Uncategorized

Эмэгтэйчүүд яагаад эрчүүдээс илүү эрт овор сууж, хурдан хөгширдөг вэ?

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт наслалттай байдаг нь нууц биш хэдий ч энэ нь хөгшрөлт удаан явагддаг гэсэн үг биш ажээ. Бүсгүйчүүдийн хувьд эрчүүдээс илүү эрт овор сууж, хурдан хөгшрөх хандлагатай байдаг ажээ. Бүсгүйчүүд эрчүүдээс илүү их дарамт, стресстэй амьдардаг Доктор Жудит Морингийн үзэж байгаагаар эмэгтэйчүүд ажлаас үүдэлтэй стресст өртөмтгий байдаг гэжээ.Үүнээс гадна бүсгүйчүүдийн хувьд дааврын хэлбэлзэл их байдаг учраас сэтгэл санааны дарамтад орох явдал их гардаг аж. Түүнчлэн улирлын гаралтай сэтгэлзүйн хямралд өртөмтгий байдаг гэх мэт олон зүйлс бүсгүйчүүдийг эрчүүдээс эрт овортой харагдах шалтгаан болдог байна.Хүүхэд төрүүлсэн эмэгтэй эрт хөгшрөх хандлагатай байдаг Жорж Мейсон Их Сургуулийн хийсэн судалгаагаар жирэмслэлт эмэгтэйчүүдийг өөрийн наснаасаа 11 насаар овортой харагдах шалтгаан болдог гэдгийг тогтоожээ.Хүүхэдтэй эмэгтэйг төрж байгаагүй эмэгтэйтэй харьцуулахад теломеризаци багатай байдаг тул илүү овортой харагддаг аж.Үүнээс гадна жирэмсний үеийн стресс хөгшрөлтийг хурдасгадаг байна.Эрчүүдийн арьс илүү зузаан байдаг Арьсны эмч нар эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийнхээс 25 хувиар илүү зузаан байдаг гэжээ. Энэ байдал нь тухайн хүний арьсны онцлогоос хамаарч олон янз байдаг ч ерөнхийдөө бүсгүйчүүдээс зузаан арьстай байх хандлагатай байдаг бөгөөд иймээс үрчлээс суух магадлал багатай байдаг ажээ. Мөн зузаан арьстай байдаг тул суусан үрчлээс эмэгтэйчүүдийнхээс илүү гүн суух хандлага ажиглагддаг байна.Тестостероны хэмжээ ялгаатай байдаг Бүсгүйчүүдийн хувьд эстроген даавар залуу сайхан төрхөө хадгалах гол үндэс болдог бол эрчүүдийн хувьд энэ үүргийг тестостерон даа.вар хариуцдаг байна. Гэвч эстроген нь тестостероноос харьцангуй эрт ялгаралт нь багасах хандлагатай байдаг тул бүсгүйчүүд эрчүүдээс эрт овор суудаг ажээ.Цэвэршилт Цэвэршилтийн үед дааврын өөрчлөлт ихээр гарч байдаг нь овор суух бас нэгэн шалтгаан болдог. Тухайлбал, цэвэршилтийн үед эмэгтэй хүний биед коллаген дааврын ялгарал зогсдог бөгөөд энэ нь арьсны уян хатан байдал алдагдах үндэс болдог аж.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!