Uncategorized

Сармистай сүүний ач тус. БЭЛТГЭХ АРГА.

Олон төрлийн жимс жимсгэнэ, ногоо, хоол амтлагчуудыг зарим нэг төрлийн өвчлөлүүдийг эдгээж, намдаах зорилгоор ашигладаг.Тэгвэл сармис болон бүлээн сүүгээр ханд бэлтгэн эмчилгээний зорилгоор, эрүүл мэндээ сайжруулах зорилгоор тус тус хэрэглэж болдог аж.Орц:-500 мл сүү-10 ширхэг хальснаас нь цэвэрлэж, жижиглэсэн сармис /хумс/-2 эсвэл 3 цайны халбага элсэн чихэр-250 мл ус.Бэлтгэх:Урьдчилан бэлтгэсэн сав руу сүү, усаа хийгээд дээрээс нь сармисаа нэмж гал дээр тавина. Ингээд сүүгээ буцалтал нь байлгаад буцалмагц нь галаа багасгаж энэ хооронд тогтмол хутгана. Сармистай сүү анх байснаасаа бараг 2 дахин багасаж ширгэх үед элсэн чихрээ нэмнэ. Энэхүү хандаа халуунаар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.Сармистай сүү юу юунд ашиг тустай вэ?1.Астма буюу гуурсан хоолойн багтраа – Хэрвээ та шөнө бүр 3 хумс сармис хэрэглээд байвал гуурсан хоолойн багтрааны шинж тэмдэг дорхноо арилах болно.2.Уушигны хатгаа – Өдөрт 3 удаа сармистай сүүг хэрэглэснээр уушигны хатгаанаас түргэхэн хугацаанд амжилттайгаар ангижирч болно.3.Зүрхтэй холбоотой асуудал – Сармистай сүү нь олонд муу холестрин гэж танигдсан ЛПНП холестрины хэмжээг бууруулж, тромб буюу цусны бөөгнөрөл үүсэх эрсдэлээс хамгаалж, зүрх судасны системд гойд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Хэрэв та тослог багатай эсвэл бүр тослоггүй сүүнд сармис ашиглан энэхүү хандыг бэлтгэсэн бол зүрхний асуудлыг шийдэх хамгийн үр ашигтай хэрэгсэл болдог аж.4.Шарлалт, шар өвчин – Сармис нь бие организмаас хүсээгүй хортой бодисыг зайлуулахад дөхөм болдог. Учир нь сармис элэгний үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Бие махбодийг хоргүйжүүлэх үед элгэнд хүхэр шаардагддаг.Харин сармис нь энэ хүхрийн гол эх үүсвэр болдог төдийгүй элэгний өөхний дистропид итгэмээргүй нөлөө үзүүлдэг. Сармис нь аллицин болон селенийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд цөс боловсролтыг сайжруулж, тэр чинээгээрээ элгэн дэх өөхний хэмжээ багасдаг.Хэрвээ та сармистай сүүг 4-5 өдрийн турш ууж хэрэглэвэл шарлалт бүрмөсөн арилна. 5.Артрит буюу үений үрэвсэл – Өдөр бүр нэг удаадаа энэ сүүг хэрэглээд байвал үений өвдөлт,үрэвслийн шинж тэмдгүүд цөөрдөг.6.Нойргүйдэл – Сармистай сүүг хэрэглэснээр нойрны асуудал шийдэгдэж, хүний бие тайвширдаг.7.Ханиалга – Сармистай сүүг куркуматай хослуулснаар ханиалгыг эмчлэх шилдэг хэрэгсэл болдог. Иймээс та болон таны ойр дотныхон байнга ханиалгаад байгаа бол сүү, сармис, куркумагаар ханд бэлтгэж өгөөрэй.Сармис нь нянгийн эсрэг үйлчилгээтэй учир ханиалганд хамгийн хэрэгтэй зүйл юм. Энэхүү хандан дээрээ зөгийн бал нэмбэл улам сайн үйчилгээтэй болдог.8.Уушигны сүрьеэ – Сармистай сүү нь цээжний хөндийн эсийн өвчлөлийг эмчлэхэд хамгийн ашигтай. Сармисанд агуулагдах хүхрийн нэгдлүүд нь энэ төрлийн өвчний эсрэг үр дүнтэй үйлчилдэг байна.Ийм төрлийн өвчний үед 240 мл сүү, 1 гр сармис, 2 литр ус ашиглан эм бэлтгэж болдог. Бүх орцуудаа нийлүүлж буцалгаад анх байснаас 4 дахин бага хэмжээтэй болтол буцалгана. Өдөрт уг ханднаасаа 3 удаа хэрэглэнэ. 9.Холестрин – Та 7 хоногийн турш тасралтгүйгээр сармистай сүүг хэрэглэвэл ЛПНД буюу муу холестрины хэмжээ багасан, НDL буюу сайн холестрины хэмжээ нэмэгддэг байна.10.Хоол боловсруулах систем – Сармис нь маш хүчтэй ариутгалын, халдваргүйжүүлэх шинж чанартай тул хүний биеийн дархлааны системийг дэмжиж, хоол боловсруулах системийн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулдаг. Түүнчлэн сармистай сүүг хэрэглэснээр хүний тунгалагийн систем сайжирч, биеэс шавхдас түргэн хугацаанд ялгаран гардаг. Түүнээс гадна ходоодны хүчил ялгаралтыг хэвийн хэмжээнд байлгаж, төрөл бүрийн суулгалт өвчнийг намдаадаг.11.Бэлгийн сулрал – Сармистай сүү нь бэлгийн сулралаас аврах хамгийн сайн эм болдог гэхэд болно. Түүнчлэн эрчүүд болон эмэгтэйчүүд үргүйдэлтэй тэмцэхийн тулд чанаж болгосон сармисыг хэрэглэдэг аж. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!