Uncategorized

Хөлийн хурууны салаа, тавхайн арьс гуужиж, загатнах нь ийм шалтгаантай

Дэлхий дээрх таван хүний нэг нь хөлийн мөөгөнцөрт өвчний тээгч байдаг талаар ДЭМБ-ын мэдээлэлд дурдсан байдаг. Арьс болон хумсны өвчний 32-47% нь мөөгөнцрийн халдвар эзэлдэг. Хөлийн мөөгөнцөрт өвчин нь зөвхөн хүнийг өвчлүүлдэг бөгөөд дэлхийн олон оронд элбэг тохиолддог. Дэлхий дээрх таван хүний нэг нь хөлийн мөөгөнцөрт өвчний тээгч байдаг талаар ДЭМБ-ын мэдээлэлд дурдсан байдаг. Хөлийн мөөгөнцөрт өвчин үүсэхэд хөлийн улны хөлрөмтгий байдал, хөлсний найрлага өөрчлөгдөж шүлтлэг болох, хавтгай тавхайтай байх, таараагүй, бариу давчуу гутал өмсөх, улны арьс шалбарч, зулгарах, халуун дулаан уур амьсгал, төв ба захын мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт, витамины дутагдал, хөлийн цусан хангамж алдагдах зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.Өвчин үүсгэгч мөөгөнцөр нь өвчтэй хүний арьсны өнгөн хөрсний эвэрлэг давхарт ихээр агуулагдаж байдаг.Хөлийн мөөгөнцөр өвчтэй хүний хэрэглэсэн гутал, оймс, хөлийн гишгүүр, биеийн тамирын гутал, орны цагаан хэрэгсэл зэрэг мөөгөнцрөөр халдварлагдсан зүйлс болон нийтийн халуун усны газраас дамжин халварладаг. Хөлийн мөөгөнцөрт өвчин нь хурууны салаа, тавхайн нум зэрэгт арьс улайж, нилээд гуужих, үе үе загатнах, шүүдэст тууралт гарах, арьс цуурах, арьс зузаарч эвэршин, шар өнгөтэй болох, зарим тохиолдолд хөндүүрлэх шинж илэрдэг.Хумсны мөөгөнцөрийн хувьд хөлийн эрхий болон чигчий хурууны хумс үзүүрээсээ эхлэж гэмтдэг. Цаашид хумс зузаарч шар өнгөтэй, бутрамтхай, хугарамтхай болж, хумсан дор хэт эвэршил үүсдэг. Хэрвээ дээрх шинжүүд илэрч, зовиурласан тохиолдолд мэргэжлийн арьсны эмчид хандаж, мөөгөнцрийн шинжилгээ өгч, халдварын эсрэг эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой.Мөн энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд бусадтай хувцасаа сольж өмсөхгүй байхаас гадна, нийтийн саун, халуун усны газрууд эрүүл ахуйн дэглэмийг баримталж цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж байх шаардлагатай.  

Related Articles

Back to top button
error: Content is protected !!