Uncategorized

ЗУЛ ӨРГӨХ ЁСОН БОЛООД УТГА УЧИР ХАДГАЛААД АВААРАЙ

Зул өргөх нь маш нарийн утга учиртай билээ. Зулыг өргөхийн гол шалтгаан нь Бурхадын мэлмийг баясгах аж. Бид бүгдийн өргөсөн зулын гэрлийг бурхадын мэлмий хамгийн тvрvvнд хvлээн авч мэргэн оюундаа тунгаадаг байна. Та зул өргөхдөө олон бурхадад залбирахаас гадна эх болсон зургаан зvйл, хамаг амьтны тусын тухай хэмээн сэтгэн өргөвөл буян мянга түм болж ирнэ.Зулыг өргөхийн өмнө гараа сайтар угаах хэрэгтэй. Бурханы өмнө наминчлан хүмүүстэй ярихгүй сэтгэлээ тайван амар амгалан ариусгаж зулын голыг хийх үедээ Эрхэм 3 эрдэнэ-д залбиран бодоорой. Зул өргөж байх үедээ шар тосыг дундуур хийх эсвэл багадуулж болохгүй. Хэмжээг нь хэлбэл дээрээсээ амуу тарианы хэмжээ хүрэх хүрээд шар тосыг хийж шүдэнзээр болон зажигалкаар асааж болохгүй.Зулыг хүжэндээ raл дүрлээд хүжнээсээ асаана. Энэ бол тогтсон ёс заншил. Мөн зулыг яг асаах үедээ амьсгалаа оруулж болохгүй мөн зулны голыг ороох үед шүлсээ огт битгий хүргээрэй. Бурхадын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй болохоор ариун байхыг санаарай. Зул өргөхдөө ума хум хэмээх тарнийг 3 удаа урин дуудаж Харанхуйгаас хамаг амьтан гэтлэн зoBж зvдэрсэн энэ амьдралаас үтэр түргэн дyyсгах болтугай хэмээн сэтгэж зулын шар тосыг хэмжээлшгүй их далай луугаа дүрслэн бодоорой. Эрхэм та байнга зул өргөсөний буянаар өөрийн шашны эзэн, зургаан төрөлхтөн тэдгээрийн хvсэл бvхэн биелдэг байна. Зулын гол нь бvдvvн байвал хурдан жаргадаг. Хурдан зул нь жаргахад тэр хvний нас нь бoruносно гэж vздэг. Харин гол нь яг таарсан байвал тэр хэмжээгээрээ удаан байх тусам нас нь уртасна гэж багш нар минь хэлдэг юм.Нэг зүйлийг анхааруулахад зулыг үлээж унтрааж огт болохгүй. Зул жаргаж дууссаны дараа голыг нь цэвэрхэн саванд хийн хадгалж дараа нь өргөөрэй эсвэл галдаа хийж болно. Зулыг буяны өдрүүдээр өргөвөл асар их буян та хураана.Зулын 25-нд өргөсөн таны буян хэдэн мянга хүрэхийг хэлэхийн аргаггүй. Сар бүрийн шинийн 8-нд мөн шинийн 15-ны дүйчэн өдрүүдэд Зул өргөж буян үйлдвээс энэ болоод хойт насны буян хэмжээлшгүй их юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!