Uncategorized

Хувийн ариун цэвэр сахих үедээ бид буруу хийж зуршил болсон алдаанууд

Хүн төрөлхтөн урьд нь интернетгүй, өөрийгөө арчлах зөвлөгөөгүйгээр яаж болдог байсан юм бол гэж гайхах юм. Ариун цэвэр сахих ээлжит зөвлөмжийг уншихаараа өдийг хүртэл эдгээр зөвлөмжүүдийг сахилгүйгээр яаж шүү өдийг хүрсэн юм бол гэсэн бодол өөрийн эрxгүй төрнө. Хэрвээ энэ асуудал танд ч гэсэн хамаатай бол өдөр тутмын ариун цэвэртээ дадал болгох зарим нэг зөвлөмжүүдийг танилцуулахаар бэлдлээ. Гэхдээ энэ удаад өөрийнхөө өдөр тутмын ариун цэвэрт анхаарал тавьж байхдаа гаргадаг түгээмэл алдаануудыг бэлдсэн юм.1. Шүдээ угаасны дараа усаар зайлдаг Шүдний эмч нарын батлан хэлж байгаагаар бол шүдээ угааж дуусгаад оог нулимж хаявал бидний шүдний эрүүл мэндэд илүү тустай ажээ. Ингэснээр шүдэнд нэн хэрэгтэй бодис болох фторидыг удаан хадгалж үлдэнэ. Харин шүдээ угаасны дараа усаар амаа зайлбал хамгаалах үр нөлөө нь эрс багасах бөгөөд үүний үр дагаварт шүд өвчлөх магадлал шууд нэмэгддэг байна.2. Самаа цэвэрлэдэггүй Бидний сам – нян үржих хамгийн таатай орчин, тиймээс нэг эсвэл хоёр долоо хоногтоо угааж цэвэрлэж байхыг зөвлөе. Хүн өдөр болгон үсээ самаар самнадаг, таны одоогийн самаа цэвэрлэж байгаагаар төсөөлөхөд үнэхээр аймаар дүр зураг гарах нь. Самыг шампунь зэргээр угааж болох ажээ.3. Хамрын үсээ юу ч үлдээлгүй зулгаадаг Бие дээрх илүүдэл үс яагаад ч юм цэвэрч бус гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ хамрын үс авах тухайд бол эрүүл мэндэд ямар ашиг тус болохыг нь мэддэг байх хэрэгтэй. Хамрын үс нь тоос шороо зэрэг харшил хөдөлгөгчийг уушгинд оруулахаас хамгаалж тогтоодог. Тиймээс үс хамраас цухуйж ил гараагүй л бол тайван орхисон нь дээр. Ил гарч ургасан тохиолдолд сугалах биш харин жижиг хайчаар тэгшилж л хайчлаарай.4. Гараа халуун усаар угаадаг Бид халуун ус микробтой тэмцдэг гэсэн ойлголттой өсөцгөөсөн улс, үнэн хэрэгтээ гоожуураас гоожих халуун болон хүйтэн усны ялгаа бараг байхгүй. 100 хэмийн халуун ус л нянг устгах чадалтай. Тэгээд ч халуун ус арьсанд сөрөг нөлөө үзүүлнэ, өөрөөр хэлбэл халуун усаар угаасан гар амархан хуурайшдаг. Халуун усаар гараа угаахын оронд угаах хугацаагаа л арай урт болгоход хангалттай ажээ.5. Шүршүүрийн маш урт хөшиг өлгөдөг Шүршүүүрийн хөшигний нугалаас–чийгэнд дуртай нян үржих таатай орчин. Шүршүүрт орсны дараа хатаах гэж дэлгэж орхидог, гэхдээ шаланд хуйларсан хэсгийг мартаж орхино. Тиймээс хөшиг шаланд хүрэхгүй байхаар уртыг нь тааруулаарай.6. Уснаас гарч ирэнгүүтээ л хөлс дарагч түрхдэг Шүршүүрээс гарч ирэнгүүтээ л хөлрөх вий гэсэн айдсаасаа болж хөлс дарагчийг шууд түрхдэг хүн цөөнгүй. Ингэснээрээ бид нөхцөл байдлыг улам л дордуулж байгаа хэрэг. Арьс хуурай болж хатаагүй л бол хөлс дарагч зохих ёсоор үйлчлэхгүй. Тэвчээртэй хүлээж байгаад түрхвэл хөлснөөсөө салж чадна. 7. Бие угаагчаа удаан хэрэглэдэг Бие угаагчийг хоёр сар тутамд сольж байх ёстой гэдгийг та эрхбиш мэдэх биз. Шалтгаан нь нөгөө л нэг микроб үржих таатай орчин юм.Та бие угаагчийнхаа ариун цэвэрт хэр итгэлтэй байна вэ? Эргэлзэж байгаа бол силикон сойзоор солихыг зөвлөе.Олон нүхгүй бол угааж цэвэрлэхэд амар, тиймээс нян, бактери үржихгүй. Үүнээс гадна удаан хэрэглэгддэг, арьсанд үзүүлэх сөрөг нөлөө ч багатай.8. Угаалгын өрөөний хүйтэн ханыг цэвэрлэх гэж хамаг хүчээ бардаг Гадаргууг урьдчилан халаасны дараах цэвэрлэгээ маш амархан болдгийг та мэдэх үү? Тасалгаанаас дээш хэмийн ачаар цэвэрлэгээний бодис илүү үр дүнтэй нөлөөлнө, тийм учраас таны хөдөлмөр эрс хөнгөвчлөгдөж байгаа юм. Халуун усны цоргыг нээгээд ваннаа 10 орчим сантиметр усаар дүүргэж угаалгын өрөөг уураар халаана. Чулуун хавтанг ч гэсэн ингэж цэвэрлэж болдог: халуун ус гоожуулж хэсэг байлгаж байгаад бодистой усаар цэвэрлэхэд хамаагүй амар.9. Нийтийн шүршүүрт хөл нүцгэн ордог Шал – угаалгын өрөөний хамгийн бохир гадаргуу, нийтийнх гэлтгүй гэрийнх ч мөн адил. Тэгэхээр спорт заал, зочид буудлынх нь ямар байдгийг та төсөөлөөд үз дээ? Ийм шаланд хөлийн хурууны үзүүрээр ч хүрмээргүй санагдана. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар энэ хэсэг маш олон төрлийн халдварт өвчин тараах эрсдэлтэй. Тиймээс өөртөө багахан анхаарал тавь – танд хэрэг болно гэдгийг мэдэж байгаа бол заавал углааштай яваарай.Эх сурвaлж  ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!