Өглөө сэрэнгүүтээ огтхон ч хийж болохгүй 7 зүйл

“Хүн бүр орйой орондоо орохдоо маргааш өглөө сэрнэ гэдэг итгэл өвөртлөн унтдаг” гэж үг байдаг билээ. Тиймээс өглөө бүр сэрэх нь асар их үнэ цэнэтэй бэлэг юм. Харин бид өглөө сэрмэгцээ зарим зүйлсийг хийснээс болж, тухайн өдрийг тэр чигт нь үгүй хийх үе байдаг. Тэгвэл бид та бүхэндээ өглөө сэрсэн даруйдаа хийж болохгүй 7 чухал зүйлийг хүргэхээр бэлтгэлээ.Сэрүүлгээ ойр ойрхон дуугаргах.Өглөө эрт босох мэдээж тийм амар хялбар зүйл биш. Хүн бүр л нойр ханаагүйгээс болж, хэдийгээр босох ёстой цаг болсон ч гэлээ, дахиад хэдхэн минут ч байсан хамаагүй үргэлжлүүлэн унтахыг хүсдэг нь нууц биш юм.
Үүнээс болж сэрүүлгээ ойр ойрхон дуугаргахад хүрдэг бөгөөд энэ нь таны эрч хүчийг улам үгүй болгож, хамгийн анх сэрснээсээ хэд дахин илүү нойрмог болгодог байна. Тиймээс хамгийн эхэлж тавьсан цагтаа сэрүүлгээ дуугарах үед түүртэлгүй босч байгаарай.Босохгүй хэвтэх.Ихэнх хүмүүс өглөө сэрмэгцээ тэр дорхноо өндийгөөд босохоос илүүтэй хэсэг зуур хэвтэхийг илүүд үздэг. Дээр дурьдсанчлан энэ нь магадгүй өглөө сэрэхэд ихэнх тохиолдолд нойр ханаагүй байдагтай холбоотой байж болох талтай. Хэдий тийм ч гэлээ, босолгүй хэвтсээр байх нь хүнийг улам нозооруулахаас гадна нойр хүргэдэг болохыг эрдэмтэд нотолжээ. Тиймээс өглөө нэгэнт сэрсэн л бол залхуурч, нозоорч хэвтэлгүй шууд босохыг эрхэмлээрэй. Хэд хэдэн удаа энэ мэтчилэн боссоноор аяандаа та энэ хэв маягт дасах болно.Утсаа оролдох.Өглөө сэрэнгүүтээ хүн бүрийн гаргадаг нэг алдаа бол утсаа оролдох явдал бөгөөд утсанд ирсэн дуудлага, мессеж зэргийг шалгаж, зарим үед бүр цахим ертөнцөөр хий дэмий сэлгүүцдэг. Гэвч энэ нь хоёр байдлаар хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал дөнгөж сэрсэн үед буюу нойр бүрэн ханаагүй байхад утасны хурц гэрэл рүү харах нь хүний харааг муутгадаг байна.
Мөн түүнчлэн мэдрэлийн эсүүдийг гэмтээж, толгой өвтгөхөд хүргэдэг ажээ.Ороо хураахаас залхуурах.Өглөө босмогцоо ороо хурааж хэвших нь залхуурлыг ялан дийлэх, нойроо сэргээх хамгийн шалгарсан арга гэвэл та итгэх үү? Магадгүй эргэлзэж байж болох ч, нойроо сэргээх үнэхээр үр дүнтэй арга юмсанж. Учир нь ороо хурааж байх явцад нойр сэргэж, хураасан орондоо эргэж унтах юмсан гэх бодол ямар ч хүнд төрдөггүй байна.Кофе уух.Өглөө сэрмэгцээ кофе ууж сэргэхээс гадна эрч хүчтэй болдог гэж боддог хүмүүст анхааруулж хэлэхэд эртхэн энэ бодлоо хаясан нь дээр бөгөөд хүний бие организм өглөөний 08:00-09:30 цагийн хооронд бодисын солилцоо явуулдаг учраас энэ үед кофе уух нь тохиромжгүй байдаг байна. Учир нь кофенд агуулагдах кафейны хэмжээ уг бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг ажээ.
Тиймээс кофег өдрийн цагаар уух нь хамгийн тохиромжтой юмсанж.Та.мхи татах.Өглөө босмогцоо өлөн элгэн дээрээ та.мхи татах шиг хортой зүйл байхгүй бөгөөд бусад үед та.мхи татсанаас хэд дахин илүү хүний эрүүл мэнд, бие организмыг өвчлүүлдэг байна. Тиймээс өглөө сэрсэн үедээ болж өгвөл та.мхи татахгүй байхыг хичээгээрэй.Муу зуршлууд.Хүн бүрт дадал болсон муу зуршлууд байдаг. Муу гэж хэлж буйн учир нь тэдгээр зуршлууд нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдгээс гадна хэрэггүй зүйлс байдагтай холбоотой юм. Тэр тусмаа өглөө босмогцоо дадал болсон зуршлуудаа хийх нь эрч хүчийг алдагдуулж, цовоо сэргэлэн байх явдлыг үгүй хийдэг байна.Эх сурвалж: Хулангоо.мн
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.