Uncategorized

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй аюул: Ямар витамины дутагдал элгийг өвчлүүлж, гэмтээдэг вэ?

Та гайхах байх, гэхдээ элэг бол хүний биеийн хамгийн том эрхтэн юм! Яагаад гэвэл биед нэвтэрсэн бүх хоол хүнсэн дэх бодисыг өөртөө шингээж авдагтай холбоотой биз ээ. Иймээс элэг сайн ажиллахгүй бол таамаглаагүй олон асуудлууд ар араасаа ундардаг байна.Олон хүн согтууруулах ундаа ууснаас болж элэг доголддог гэж боддог, гэхдээ үүнд өөр олон зүйлс нөлөөлдөг: хоолны шим тэжээлийн дутагдал, хэт таргалалт, 2-р түвшний чихрийн шижин, бодисын солилцоо доголдох болон хүмүүсийн тэр бүр мэддэггүй чухал хүчин зүйл болох витамины дутагдал, энэ эрхтний үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг гол элементүүдийн тоо багасах явдал юм. Элгэнд ямар витаминууд хэрэг болдог вэ? Хамгийн ихээр хэрэг болдог витамин бол холин (витамин B4) амин дэм юм. Энэ өдөр тутмын бие организмын үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг ба элэг, мэдрэлийн систем, булчингийн үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтэн болон бодисын солилцоонд сайнаар нөлөөлдөг байна. Тэгэхээр со.гтууруулах ундаа хэрэглээгүй үед элэг өвчлөх юм бол холины дутагдалд орсонтой холбоотой байдаг.Элэг хэрхэн холины дутагдалд ордог вэ? Согтууруулах ундаанаас шалтгаалаагүй, өөхөлж, өвчилсөн элэг нь их хэмжээний өөх тос хуримтлагдсанаас үүдэж бий болдог. Үрэвсэл, фиброз болон цаашлаад бүр элэгний цирроз эсвэл эсийн хавдар болоход хүргэдэг байна.Энэ нь зөвхөн холин дутагдсанаар үүсэж болох эрсдэл ба хангалттай холин хэрэглээгүйтэй холбож ойлгож болно, гэхдээ цаг алдалгүй энэ витаминыг хэрэглэж эхэлснээр асуудлыг шийдвэрлэж болно. Биедээ хангалттай хэмжээний холин авахын тулд ямар хоол хүнс хэрэглэх ёстой вэ? Цэцэгт байцаа Брокколи Бууцай Улаан буудайн үр Шар буурцаг 1% тослогтой сүү Дүпү Буцалгасан шош Самар Буйлс самар Бор будаа Элгэнд анхаарал халамж маш их хэрэгтэй гэдгийг санаарай! Таны хумс эсвэл шүдэнд шинж тэмдэг илэрч болох учир сайн ажиглаж хараарай, элгэнд витамин дутагдах болон тохирох анхаарал тавигдахгүй байгаа учир дээрх эрхтнүүд өвчилж эхэлдэг байна. Таныг шим тэжээллэг, витаминаар баялаг хоол хүнсийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Эрүүл энхийг хүсье!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!