Uncategorized

Хэрэв та харшилтай бол агаарыг маш сайн цэвэршүүлдэг дараах ургамлуудыг гэртээ тариад үзээрэй

Дэлхий даяар жил бүр 50 сая орчим хүн ямар нэг харшилд нэрвэгдэж байдаг нь цаашдаа агаарын бохирдолтой холбоотойгоор улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Автомашин, үйлдвэрүүдийн ялгаруулж байгаа хортой нэгдлүүд нь астма, ринит зэрэг харшлын гаралтай өвчлөлийг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байна. Сайн мэдээ гэвэл та гэртээ агаар цэвэршүүлэгч ургамал тарьж, харшлын аюулаас өөрийгөө бүрэн хамгаалах боломжтой байдаг ажээ.1. Сараана буюу лили цэцэг Хар ногоон өнгийн навч, цагаан цэцгээрээ тун үзэсгэлэнтэй харагддаг сараана цэцэг агаарыг маш сайн цэвэршүүлэгч гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг.2. Dracaena marginata /луу мод/Dracaena marginata буюу луу мод нь 2 м хүртэл өндөр ургадаг, агаар дахь харшил үүсгэгч химийн хортой нэгдлүүдийг шүүж, цэвэршүүлэж байдаг ургамал юм.3. Chinese evergreen /Аглаонема/ НАСА агентлагийн зүгээс агаарыг хамгийн сайн цэвэршүүлдэг тасалгааны ургамлаар нэрлэгдсэн энэ цэцэг хүний эрүүл мэндэд нэн хортой бензол, формальдегидийг шүүж цэвэршүүлдэг байна.4. Rubber plant /Удомбар/ Хатуу пластик мэт өвөрмөц гадаргуутай тул Ficus elastica хэмээх нэр авсан энэ ургамал агаарыг маш сайн цэвэршүүлж, хүүхдийг астматай болох эрсдлээс хамгаалах үр нөлөөтэй.5. Janet Craig Энэ ургамал нь астма, ринит болон бусад харшил үүсгэгчийг дарж, агаарыг цэвэршүүлж байдаг ажээ.6. Boston fern /Ойм/Чийгшил ихтэй газарт энэ ургамлыг ургуулах нь илүү тохиромжтой байдаг аж. Энэхүү цэцэг нь арчилгаа бага шаарддаг бөгөөд НАСА-гийн судлаач асан нэгэн эрдэмтэн хэлэхдээ,“Ойм нь агаарын бохирдлыг маш сайн шүүдэг ургамлуудын нэг юм” хэмээн тодорхойлсон байдаг.7. Snake plant /Могой цэцэг/Өмнөх ургамлын яг эсрэг буюу хуурай уур амьсгалтай газарт ургуулахад нэн тохиромжтой, агаар дахь 4-5 төрлийн хорт бодисыг шүүж цэвэршүүлдэг ургамал юм. 8. Зуун наст Гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг гэдэг утгаараа та энэхүү ургамлыг аль хэдийн мэддэг болсон биз ээ. Энэ цэцэг нь агаар дахь бензол, формальдегидыг шүүж цэвэршүүлдэг байна.9. Flamingo lily /Годонхой/ Энэ цэцгийг өрөөндөө ургуулах нь агаар дахь аммиак тэргүүтэй амьсгалын замын үрэвсэл үүсгэдэг химийн нэгдлүүдийг цэвэршүүлээд зогсохгүй өнгө үзэмж нэмэх давуу талтай.10. Bamboo palm /Хулсан дал мод Америк тивийн тропикын бүс нутгаар ихэвчлэн ургадаг энэхүү ургамал нь 6 м хүртэл өндөр ургадаг бөгөөд агаарыг маш сайн шүүж цэвэршүүлдэг ажээ.11. Ficus /Инжир Бидний инжир хэмээх нэрээр нь сайн мэдэх энэ ургамлыг НАСА агентлагийн зүгээс агаарыг маш сайн цэвэршүүлэгч ургамлын нэгээр нэрлэсэн байдаг.12. Florist’s chrysanthemum /Шиваантик/ Олон мянган жилийн настай энэ цэцэг маш олон өнгөтэй, эрүүл мэндэд нэн хэрэгцээт нэгдэл агуулдаг гэдгээрээ алдартай. Түүнчлэн агаараас аммиак, бензон, формальдегид зэрэг химийн нэгдлүүдийг сайтар шүүдэг байна.13. Spider plant /Ногоодой/ Гэр орон, албан тасалгаанд ургуулахад хамгийн тохиромжтой, ямар ч уур амьсгалтай газарт дасан зохицож чаддаг гэдгээрээ онцлогтой энэ цэцэг нь судалгаагаар агаарыг маш сайн цэвэршүүлдэг нь тогтоогдсон байдаг.14. Barberton daisy /Хонин нүдэн/ Хэрэв та цэцгэнд дуртай ч харшилтай бол энэхүү цэцгийг тариад үзээрэй. Зун, намартаа цэцэг нь дэлбээлж тун үзэсгэлэнтэй харагдахаас гадна, агаар дахь 3 төрлийн хортой нэгдлийг шүүж, цэвэршүүлэх давуу талтай.15. English ivy /Авиргана/Ургах боломжтой бүх л гадаргууг дагаж ургадаг энэхүү ургамал гэрт шинэлэг өнгө төрхийг бүрдүүлэхээс гадна амьсгалын замын харшил үүсгэгчийг агаараас шүүж цэвэршүүлэх үүргийг мөн маш сайн гүйцэтгэдэг байна.https://news.xopom.com/346316/

Related Articles

Back to top button
error: Content is protected !!