Uncategorized

Олны дунд үнэн мэтээр ам дамжин түгсэн эрүүл мэндтэй холбоотой ташаа ойлголтууд

Үеэс үед хүн төрөлхтний дунд үнэн мэт түгсэн олон худал ойлголтууд дамжсаар иржээ.Тэгвэл манай сайт уншигч танд үнэн мэт түгсэн эрүүл мэндийн 8 ташаа ойлголтыг танд хүргэж байна.1. Өндөгний шар эрүүл мэндэд муу Өндөгний цагаан өөртөө уураг болон бусад олон төрлийн шим тэжээлийг агуулж байдаг. Харин өндөгний шар нь холестрол ихээр агуулж байдаг ажээ. Холестрол нь зүрх судасны үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй байдаг нь нийтэд эрүүл мэндэд муу гэх ойлголтыг түгээжээ. Гэвч холестролыг хүнсний хэрэглээгээр аваагүй тохиолдолд элэг уг нэгдлийг өөрөөсөө бие даан ялгаруулж цусан дахь өөхлөлтийн тэнцвэрийг хангаж байдаг ажээ. Иймээс өндөгнөөс холестрол авснаар хүний биед ямар нэгэн эерэг болон сөрөг нөлөө гардаггүй байна.2. Лууван нүдний хараанд сайн © Superman IV: The Quest for Peace / Cannon Films and co-producers Дэлхийн хоёрдугаар дaйны үед лууван нүдний хараанд сайн гэх ойлголт нийтэд түгжээ. Олон нийтийн дунд лууванг ийнхүү сурталчилж хүмүүсийг картын бараанд орохоос сэргийлж байсан ажээ. Хэдийгээр лууван идээд хараа эрс сайжирна гэх нотолгоо байхгүй боловч А амин дэмээр баялаг энэ хүнсний ногоо нь биед хурдан шингэдэг олон эрдэс бодисыг өөртөө агуулдаг.3. Хэвлийн булчинг хөгжүүлэхэд гэдэсний таталт хийх нь хангалтгүй Гэдэс таталт хийх нь хэвлийн булчингийн тэсвэрийг нэмэгдүүлдэг боловч булчингийн ялгаралд дангаар нөлөөлж чаддаггүй ажээ. Хэвлийн булчинг илүү гаргаж ялгаруулахын тулд хэвлий орчмын өөхийг шатаах шаардлага мөн тулгардаг тул тэнцвэртэй, зөв хооллолт мөн чухал үүрэгтэй байдаг байна.4. Чихэр хүүхдийг хэт идэвхтэй болгодог Чихэрлэг зүйлс их хэрэглэсэн хүүхэд илүү хөдөлгөөнтэй болдог гэж үздэг эцэг эхчүүд олон бий. Гэвч судалгаагаар хүүхдийн идэвхтэй байдал болон чихэрний хооронд харилцан үйлчлэл байдаггүй гэдгийг нотолсон байдаг аж.5. Йогурт бол эрүүл хүнс Йогурт хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөтэй эсэх талаар маргаан их гардаг. Тэгвэл үнэн хэрэгтээ йогурт бүр эрүүл хүнс гэвэл үгүй ажээ. Йогурт бүрэх үед сүүнээс лактоз гэж нэрлэгддэг чихэрлэг нэгдэл бий болж байдаг байна.Гэвч зарим нэрийн йогурт нь нэмэлтээр чихэр, амтлагч хийдэг нь бүрэн эрүүл хүнс гэж нэрлэхэд хүндрэл үүсгэдэг аж. 6. Жин нэмэх нь эрүүл мэндэд хортой Хүний биеийн жин хэзээ ч тухайн хүний эрүүл мэндийг тодорхойлдоггүй. Гэхдээ булчингийн болон өөхний жин тэнцвэртэй байх хэрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Учир нь булчингийн масс бага боловч хэт их өөхлөлтийн улмаас жин нэмсэн хүний эрүүл мэнд хурдан доройтдог гэдгийг та мэдэх биз ээ. 7. Кардио дасгал хийх нь жин хурдан хасахад тусална Олон нийтийн дунд хүчний дасгал хийснээс илүүтэйгээр гүйх, дугуй унах зэрэг кардио дасгал хийх нь жин хасах хамгийн үр дүнтэй арга гэх ташаа ойлголт их түгсэн байдаг. Хэдийгээр гүйх нь калори эрчимтэй шатаадаг боловч дасгал дууссаны дараа ч калори шатааж байдаг хүчний бэлтгэлээс илүү үр дүнтэй байж чаддаггүй ажээ. Хүчний бэлтгэл хийх үед булчингийн хэмжээ томорч, өөх багасдаг тул жин хасахгүй ч гадаад төрхийн хувьд хүн илүү галбирлаг болж өөрчлөгддөг байна.8. Хурууны үеэ дуугаргах нь үе мөчний үрэвсэл үүсгэдэг Та ойр дотны хэн нэгнээсээ хурууны үеэ дуугаргах нь үе мөчний үрэвсэл үүсгэдэг гэсэн зөвлөгөөг сонсож байсан биз ээ. Гэвч үнэндээ үе мөчний үрэвсэл нь хуруугаа дуугаргах зуршилтай ямар нэгэн холбоогүй аж. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!