Uncategorized

Хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, бидний сайн гэж үздэг хүнснүүд

Анх 20-р зууны эхэн үед “супер хүнс” гэх ойлголтыг гадил жимсийг сурталчлах зорилгоор хэрэглэж эхэлсэн гэдэг. Харин өнөө цагт энэ төрлийн ангилалд илчлэг багатай боловч шим тэжээллэг олон хүнсний бүтээгдэхүүнүүдийг багтааж авч үзэх болжээ. Хэдийгээр супер хүнсэнд олон талын давуу тал байдаг ч хэт их хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндэд сөрөг үр дүн авч ирэх хандлагатай байдаг ажээ.1.Брокколи байцай ходоод гэдэс үрэвсүүлнэ Нэг аяга түүхий брокколи байцайнд 31 калори, 6 гр нүүрс ус,0.3 гр өөх тос агуулагдахаас гадна уураг,кали,С амин дэм зэрэг олон төрлийн эрдэс бодис агуулагдаж байдаг аж. Гэсэн ч брокколи байцай,бөөрөнхий байцай,буржгар байцай зэрэг хүнсний ногоонуудыг хэт их хэрэглэсэн тохиолдолд гэдэс ходоодыг үрэвсүүлж,хий дүүргэх хандлагатай байдгийг судалгаагаар тогтоосон байдаг.Түүнчлэн энэ төрлийн хүнсний ногоо ихээр идэх нь түүнд агуулагдах К амин дэмийн нөлөөгөөр судас нарийсч,зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байдаг ажээ.2. Салмон загас судас нарийсгана Салмон загас нь уураг, омега-3 тослог хүчил зэргээр нэн баялаг байдаг тул үрэвсэл дарах үйлчилгээ сайн үзүүлдэг. Тухайлбал, ердөө 85 гр салмон загасны мах насанд хүрсэн хүний өдрийн уургийн хэрэгцээний 30 хувийг бүрэн хангаж чаддаг байна. Маш эрүүл хүнсэнд тооцогддог энэхүү хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд цусны ялтаст сөргөөр нөлөөлж эхэлдэг аж. Түүнчлэн судалгаагаар салмон загас цусан дахь мөнгөн усны хэмжээг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон. Мөн зэрлэг салмон загастай харьцуулахад үржүүлгийн салмон загасанд хоёр дахин их өөх тос болон калори агуулагддаг бөгөөд хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэт таргалалтад хүргэдэг аж.3. Шанцай биеийг xордуулна Шанцай нь үл исэлдүүлэгч болон бусад эм эмчилгээний бодис агуулагдаж байдаг. Иймээс ч түүнд цусан дахь сахарын хэмжээг бууруулах, үрэвсэл намдаах, зүрх судасны өвчлөлөөс хамгаалах зэрэг олон эерэг нөлөө бий. Гэсэн ч шанцайг насанд хүрсэн хүн өдөрт нэг халбага л хэрэглэх заалттай байдаг бөгөөд хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд түүнд агуулагдах кумарины нөлөөгөөр элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж гэмтээж байдгийг судалгаагаар тогтоосон ажээ. Иймээс та шанцайнд кумарин ямар хэмжээтэй агуулагддаг тухай мэдэж байвал зохилтой. Cassia шанцай (+1%) – Бидний хэрэглэдэг энгийн шанцай Ceylon шанцай (0.04%) – Мексик шанцай гэж нэрлэгддэг Korintje шанцай (4%) – Умард Америкт ихэвчлэн ургадаг Saigon шанцай (8%) – Бусад төрлийн шанцайнаас илүү үнэр, амттай шанцайн төрөл 4. Авокадог хэтрүүлэн хэрэглэвэл илүүдэл жинтэй болох магадлалтай Дэлхий нийтээрээ өндөр шим тэжээлтэй авокадо жимсийг супер хүнс хэмээн нэрийддэг. Нэг ширхэг авокадо жимс л насанд хүрсэн хүний өдрийн К амин дэмийн ¼, Е амин дэмийн 1/10, В9 амин дэмийн 1/5 хэсгийг хангахуйц баялаг байдаг байна. Түүнчлэн энэхүү жимсэнд омега-3 ихээр агуулагддаг тул хэтрүүлэн хэрэглэвэл үрэвсэл үүсгэх, гэдэс өвдөх, цүлхийх шалтгаан болдог аж. Авокадо нь амин дэмээр баялагаас гадна тослог найрлагатай тул маш өндөр илчлэгийн агууламжтай байдаг учраас жин нэмэх бас нэгэн хүчин зүйл болж байдаг. Иймээс хэрэв та өдөр тутмын хэрэгцээндээ энэ жимсийг оруулах гэж буй бол 50 граммаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. 5. Шошны нухаш хэтрүүлэн хэрэглэвэл илүүдэл жинтэй болгох эрсдэлтэй Нимбэг,саримс,оливын тос,түрэг шош зэрэг зүйлсээр хийдэг Ойрх дорнодын алдартай нухаш өөртөө олон төрлийн шим тэжээлт орц агуулдаг тул супер хүнсний жагсаалтад багтдаг. Цагаан хоолтон болон самар, сүү сүүн бүтээгдэхүүн, цавуулгийн харшилтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтойгоос гадна гэдэс ходоодны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх эерэг нөлөөтэй. Гэвч гар аргаар хийсэн шошны нухаш л дээрх амин дэмүүдээр баялаг байдаг аж. Үйлдвэрийн бүтээгдэхүүний тухайд их хэмжээний сод, тос, удаан хугацаанд хадгалах боломж олгох зорилготой бусад нэмэлтүүд гэх мэт эрүүл мэндэд төдийлөн сайн биш, xортой орц найрлага агуулсан байх нь олон. Өөрөөр хэлбэл, дэлгүүрийн лангуун дээрх шошны нухаш нь яг л бусад боловсруулсан хүнсний нэгэн адил эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хэт таргалалтад хүргэх эрсдлийг дагуулдаг.6. Туна загас Туна загасны мах омега-3, В12 амин дэмээр баялаг. Судалгаагаар туна загас идэх нь зүрх судасны үйл ажиллагаа, нүдний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, дархлаа дэмжиж,цусны даралт бууруулах үр нөлөөтэй байдаг аж. Гэвч туна загасанд салмон загасны нэгэн адил мөнгөн ус ихээр агуулагддаг тул их хэмжээгээр хэрэглэвэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Улмаар хараа муудах,мэдээ алдах,бие чичирч салгалах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн судалгаагаар урт хошуут туна загас болон том цагаан туна загас бусад төрөл зүйлээсээ харьцангуй их хэмжээний мөнгөн ус агуулж байдгийг судалгаагаар тогтоожээ.7. Ногоон цай толгой өвдөх шалтгаан болдог Ногоон цайг дэлхий нийтээрээ хамгийн эрүүл цайны нэг хэмээн дүгнэж үздэг. Ногоон цайнд агуулагддаг үл исэлдүүлэгч нь хавдар тусах, зүрх судасны өвчин эмгэг тусах магадлалыг бууруулж, тархины үйл ажиллагааг дэмждэг. Эдгээр эерэг нөлөөнүүдээс гадна ногоон цайнд сөрөг үр нөлөө ч байдаг аж. Ногоон цайнд агуулагддаг кофейны нөлөөгөөр хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд нойргүйдэх, толгой өвдөх, шар хөөрөх зэрэг сөрөг нөлөө гардаг ажээ. Түүнчлэн кофейнд мэдрэг хүмүүст ногоон цай ихээр уух нь хоол боловсруулалтыг бууруулах, хүчлийн хэмжээг нэмэгдүүлэх шалтгаан болдог байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар насанд хүрсэн хүн өдөрт 3-5 аягаас илүүгүй ногоон цай ууж хэвших нь зүйтэй гэж үздэг аж.Эх сурвaлж ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!