Uncategorized

Д.Нямбаяр: Дархлааг гаднаас дэмжих боломжгүй

Япон улсын РИКЕН хүрээлэнгийн дархлаа судлаач эрдэмтэн, АШУҮИС-ийн зөвлөх, зочин профессор Д.Нямбаяр:Одоогоор дархлааг гаднаас дэмжих боломжгүй. Ихэнх тохиолдолд дархлаа дэмжинэ гэсэн бэлдмэлүүд нь Ш/У-ны нотолгоогүй бизнесийн шинж чанартай байдаг.Дэлхий нийтэд ч ийм бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй. Хүн өөрийнхөө дархлааг зүгээр машинаа засаж байгаа юм шиг хүчээр сэргээж засах боломжгүй. Тэрийг хүмүүс ойлгодоггүй юм. Тариа хийгээд л эдгэчихнэ гэж эндүүрнэ.Одоогийн байгаа мэдлэг дээр тулгуурлаад бодвол гурав, дөрөвхөн зүйлд л анхаарна. 1. Тархи мэдрэлийн систем бүгдийг удирдана. Тэгэхээр инээх нь дархлаанд хамгийн их тустай. Стресс дархлаанд муу байдгийг шинжлэх ухаанаар тогтоочихсон.Бухимдахад дархлааны эсүүд ихээр ү.хдэг гэнэ. Стресстэхэд ялгарч байгаа стеройд гормонуудын хэмжээ ихэссэнээр дархлааны эсүүд үхдэг гэсэн судалгаа бий. Боломж л гарвал инээж байгаарай. Ялангуяа 10-20 минут инээх нь бүр сайн.Цэвэр агаар, байгаль. Ойд модонд 1-2 цаг алхахад дархлааны эсүүд улам сэргэдэг. Шинжлэх ухаанаар нотлогдсон судалгаа хүртэл бий.Чанарлаг хоол идэх. Чанартай гээд дан ногоо идэх бус шим тэжээл гэх мэт тэнцвэрийг нь тохируулж хооллох нь чухал.Амьдралын хэв маяг. Оройн 10.00-аас өглөөний 08.00 цаг бол нойроо авч тархиа амраах хамгийн сайн цаг. Хүний амьдралын цаг бүртгэгч ген гэж бий. Хүн зөв амьдарвал тэр нь зөв ажиллагаатай байна. Би зөвхөн шинжлэх ухаанаар батлагдсан зүйлийг л ярьж байна. Энэ бол зүгээр л хүний амьдралдаа баримталж байх ёстой энгийн мөрдлөгүүд. Энэ бүхэн нь дархлааг сайн байлгах суурь болдог.ДАРХЛАА ГЭЖ ЮУ ВЭ?Дархлааны систем гэдэг нь таны биеийн хамгаалалт, цэрэг арми, хил гааль гэсэн үг. Гаднаас орж ирсэн бүхнийг байнга хянаж хор учруулж болзошгүй зүйл байна уу үгүй юу гэдгийг шалгаж аюулгүй зүйлсийг “гаалиар” нэвтрүүлдэг. Аюултай зүйл орж ирлээ гэж үзвэл хамгаалалтаа явуулна.Хүний биеийн “гааль” нь арьс болон салстан бүрхүүл /ходоод гэдэс, хамар аман дотор/ юм. Үрэвсэл нь хамгаалалтын нэг хэсэг байдаг. Бидний биеийн секюрити буюу хамгаалалт нь цагаан эсүүд юм. Цагаан эсүүдээс гадна ашигтай бактериуд байдаг. Ашигтай бактериуд хортой бактериудыг биеэс шахан зайлуулах үүрэг гүйцэтгэнэ.Таны биеийн хамгаалалт яаж ажилладаг вэ? Микроб болон эмгэг төрүүлэгчдийг устгахын тулд:хүчил үүсгэнэ,хор ялгаруулна,чөлөөт радикал үйлдвэрлэнэ,ус төрөгчийн хэт исэл үүсгэнэ /исэлдэл явагдаж микробуудыг устгана/,микробуудыг жижиглэж буталж байхгүй болгодог энзимүүдийг үүсгэнэ,гадны микробонд амьдрах зайгүй болгож шахна,цагаан эсүүд салст үйлдвэрлэж тэрэнд нь гадны нян бактериуд барьцалдаад юу ч хийж чадахаа байдаг,өөрийн гэсэн өгөгдлийн сан үүсгэж өмнө нь тухайн бактери, өвчинтэй хэрхэн тэмцэж байснаа санаж аваад дараа нь ашигладаг.Нойр муутай байх болон стресстэй байх нь дархлааны системийг туйлдуулж муутгадаг. Эрт унтаж, сэтгэл санаагаа тайван байлгаж, муу муухай мэдээ, зүйлсээс өөрийгөө хол байлгах хэрэгтэй. Сонирхолтой гоё юм хийж сэтгэлээ сэргээ, инээ, хөнгөн дасгал хий, сэтгэлийн угаас баярла таларх. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!