Таны энэ хорвоод “мэндэлсэн цаг” хувь заяанд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

Нэг өдөр төрсөн хэрнээ өөр өөр цагт төрсөн хүмүүс зан араншин, өөрийн байгаа байдлаас нэг нэгнээсээ эрс ялгаатай байх тохиолдол байдаг.Учир нь гараг эрхэс үргэлж хөдөлгөөнд оршиж байдаг бөгөөд цаг өнгөрөх тусам бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байдагтай холбоотой юм. Хамгийн ойрын хоёр цагт ямар гариг илүү нөлөөлөл үзүүлж байна гэдгээс хамаарч тухайн хүний зан араншин тогтдог байна. Хэрвээ та өөрийн төрсөн цагийг мэддэг бол өөрийгөө өөр өнцгөөс хараарай.1.Товч тайлбар 24:00-2:00 – сониуч, таатай хүмүүс 2:00-4:00– ажилсаг хүмүүс байдаг бөгөөд хэзээ ч ашигтай боломжийг алддаггүй 4:00-6:00 – анхдагч хандлагатай хүмүүс бөгөөд үргэлж нэгдүгээр байранд ордог
6:00-8:00 – сүсэг бишрэлд итгэдэг, маш уян зөөлөн сэтгэлтэй хүмүүс 8:00-10:00 – хүмүүнлэг, сэтгэл татам 10:00-12:00 – ажил хөдөлмөрийн тал дээр илүү сонирхолтой, зоригтой хүмүүс 12:00 – 14:00 – эрсдэлд дуртай, адал явдалд сонирхолтой 14:00- 16:00 – хүндрэл бэрхшээлийг даван туулахдаа сайн 16:00 – 18:00 – энхийг сахиулагчид 18:00 – 20:00 –сэтгэлийн тэнхээтэй 20:00 – 22:00 – тайван амьдрал зохидоггүй, од байхын тулд төрсөн 22:00 – 24:00– гүн ухаантай хүмүүс байдаг хэдий ч заримдаа гадаад орчны үйл явдалд хариу үйлдэл үзүүлэхдээ тааруу.00:00-2:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:Буд гаригийн нөлөөн дор төрсөн байдаг.
Тэд сониуч зантай, мэдээллийг хүлээж авахдаа сайн. Хэдийгээр ажил мэргэжил болон сургалтын тал дээр энэ нь давуу тал болох ч хувийн амьдралд тийм ч таатай нөлөөлдөггүй байна. Учир нь эдгээр цагт төрсөн хүмүүс хэл аманд дуртай байдаг бөгөөд хайртыгаа үргэлж тагнаж, хянаж байдаг учир энэ нь тэднийг салалтад хүргэхэд нөлөөлөх магадлалтай. Гэхдээ тэд дахин шинэ хамтрагч олохдоо хурдан байдаг. Тэдний мэдлэг, хошин шогийн мэдрэмж, олны анхаарлын төвд байдаг нь шинэ хос олоход их дөхөм байдаг байна. Энэ цагт төрсөн хүмүүс ихэнхдээ наснаасаа залуу харагддаг. Хэрвээ тэдний хүүхэд шиг занг, бие даасан байдал болон дуусашгүй эрч хүчтэй хослуулбал тэд мөнхийн залуу хүмүүс байх болно.2:00-4:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:Энэ цагт төрсөн хүмүүс Сугар гаригт төрсөн байдаг.
Тэднийг ажилсаг зөгий гэж нэрлэхэд болно. Хэрвээ тэдэнд шагнал, урамшуулал амлах юм бол ямар ч ажлыг хийж чадна. Мөн тэдний зорилго нь амьдралдаа үргэлж, өсөж дэвжиж байдаг учир их тэмүүлэлтэй. Санхүүгийн тал дээр тэдэнд асуудал тулгардаггүй. Өөрийн зорьсондоо үргэлж хүрдэг учир ажилдаа төдийгүй хувийн амьдралдаа ч амжилттай байдаг. Хэрвээ хэн нэгэн түүний анхаарлыг татсан бол тэд ямар ч аргаар хамаагүй холбогддог. Энэ төрлийн хүмүүс нь хэт их өөриймсөг үзэлтэй.4:00-6:00 цагийн хооронд төрсөн хүмүүст:Ангараг гариг манлайлагч болох хүч чадлыг бэлэглэсэн учир тэд ихэнхдээ удирдагч болдог. Хэрвээ удирдагч болж чадаагүй бол тэд удирдагч болохын төлөө тэмүүлэх бөгөөд дайны байдалд орох магадлалтай. Тэдний эргэн тойронд буй ухаалаг хүмүүс нь тэднийг эрх чөлөөтэй үлдээсэн нь дээр гэдгийг эрт мэдрэх болно. Мөн түүнд хэн нэгэнд ямар нэгэн асуултын хариултыг өг хэмээн тулган шаардах хэрэггүй. Эдгээр хүмүүсийг шулуун шударгаар шүүмжилсэн нь дээр. Ангараг гаригт төрөгсөд бусдад итгэх итгэл муутай учир амжилтад хүрэхийн тулд нэлээд хичээх шаардлагатай болдог. Хэрвээ бусдад итгэж сурвал тэд хялбархан амжилтад хүрэх болно.
6:00 – 8:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:Далайн ван гаригийн дор төрсөн бөгөөд ихэнхдээ хаалттай хүмүүс байдаг. Тэд маш эмзэг хүмүүс байдаг учир ганцаараа байх дуртай. Тэдний хувьд бодит байдал бүдүүлэг мэт санагддаг гэнэ. Мөрөөдөлд автсанаар тэд өөрийгөө гадаад орчноос тусгаарладаг. Далайн ван гаригт төрсөн хүүхдүүд нь зөнч байдаг бөгөөд хэрвээ энэ чанарыг нь хөгжүүлж чадвал тэд ирээдүйг тодорхойлж, өнгөрснийг ч харах магадлалтай юм. Харин хувийн амьдралынхаа талаар тэд ярих дургүй. Гэхдээ хувийн амьдралаа ажлаасаа болж золиосолж чаддаг хүмүүс байдаг юм.8:00 – 10:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:Тэнгэрийн ван гарагийн дор төрсөн учир гайхалтай сэтгэл татам хүмүүс юм. Тиймээс ч хүн бүр тэдэнд татагдаж, өөрийн нарийн нандин зүйлийг ярьдаг болов уу. Харин бусад талаараа бол хүмүүсээс төдийлөн ялгарахгүй.Тэдний зан аашийн хувьд хүнлэг, хүмүүнлэг хүмүүс байдаг.
Тэнгэрийн ван гарагийнхан сул дорой, эмзэг бүлгийнхэнд туслах үйл ажиллагаанд өөрийгөө дайчилдаг хүмүүнлэгийн үйлс хийх, хүнд тусархуу зантай хүмүүс байх нь элбэг.10:00 – 12:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:Эдгээр цагт төрсөн хүмүүс хүсэл тэмүүлэл ихтэй байдаг. Мөн тэд амьдралдаа маш зарчимч байдлаар ханддаг. Үүнээс гадна амьдралдаа бодлогогүй алхам хийдэггүй бөгөөд сэтгэл хөдлөлөө үргэлж захирч чаддаг чадвартай. Тэд улс төрд томоохон амжилтад хүрч чадна. Хэдийгээр тэд өөрийн хүчирхэг байдлыг нуудаг хэдий ч хэрвээ хэн нэгэн түүний өмнүүр орвол түүнийг замаасаа шууд түлхэж унагах чадалтай. Нэг үгээр хэлбэл тэд зоригтой, хүчирхэг хүмүүс.12:00 – 14:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:Бархасбадь гариг хянадаг бөгөөд тэд ямар нэгэн адал явдалгүй амьдарч чаддаггүй. Тиймээс тэд үргэлж шинэ хүмүүстэй танилцаж, хамтрагчаа сольж, шинэ зүйл сурахыг эрмэлздэг. Тэдний хамгийн том мөрөөдөл нь гадаад хүнтэй гэрлэх явдал юм.Учир нь тэд ямарваа нэгэн зүйлийг амар хялбар аргаар шийдэх гээд байдаг гэнэ. Энэ төрлийн хүмүүс амьдралын хүнд хэцүүг хялбархан туулдаг боловч заримдаа өөрийн сахилга батгүй байдлаас болж хохирох тал байдаг.
Түүний эргэн тойронд буй хүмүүс нь түүний хажууд байхад хүндрэлтэй байдаг гэнэ.14:00 – 16:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:Дэлхийн Ван гаригийн нөлөөлөлд байдаг бөгөөд тайван, амьдралын буурь сайтай хүмүүс юм. Бусад хүмүүстэй ямар нэгэн азгүй явдал тохиолдоход тэд нэлээд хямардаг мөртлөө энэ гаригт төрсөн ихэнх хүмүүсийн хувьд нилээд эрч хүчтэй. Тэд амжилт болон ялагдлыг байх ёстой мэт хүлээж авдаг. Гэхдээ өмнөө зорилго тавьж түүнийхээ араас тэмүүлэх чадвартай, эрч хүчтэй хүмүүс байдаг байна.16:00 – 18:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:Хайр дурлалын бэлгэ тэмдэг болсон Сугар гаригийн нөлөөн дор байдаг учир юу ч тохиолдсон цорын ганц хайраа олж, түүнтэйгээ хувь заяагаа холбохыг эрмэлздэг. Магадгүй тэд эрт хүнтэй сууна эсвэл насаараа ганцаараа явна…Тэд цорын ганц төгс хайраа олохын тулд эрэлхийлсээр эцэст нь түүнийгээ олж чадахгүй болов уу? хэмээн санаа нь их зовдог гэнэ. Тэднийг үнэнч хайрын бэлгэ тэмдэг гэж хэлж болно. Нэг хайрласан хүнээ насан туршдаа хайрладаг хайр халамжаар бялхсан хүмүүс байдаг. Сугар гарагийнхан хүнд асуудлыг тойрч гарч чаддаг бөгөөд өдөр тутмын амьдралаа хялбар болгож чаддаг.18:00 – 20:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:Буд гарагийн нөлөөнд төрсөн хүмүүс. Оройн цагаар төрсөн Буд гарагийнхан маш тэвчээртэй байдаг. Бүхий л амьдралынхаа туршид тэд хүнд хэцүү нөхцөл байдлуудаас төвөггүйхэн гарч чадна. Гар хумхиад зүгээр суумаар байсан ч тэд энэ алхмыг хийдэггүй учир бүхнийг ялан дийлдэг.Тэд ямар нэг зүйлийг эцсийг нь хүртэл хийдэг бөгөөд нэг зүйл сонирхвол түүндээ үнэнч байж чадна. Мөн найз нөхөд болон хамт олныхоо асуудлыг өөрийнхөөсөө илүү өндөрт тавих гээд байдаг. Зарим тохиолдолд бусдад ашиглуулдаг тул тэгэх шаардлагагүй юм.20:00 – 22:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:Нар романтик байдлыг бэлэглэсэн бөгөөд тэд нэг ч өдөр хайр дурлалгүй байж чадахгүй.
Хайрын адал явдал бол тэдний амьдралын утга учир юм. Тэд уйтгартай амьдралд дургүй бөгөөд үргэлж идэвхтэй амьдралыг илүүд үздэг.Үргэлж гялалзах дуртай тэд урлагийн хүн болох магадлалтай бөгөөд яг л усанд буй загас мэт тухтай мэдрэмжийг мэдрэх болно. Энэ цагт төрсөн хүмүүс бусдын эвийг олохдоо сайн учир хүн бүр тэдэнд сэтгэл хангалуун, ам сайтай байдаг.22:00 – 24:00 цагийн хооронд төрсөн хүмүүс:Cар удирдана. Тэд эрч хүчийг маш ихээр цацруулдаг хэдий ч өөрсдөө бүрэн аз жаргалтай байж чаддаггүй. Хэдийгээр тэд гаднаасаа тайван мэт харагддаг ч үргэлж сэтгэлийн аюулгүй байдлаар дутагддаг. Хэрвээ хэн нэгэн тэдний хувийн орон зай руу нэвтрэх юм бол тэд сэтгэл хөдлөлөө маш хүчтэй илэрхийлдэг.Ажил мэргэжлийн хувьд тэд урт хугацаанд хичээсний эцэст буюу 40 орчим насандаа амжилтад хүрэх магадлалтай. Харин хувийн амьдрал нь илүү хурдан амжилтад хүрдэг бөгөөд тэдний гэрлэлт ихэнхдээ тогтвортой, аз жаргалтай байдаг байна.Эх сурвалж: саак.mn
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.