Олон цагаар суух нь нас богиносгодгийг эрдэмтэд нотолжээ. СУУГАА АЖЛЫН СӨРӨГ НӨЛӨӨНҮҮД.

АНУ-ын Хавдрын нийгэмлэгийн мэргэжилтнүүд 123 мянган хүнийг судалгаандаа хамруулж 14 жилийн турш судалгаа хийсэн байна.Үүний нэг хэсэг нь хэчнээн хүн нас ба.рсан тухай аж. Судалгааны турш өдөрт гурван цагаас бага сууж байсан эмэгтэйгээс зургаан цагаар илүү сууж байсан эмэгтэйчүүдийн нас баралт 40 хувь байсан аж.Харин эрчүүдийн хувьд 20 хувь илүү байжээ. Судалгааны дараагийн хэсэг нь америкчуудын дунд хамгийн элбэг тохиолддог зүрх судасны өвчин, таргалалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, сэтгэл гутралд анхаарлаа хандуулсан байна.Эрдэмтдийн багийн дүгнэлтээр удаан хугацаагаар суух нь өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Тиймээс уг нийгэмлэгээс олон нийтэд өгөх зөвлөмждөө өдөр тутам суух цагийг багасга гэж дурдаагүй ч идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх цагийг ихэсгэх талаар зөвлөсөн байна.Долоо хоногийн таван өдөр хамгийн багадаа 30 минут орчим хугацаанд дунд зэргийн ачаалалтай дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж эрдэмтэд анхааруулжээ.Суудлын ажил хүнийг хөдөлгөөний дутагдалд оруулдаг гэдгийг л мэдэх боловч өөр ямар эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг гэдгийг та бид сайн мэддэггүй. Тэгвэл суугаа ажлын 14 сөрөг нөлөөг танд сонирхуулъя.Венийн судасны тромбоз: Ажил дээрээ болон гэртээ босолгүй хэт удаан суух нь цусны эргэлтэд нөлөөлж, хөлд цусны бөөгнөрөл үүсгэх аюултай. Тиймээс 30 минут тутамд босч, өрөөн дундуураа алхан, чилээ гаргах дасгал хийж байгаарай.Илүүдэл жин: Та өдөржин суудаг бол хэчнээн олон тураах эм уугаад ч дорвитой нөлөө үзүүлэхгүй байх вий. Хангалттай хэмжээний калорийг биеэсээ гадагшлуулж, шатааж чадахгүй байгаагаас гол асуудал үүсдэг гэнэ. Түүнээс гадна бодисын солилцоог удаашруулснаар, аажимдаа илүүдэл жинд хүргэдэг.
Зүрхний өвчлөлийн эрсдлийг ихэсгэх: Энэ эрсдлийг бууруулахад өдөрт нэг цаг дасгал хийгээд ч нэмэргүй байдаг аж. Харин цаг тутмын, байнгын хөдөлгөөн л биднийг энэ өвчнөөс хол байлгаж чадах нь.Чихрийн шижин: Зүрхний өвчлөлийн эрсдэл нэмэгдэхийн хажуугаар суугаа ажилтай хүн жирийн хүнээс чихрийн шижин тусах магадлал нь 7 хувиар илүү байдаг. Учир нь таны цусанд хуримтлагдсан сахарыг зарцуулах идэвхтэй хөдөлгөөн дутсаных аж.Суудлын ажлын эрүүл мэндэд нөлөөлөх уршиг.Цусан дахь холестролын хэмжээ ихсэх: Сахараас гадна, цусан дахь холестролын хэмжээг ихэсгэлдэг нэг хүчин зүйл бол яахын аргагүй суугаа амьдралын хэв маяг юм. Энзимийн үйл ажиллагааг 90 хувь хүртэл бууруулдаг тул биед орсон өөх тосыг энергид хангалттай зарцуулж чаддаггүй аж.Нурууны мөгөөрс шохойжих: Бидний бие өдөржин суухад зориулагдаагүй. Тийм ч учраас удаан хугацаагаар суух нь ташаа, нурууны ясанд ихээхэн хэмжээний даралт учруулдаг учир тэр хэсэг өвчилж, гэмтэх магадлалтай.
Жишээлбэл, таны нурууны мөгөөрс шохойжиж болно.Бөгтөр болох: Та ажил дээрээ, ширээ, компьютерийнхээ ард зөв суудаг уу? Хэрэв үгүй бол таныг бөгтөр, эсвэл нуруу хүзүүний гажигтай болох эрсдэл хүлээж байна.Өвдөгний өвчин: Нэг байрандаа удаан суувал өвдгөнд тань очих ачаалал ихэсч өвчлөлд хүргэх магадлалтай.Булчингийн сулрал: Хөдөлгөөний дутагдал таны булчингийн массаас хороож сулралд хүргэдэг. Ялангуяа биеийн ихэнх үйлдэлд чухал үүрэг гүйцэтгэдэг шаантаг болон ө.гзөгний булчин суларснаар таны хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй.Стресс: Бага хөдөлгөөн гэдэг бол бага цусны эргэлт гэсэн үг юм.
Харин цус бага эргэлдэнэ гэдэг нь таны сэтгэлийг таатай болгодог, тайвшруулдаг го.рмон биеэр тань бага гүйнэ гэсэн юм.Бодисын солилцоо удаашрах: Дээр дурдсанчлан цусны эргэлт багасч, энзимийн үйл ажиллагаа буурснаас бодисын солилцоо удааширдаг байх нь. Энэ нь өөрөө олон өвчин дагуулдаг зүйл гэдгийг бид андахгүй.Хүзүүний өвчин: Олон жил суугаа ажилтай байсан хүний хүзүүний үе, булчинг гэмтээж ажил дээрээ суугаагүй үед ч гэсэн чилж өвддөг болно.
Нурууны өвчин: Энэ нь цаг тутамд босоод хэдхэн минутын дасгал хийгээд байхад зайлсхийж болох өвчлөл боловч олон суугаа ажилтай хүмүүс үүнийг анхааралгүй, тоолгүй явсаар хүндрүүлж орхидог.Нас богиносох: Өдөрт 6-аас илүү цагаар суугаа ажилладаг хүн жирийн хүнээс эрт нас барах магадлал даруй 35 хувиар өндөр байдаг аж. Энэ бол өдрийн ихэнхийг ширээний ард өнгөрүүлдэг хүмүүсийн хувьд тоглоом биш юм. Тиймээс та яг одоо босоод 5-хан минутыг эрүүл мэнддээ зарцуулж, дасгал хийгээрэй.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.