй бол туулгах эмчилгээг тухайн хүний биеийн байдалтай уялдуулан хийнэ. Мөн шар усыг дарах, хий, шар, бадганыг тэнцвэржүүлж, бодисыг солилцоог сайжруулах талгадорж, сомаранз, бойгор гурван үр орсон найрлагатай эмийг голчлон хэрэглэдэг.Бодисын солилцооны гол хүчин зүйл болох гал тэгшитгэгч хий, шингээгч шар, ялзлагч бадган хэмээх галын илчийн хэвийн үйл ажиллагааг хангах эмийг өгөх нь чухал. Тухайн хүний биеийн онцлог, өвөрчлөлөөс /темперамент/ хамаарч харшлын эмчилгээг хэр хугацаанд явуулах, хэр хурдан хугацаанд эдгэх нь харилцан адилгүй байдаг. Харшлыг мэргэжлийн эмчид хандаж, ямар нөхцлөөс шалтгаалж үүсч байгааг заавал тодруулж тохирсон эм, эмчилгээг хийлгэх нь чухал юм.Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ны тэнхмийн багш, УАУ-ны их эмч Б.Батчимэг.ЭХ СУРВАЛЖ: Уламжлалт анагаах ухаан сонин.Хүний биед цөс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Цөс нь хэвлийн хөндийд байдаг 8-12 см урт, 3-5 см өргөн, 40 см багтаамжтай лийр хэлбэртэй эрхтэн. Цөс хүний биед хоол боловсруулах үүрэгтэй. Ходоодноос хүчил, нойр булчирхайгаас фермент, цөснөөс цөсний хүчил ялгарч нарийн гэдсэн дэх хоол боловсруулалтад оролцдог. Цөс нарийн гэдсэнд байгаа хоолтой орж ирсэн бактерийг үхүүлэх үүрэгтэй. Товчхондоо цөс хоол боловсруулалтад оролцохоос гадна бактери устгах үйл ажиллагаатай эрхтэн юм.Цөс яагаад өвддөг вэ?Цөсний уут, уутны цоргонд хатуу чулуулаг бий болсны улмаас үүсдэг өвчин юм. Бодисын солилцоо алдагдах цөсний үйл ажиллагаа зогсонги байдалд орох, үрэвсэл зэрэг гурван үндсэн зүйлээс цөс өвддөг. Монголд цөсний хүүдий авахуулах хагалгаа хамгийн их хийгдэх болсон.Цөсний чулуу гэж юу вэ?Цөсний чулуу нь холестерины болон билирубины солилцооны алдагдлаас үүсдэг усанд үл уусах нэгдэл бөгөөд ихэвчлэн цөсний хүүдий болон ерөнхий цорго, элэг доторх цөсний замд тохиолддог. Цөс чулуужих өвчин нь цөсний коллойд шинж чанар алдагдан хоорондоо бөөгнөрсний улмаас үүссэн хатуу цуллаг биет цөс ялгаруулах замд тохиолдож буй байдлаар илрэх бүлэг өвчнийг хэлнэ.Цөс өтгөрөх үед ямар шинж тэмдэг илрэх вэ?Цөс мэдрэмтгий эрхтэн учраас баруун талын гар, мөрөөр дамжиж өвддөг. Мөн баруун далны доогуур, тохойны хонхорхой өвдөнө. Баруун хавирганы нуман доор цөс байрладаг ч өвдөх өвчлөл нь өөр газруудаар мэдрэгдэнэ. Бүр мэдрэг хүмүүс баруун хавирганы доор юм хүндрээд байна гэж мэдэрдэг. Цөс өтгөрөөд өвдөх хүртлээ хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой учраас ходоодны биет шинж буюу дотор муухайрах, цээж гашуун оргих, хоол шингэхгүй удах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.Цөсний чулуу үүсэх, хэд хэдэн шалтгаан байдаг.Өглөөний цай уухгүй байх- Элэгнээс үүссэн цөс гуурсаар дамжих нарийн гэдэс рүү ордог. Тиймээс цөсний хүүдийд хуритлагдсан цөсийг хөөж нарийн гэдэс рүү урсгахын тулд зайлшгүй юм идсэн байх шаардлагатай байдаг. Гэтэл өглөөний цай уухгүй явсаар шөнөжин хуримтлагдсан цөс нарийн гэдэс рүү урсахгүй хуримтлагдсаар цөс өтгөрч цөсний чулуу үүсдэг.Орой 18 цагаас хойш юм идэхгүй байх – Хооллолтын дэглэм барьж байгаа хүмүүст цөсний өтгөрөл, чулуу үүсэх магадлал өндөр. Учир нь ходоодон дотор бага зэргийн өөх тос орж байж хүүдий суларч цөс гадагшлах боломжтой. Харин 18 цагаас хойш юм идэхгүй байх нь цөс өтгөрөх, чулуужих шалтгаан болно. Унтахаас өмнө 2-3 цагийн өмнө бага зэргийн хөнгөн зүйл зайлшгүй идэх шаардлагатай.Өөх тос огт хэрэглэхгүй байх- Сүүлийн үед залуу холестерин ихтэй гээд өөх тосноос татгалзаж огт хэрэглэхгүй байдал нэмэгдэж байна. Өөх тосыг огт хэрэглэхгүй байх нь цөсний өтгөрөлт өвчлөлөөр өвдөх бас нэгэн шалтгаан болдог. Ялангуяа өглөө заавал тосны агууламжтай хүнс хэрэглэх шаардлагатай.Хөдөлгөөний дутагдал- Суугаа байдалтай эрчимтэй хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн дотор эрхтний гүрвэлзэх хөдөлгөөн удаан болсон байдаг. Тэгэхээр дотор эрхтний хөдөлгөөн буурахад цөсний хүүдийний агшилт удааширч өвдөх магадлал нэмэгдэж байна гэсэн үг.Цөсний чулуутай хүмүүс цөсөө угааж болохгүй.Цөс угаана гэдэг нь элэгний дор байрлах цөсний хүүдийг цэвэрлэж хүүдийд хуримтлагдсан цөсийг гадагшлуулах, элэгнээс гарах цөсний ялгаралтыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Хэрэв цөсний чулуутай хүмүүс цөсөө угаавал цөсний хүүдийд байсан чулуу сувгуудаа бөглөдөг. Улмаар сувгууд бөглөрснөөр цөсний хүүдийд их хэмжээний даралт ирж гадагшлахгүй болохоор цөсний хүүдий томорч хэвлий хөндий дотор хагаралт үүсч амь насанд аюултай нөхцөл байдал үүснэ. Мөн цөс гадагшлахгүй удаан хадгалагдсанаар буцаж элэг рүү урсана. Үүнээс болж элэг өөрөө цөсөнд түлэгдээд цөсний гаралтай элэгний хатуурал гэх өвчин үүснэ. Элэг, цөс, ходоод, нойр булчирхай гэх эрхтнүүд хоорондоо холбоотой байдаг учир ганцхан цөс өвдсөнөөс болж эдгээр эрхтнүүд ч гэмтэнэ гэсэн үг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!