Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

Улирал солигдох бүрт арьс арчилгаагаа ч мөн солих хэрэгтэй гэдгийг бүү мартаарай бүсгүйчүүдээ.Хүйтэн сэрүүний улиралд арьс хуурайших, загатнах гэх мэт шинж тэмдгүүд гарч эхэлдэг.Улирал солигдоход дагаад бидний арьс өөр өөр болдог, гэхдээ энэ нь арьс арчилгаагаа тэр чигээр нь өөрчлөх ёстой гэсэн үг огтхон ч биш шүү. Тэгвэл мэргэжилтнүүд өвлийн арьс арчилгааны тухай бяцхан зөвлөгөө өгч байна.Халуун дулааны улирлаас хүйтэн сэрүүний улиралд шилжихэд хамгийн анхаарал хандуулах зүйл нь ЧИЙГШҮҮЛЭЛТ юм.Мөн түүнчлэн халуун ууранд суух, чийгшүүлэгчтэй нүүр цэвэрлэгч хэрэглэх зэрэг нь хүйтэн улирлаас үүдэлтэй арьсны цочролоос сэргийлэлдэг байна.
Арьс илүү хуурайшиж, чийглэг дутагдсанаас болж ихээр загатнах байдал илэрнэ. Сэрүүн хүйтэн өвлийн улиралд арьсаа чийгшүүлэх тал дээр зайлшгүй илүү их анхаарал хандуулах шаардлага гарч ирнэ.Тиймээс арьс арчилгаандаа чийгшүүлэх цэвэрлэгчүүд, уурын аппарат зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж, хувь хүний өөрийн арьснаас шалтгаална. Гэхдээ та ямар ч арьстай байсан өвлийн улиралд доорх 6 зөвлөгөөг арьс арчилгаандаа хэвшүүлснээр сэрүүн хуурай улирлыг өнтэй давна.Чийгшүүлэгч сайтай нүүр цэвэрлэгч хэрэглэж эхлээрэй.Ихэнх нүүр цэвэрлэгчүүд арьсыг хуурайшуулдаг. Тийм ч учраас арьсаа цэвэрлэсэний дараа чийгшүүлэгч тос хэрэглэх нь маш чухал юм. Хүйтэн хуурай цаг агаарт арьсаа бүхий л аргаар чийгшүүлээд байх нь л чухал шүү.
Чийгшүүлэгч өндөртэй цэвэрлэгч сольж хэрэглэсээр арьсны эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг.Илүү өтгөн бүтэцтэй чийгшүүлэх тос хэрэглээрэй.Өдөр тутам хэрэглэдэг чийгшүүлэх тосоо түрхсэний ч дараа ч арьс хуурайших тал ажиглагдаад байвал чийгшүүлэгч тос тань хангалттай өтгөн биш байна гэсэн үг юм. Ийм төрлийн (өтгөн бүтэцтэй ) чийгшүүлэх тоснууд арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэж, арьсыг хүйтэн хуурай агаараас урт хугацааны турш хамгаалдаг.
Чийгшүүлэгч сайтай хумс гарын тос хэрэглээрэй.Хүйтний улиралд анхаарал тавих биеийн хэсэг тань зөвхөн нүүрний арьс биш шүү бүсгүйчүүдээ. Таны гарын арьс хуурайших гэсэн асуудалд илүү өртөмтгий байдаг ба бусад биеийн хэсгээс илүү даарч хөрөх нь элбэг. Тиймээс чийгшүүлэгч өндөртэй, өтгөн сайн гарын тос цүнхнээсээ бүү салгаарай.Гүн чийгшүүлэгчтэй биеийн тос сонгоорой.За тэгэхээр одоогийн байдлаар нүүр ба гарын арьсыг чийгшүүлэх талаар дурьдчихлаа. Харин биеийн бусад хэсгээ ч орхигдуулж үл болно. Өвлийн улиралд зузаан хувцас өмсөж тайлдаг зэргээс шалтгаалан биеийн арьс аймшигтайгаар хуурайшиж загатнах нь элбэг. Маш сайн чийгшүүлэх хэрэгтэй.Хэрэгтэй хэрэггүй олон бүтээгдэхүүн бүү ав.Хуурайшсан арьсыг аврах өтгөн бүтэцтэй шингэц сайтай биеийн тос сонгоорой.
Мөн түүнээс гадна чийгшүүлэх чадвар өндөртэй зориулалтын биеийн шингэн саван хэрэглээрэй. Биеийн арьсаа нойтон байхад нь биеийн тосоо түрхвэл үйлчилгээ нь илүү нэмэгддэг гэдгийг биднээр хэлүүлтгүй бизээ. Эцэст нь хэлэхэдз хэт халуун банн, шүршүүрт орж болохгүй шүү. Хэт халуун ус их хурдан ууршдаг учир арьсанд чийгээ сайн үлдээдэггүй.Нарны тосоо бүү орхигдуул.За энэ хэсэг бол өвлийн арьс арчилгааны ХАМГИЙН бүр ХАМГИЙН чухал хэсэг. Өвлийн улиралд та наран шарлагын газар тааламжтай нь аргагүй хэвтээд наранд арьсаа шарахгүй нь мэдээж л дээ.
Гэвч хүйтэн үед ч арьсанд нөлөөлөх нарны хорт туяаны нөлөө маш өндөр байдаг байна. Тийм ч учраас нарны тосыг зөвхөн зун л түрхдэг гэх буруу төөрөгдсөн бодлоо авч хаяарай.Салфеткан маск өдөр бүр хэрэглэх.Салфеткан маск бол нүүрний арьсыг чийгшүүлэх хамгийн үр дүнтэй хурдан арга юм. К-бьюти арьс арчилгааны нэг амин хэсэг бол яахын аргагүй салфетканмаск юм. Та өөрийн арьсанд тохирох маскуудыг өдөр бүр зөв аргаар хэрэглэж хэвшвэл арьс тань өвлийн улирлыг өнтэй давна.Бас нэгэн зайлшгүй сануулах зүйл бол 20 минутаас илүү хугацаагаар тавьж болохгүй. Мөн өдөрт нэг л удаа хэрэглэхэд хангалттай сайн. Гиалуроны хүчилтэй салфеткан маск өвлийн салшгүй нэг хэсэг байхад та хуурайшилтыг мартана шүү.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.