Uncategorized

Аав болсны дараа эрэгтэй хүний сэтгэл зүй болон бие махбодид гардаг өөрчлөлтүүд

Бүсгүйчүүдийн хувьд жирэмсэн болох мөн төрсний дараа бие галбир, сэтгэл зүйд нь өөрчлөлт гардгийн адил эрчүүд ч бас аав болсны дараагаар оюун санаа болон бие физиологийн хувьд өөрчлөлтөд орж байдаг ажээ. Шинээр аав болсон эрчүүдийн хувьд сэтгэл санаа тогтворгүй болох, хямрах, хүүхдээ хэтэрхий ихээр хайрлах сэтгэлд автах, тэр ч бүү хэл жирэмсний шинж тэмдэг илрэх явдал хүртэл гардаг байна. Манай сайт уншигч танд аав болж буй эрчүүдийн бие болоод сэтгэл зүйд илэрдэг 6 өөрчлөлтийг танд танилцуулж байна. 1.Тестостероны хэмжээ буурна Тестостерон даавар нь түрэмгий байдал, ширүүн байдлыг өдөөж, эсрэг хүйстэндээ татагдах сэтгэгдэл төрүүлж байдаг бол аав болсон эр хүний бие дэх энэ дааврын хэмжээ буурч бүх анхаарал халамжаа гэр бүлдээ зориулах боломжийг бие организм нь бүрдүүлж байдаг аж. Түүнчлэн судалгаагаар гэр бүлтэй эрчүүдийн биед ялгарах тестостерон дааврын хэмжээ ганц бие, хүүхэдгүй эрчүүдийнхээс харьцангуй бага байдаг нь тогтоогдсон байдаг. Байгалийн жамаар эр хүний биед ийнхүү өөрчлөлт гарч, жинхэнэ эр хүн болох нөхцлийг бүрдүүлж байдаг ажээ. 2. Окситоцин болон допамины хэмжээ нэмэгдэнэ Энэ хоёр химийн нэгдэл нь эцэг, үр хүүхэд хоёрын хоорондын нандин холбоог бий болгоход чухал нөлөө үзүүлдэг бөгөөд тестостерон дааврын хэмжээ буурч эхлэхтэй зэрэгцэн окситоцин болон допамины хэмжээ нэмэгддэг нь эрчүүдийг хүүхэдтэйгээ хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх сэдлийг төрүүлдэг байна.3. Дааврын өөрчлөлт нь эрчүүдийг сэтгэл гутралд хүргэдэг Бид бүгд бүсгүйчүүд төрснийхөө дараа сэтгэл гутралд орох, хямрах гэх мэт цаг зуурын үзэгдэлд автдаг гэдгийг мэддэг. Тэгвэл энэ үзэгдэл эрчүүдийн дунд ч ажиглагддаг бөгөөд сэтгэл гутралаас хамгаалж байдаг тестостероны хэмжээ буурснаар эрчүүд дарамтанд орох, сэтгэлээр унах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Энэ бүх дааврын өөрчлөлтүүд нь эр хүнийг ар гэртээ хариуцлагатай байхыг шаардаж эхэлснээр сэтгэлзүйн хувьд дарамтанд ордог байна. Иймээс эрчүүдийн хувьд ч бас сэтгэлзүйн дарамтанд ордог гэдгийг мэдэж байх нь чухал.4. Зарим тохиолдолд тархинд өөрчлөлт гарна Эрдэмтэд шинээр аав болсон эрчүүдийн дунд тархинд нь өөрчлөлт гарч байгаа эсэхийг судалж үзэхэд аав болсноос хойш эхний 4 сарын хугацаанд тархины саарал эдэд тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байгаа нь ажиглагдсан байдаг. Энэхүү өөрчлөлт нь тэднийг эцэг хүн байхад сургаж, хүүхэдтэйгээ нандин холбоо тогтоох боломжийг бүрдүүлэх, хүүхэдтэйгээ цагийг их өнгөрүүлж, хүүхдийн танин мэдэхүй, харилцааны хөгжилд туслахад гол үүрэг гүйцэтгэдэг аж. Түүнчлэн шинэхэн аавуудын тархи аливаа зүйлсийг төлөвлөх, асуудал шийдэх, эрсдлийг тооцох, хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр маш идэвхтэй ажиллаж эхэлдэг байна. 5. Эрчүүдийн биед жирэмсний үеийн шинж тэмдэг илрэх нь бий Хүүхэдтэй болсны дараа л аавуудын биед өөрчлөлт гардаг гэж бодож байвал энэ нь том эндүүрэл болох ажээ. Учир нь хайртай бүсгүй нь бие давхар байх үеэс эрчүүдийн биед өөрчлөлт орж, хоолны дуршил өөрчлөгдөх, дотор муухайрах,нуруу өвдөх зэрэг жирэмсний үед бүсгүйчүүдэд мэдрэгддэг шинж тэмдэг илэрч эхлэх явдал мөн гардаг байна.Үүнийг кувадын хам шинж хэмээн шинжлэх ухаанд нэрлэдэг байна. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл энэхүү шинж тэмдгийг эрүүл мэндийн асуудал хэмээн тодорхойлж үзээгүй хэвээр байсаар байгаа юм. 6.Гүн сэтгэл гутралд автах магадлалтай Эцэг хүний үүрэг хариуцлага амьдралд ирэх үед эрчүүд дарамтанд орох,түгших мэдрэмжийг авч эхэлдэг ч сэтгэл дотор буй зүйлсээ төдийлөн гаргадаггүйгээс үүдэлтэйгээр гүн сэтгэл гутралд орох магадлалтай байдаг байна. Гэсэн ч тэр бүх дарамт, сэтгэл гутралыг тэвчиж,хайртай бүсгүйдээ анхаарлаа хандуулах хандлагатай байдаг.Иймээс шинэхэн аав, ээжүүд хоорондоо сайн ярилцаж,юу мэдэрч байгаагаа нээлттэй хуваалцаж байх нь тун чухал ажээ. Мэдээж сэтгэлээ нээж ярих нь таны нуруун дээрх ачааг хөнгөлөх нь дамжиггүй. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!