Uncategorized

Ажил мэргэжлийн зурхай: Ажил дээрээ маш хурдан хугацаанд тушаал дэвшиж чаддаг зурхайн ордууд

Их дээд сургууль, коллеж, мэргэжилтэн бэлдэх сургалт төгсөөд ажилд орсон залуу хүн болгон ажилдаа амжилт гаргаж албан тушаал ахихыг хүсдэг. Хичээнгүйлэн ажиллаж, өөрийнхөө мэдлэг боловсролыг байнга дээшлүүлж эрдэм боловсролоо зузаатгаж байгаа хэн ч амжилтад хүрч чадах нь дамжиггүй. Хэн албан тушаал хурдан ахих вэ?Ийм хөдөлмөрч хүмүүст мөн төрсөн орд нь туслалцаа дэмжлэг үзүүлдэг ажээ. Чухам хэнийх нь од гийгээд байна? Тэр азтай хүмүүс яг хэн бэ? Хонь Идэвх санаачилгатай Хониныхон дандаа үнэ цэнэтэй мэргэжилтэн байх болно. Яагаад гэвэл тэд зорилгоо зөв тодорхойлохын зэрэгцээ багийн бүх гишүүдэд тохирох санааг гаргаж чаддаг. Цаашлаад зөв чиглэлд явах ур чадвартай. Болгоомжлох ганц л зүйл бий… Яаран шийдвэр гаргаж огт болохгүй шүү.Ихэр Нэгэн зэрэг олон ажил үүрэг гүйцэтгэх чадвар нь Ихрийн хувьд маш чухал чанар. Тийм ч учраас олон төсөлд тэд удирдах албан тушаал хашна. Удирдсан төсөл нь ч төлөвлөж байсан үр дүндээ хүрч дуусдаг. Гэхдээ ажил болон амралтаа тэнцвэржүүлж сурах хэрэгтэй, эс бөгөөс хэт их ачаалал авах эрсдэлтэй юм.Хилэнц эргэлзээ болон айдсаа хаяж амьдралын хэвийн хэмнэлд орж чадвал тэднийг амжилт хүлээж буй. Шинэ компани, шинэ төсөлд тэд амжилт гаргана. Ажлыг амжилттай дуусгахын тулд санхүүг сайтар тооцоолоорой.Хэрвээ та дээрх гурван азтаны тоонд ороогүй бол санаагаар бүү уна. Тэдний хамгийн сайхан зан чанарыг нь аваад амжилт өөд тэмүүлээрэй. Та чадна аа!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!