Uncategorized

Хэрэв хүн хамраараа бус амаараа амьсгалсаар байвал бие махбодид ямар өөрчлөлтүүд гарах вэ?

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг боловч нярай хүүхэд амаараа амьсгалж чаддаггүй ажээ.Хүүхэд 6 сартайгаасаа эхлэн хамраас гадна амаараа амьсгал авч болдог гэдгийг мэдэж эхэлдэг байна.Манай сайт уншигч танд зөвхөн амаараа амьсгал авч дадвал хүний биед ямар сөрөг өөрчлөлтүүд гардаг талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.1.Нүүрний хэлбэр өөрчлөгдөнө. Амаараа амьсгал авч хэвших үед урт хугацаанд хүний нүүрний бүтэц өөрчлөгдөж, урагш болон доош чиглэлтэй томрох магадлалтай. Бага насны хүүхдийн хувьд энэ өөрчлөлт илүү тод харагддаг бөгөөд эрүү болон хацар нарийн болж,хамрын хэлбэр өөрчлөгдөх шинж тэмдэг илэрдэг байна.Түүнчлэн хамрын хөндий нарийсч,дээд уруул нимгэн болох ч магадлал бий. 2.Хүзүү бөгтөр болно.Хүн хэрэв амаараа амьсгалж хэвшвэл мөр унжуу болж,хүзүү бөгтийх магадлалтай.Ийнхүү бөгтийх нь амны хөндийг нээж,амьсгалахад хялбар болгодог байна.3.Шүдний байрлал өөрчлөгдөнө.Амаараа амьсгал авах нь шүдний байрлалд өөрчлөлт орж,буруу зуулттай болох эрсдлийг нэмэгдүүлдэг.Үүний улмаас хэл болон уруулын байрлал өөрчлөгдөх гэх мэт сөрөг үр дагавар гарах ч эрсдэлтэй байдаг аж.4.Унтахад төвөгтэй болно. Амаараа амьсгал авна гэдэг нь хүчилтөрөгч бага авч,нүүрсхүчлийн давхар исэл их авна гэсэн үг бөгөөд үүний улмаас хүн унтах үедээ хурхирах,шүлсээ гоожуулах зэрэг шинж тэмдэг илэрч эхлэх ба нойргүйдэлд ч хүргэх магадлалтай. Иймээс шөнө хамраараа амьсгал авч сурах нь хамгийн чухал ажээ.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!