Uncategorized

Остеохондроз буюу үе шохойжих нь амьдралын хэв маягтай холбоотой. ШИНЖ ТЭМДЭГ, ЭМЧЛЭХ АРГА.

Нурууны нугалам болон нугалам хоорондын жийргэвч, түүний завсар байдаг шингэний эмгэгийг остеохондроз гэдэг.Энгийнээр нуруу хүзүүний үе шохойжих гэж ойлгож болно. Нурууны нугалам хоорондын жийргэвч болон шингэн нь нугалам ясыг хооронд нь үрэлцүүлэхгүй байх, чөлөөтэй хөдөлгөөн хийх, нурууны уян хатан байдлыг үндсэн үүрэгтэй.Остеохондроз өвчний үед нугалам хоорондын шингэн багасах, алга болох,мөгөөрсөн эдийн уян чанар алдагдаж хатуурах, ясжиж, нурууны бүтцэд өөрчлөлт орж болох аюултай. Шалтгаан:– Насжилт: Хүний нас ахих тусам нурууны ясны тэжээл багасаж, хөгшрөл явагдах ба тухайн эрхтэн элэгдэх үйл явц хүчтэй болдог.– Хоол тэжээл: Яс, мөгөөрсний бүтцэнд орж, хэлбэрийг тогтоож байдаг шимт бодисуудыг өдөр дутмын хоол хүнсээр хангалттай хэмжээгээр эсвэл огт хэрэглэхгүй байх. Тухайлбал толгой, шийр нь үений жийрэг, мөгөөрсөнд шаардлагатай шимт бо.дисоор хамгийн баялаг.– Хөдөлгөөний дутагдал: Ажил, амьдралын онцлог, хэв маягтай холбоотойгоор байнгын удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух, буруу суух, зэрэг нь хүзүү, нурууны хэвийн байрлалыг өөрчлөх /мурийх, бөгтийх/, нугалам хоорондын зай багасаж, нугаламын ёроолоос гардаг мэдрэлийн судал болон цусны судсыг дарах шалтгаан болно. – Эмх замбараагүй, байнгын хэт их хөдөлгөөн нь энэ өвчнийг үүсгэх шалтгаан болдог. Энэ шалтгаан нь гэрийн эзэгтэй нарт их тохиолддог. Учир нь тэд өдөр дутам тасралтгүй хөдөлгөөнтэй байдаг билээ.– Гэмтэл авах Хүзүү нуруундаа авсан бага хэмжээний гэмтэл нь ясны бүтэц өөрчлөгдөхөд нөлөөлөөгүй боловч гэмтсэн газрын булчин хүчтэй агшиж, байнгын чангаралтай байх нь тухайн хэсгийн цусан хангамжийн дутагдалд оруулдаг.– Том хэмжээний гэмтэл нь ясны бүтцийг алдагдуулдаг бөгөөд яс нь бороолж эдгэхдээ нурууны нугалам хоорондын завсаргүй, нугаламууд хоорондоо шахагдах нөхцөл үүсгэдэг.Илрэх шинж:– Хүзүү хөшнө– Мөр хөшиж, булчин зангирч, чангарана– Халуу оргино– Мөр даагдахаа болино – Хүзүү хөшиж булчин чангарснаас цусан хангамж дутсанаас толгой өвдөх, даралт ихсэх шинж гарна.– Өвчин хэт хүндэрсэн үед зүрхээр хатгах гэх мэт зүрхний өвчний шинж гардаг.– Хүзүү хөших, өвдөх зовиурын улмаас нойргүйдэж болно.Дээр дурдсан эхний 3 шинж тэмдэг нь остеохондроз өвчний эхэн үед илэрдэг бөгөөд бид ихэнхи тохиолдолд хуян хөөрөх гэж ярьдаг.Авах арга хэмжээ.Голлох шалтгааны дийлэнхи хувийг хөдөлгөөний дутагдал эзэлдэг тул гүйх, алхах зэрэг идэвхитэй хөдөлгөөн хийх хэрэгтэй.  Идэвхитэй хөдөлгөөн нь остеохондроз өвчнөөс урьдчилан сэргийлэх төгс арга юм.Хүзүү мөр байнга хөших, чангарах зовиур илэрсэн үед хүзүүний дасгалыг байнга, тогтмол хийж байх шаардлагатай.Хүзүүний дасгалыг доорхи видеоноос үзээрэй-Ширээний ард зөв суух нь энэ өвчнөөс сэргийлэх гол аргын нэг болно.– 30 минутаас 1 цаг дутам суудлаасаа босч, биеийн чилээгээ гаргах, ажлын байран дээрхи дасгалыг хийх.– Хүзүү хөших, мөрний булчин зангирах зовиур илрэх үед иллэг хийлгэж, бумба тавиулж, самнуур хийлгэ. Энэ эмчилгээний үед зовиур түр зуур арилах боловч шалтгаан арилаагүй тохиолдолд дахин давтагдах ба остоехондроз оос бүрэн сэргийлэх, төгс эмчлэх арга болж чаддаггүй.– Булчингийн чангарал, хүзүүний хөшингө ихтэй, дээрхи эмчилгээнд дарагдахгүй бол эмнэлгийн нөхцөлд хүзүү, нурууны татлага хийх, шаардлагатай эмийн бодисыг цахилгаан гүйдлийн тусламжтайгаар биед нэвчүүлэх /электрофорез/ зэрэг физик эмчилгээг эмнэлгийн нөхцөд хийдэг.– Өвчин улам хүндэрч хүзүү, нурууны нугаламын бүтцэд хэт өөрчлөлт орсон үед түүнийг солих мэс заслын эмчилгээ хийх шаардлага тулгардаг.Эх сурвалж: hedu.mn ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!