Долоон бурхан одноос өөрийн “од”-оо мэдэж байнга мөргөх нь эд баялаг, аз жаргал дууддаг

Эртнээс нааш хүмүүс шөнийн тэнгэр дэх мянга мянган оддыг харагдах байдлаар нь ангилж өөр өөрсдийн нэршлийг өгсөн байдаг. Монголчууд бид Хүн 5 одны орд, Маралын одны орд, Үхрийн одны орд, Долоон бурхан одыг харагдах хэлбэрээр нь “Шанага 7 од” гэх мэтээр өөрсдөө зохиож нэрлэсэн.Долоон бурхан одны домог: Эрт цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байжээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд дуудагдан аян дайнд явснаас хойш он цаг улиран их уджээ.
Эмгэн нас нь өндөр болох тусам хүүгээ маш их санагалзан гансрах болжээ. Ханан гэрээс явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг ганц удаа харах юм сан гэж бодох болж энэ хүслээ орой болгон 7 бурханд даатган залбирчээ.Удалгүй хүүгийнх нь явсан дай.н төгсгөл болсныг дуулаад эмгэн хөл газар хүрэхгүй баярлан өдөр бүр шинэ цайгаа чанан хүлээж суудаг болжээ. Хэд хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг харсан боловч хүү нь а.мьд бус дай.нд ам.иа ал.дсан цог.ц.о.с нь хүргэгдэн ирж гэнэ.
Долоон бурхан эмгэний хүсэлтийг биелүүлж, эмгэнийг амь.дад нь хүүг нь харуулжээ.Долоон бурхан одноос аливаа зүйлийг хүсэхдээ “Өөрийн болон өрөөл бусдын өвчин зо.влон, аливаа саад бүхэн арилж, нас уртсаж, эд баялаг, яруу алдар дуурсагдах цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай” хэмээн сүсэглэн айлдаж 7 удаа мэхийж хүндэлдэг заншилтай.Нэг дэх од: Тэнгэрийн оргилго гэх ба тус одонд Санжаанамсаг бурхан заларсан байрладаг. Хулгана жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум а ми, да яаа, яа сууха” хэмээх тарнийг уншдаг. Хамгийн анх замбуу тивд бурханы шашин дэлгэрүүлсэн бурхан гэж үздэг.Хоёр дахь од: Тэнгэрийн хас гэх ба тус одонд Жүгдэр бурхан заларсан байдаг.
Гахай, үхэр жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум цинда хум ни сууха” хэмээх тарнийг уншдаг. Жүгдэр бурхан нь Санжаанамсаг бурханы дараа шашин дэлгэрүүлсэн бурхан ажээ.Гурав дахь од: Тэнгэрийн шил нэртэй ба Тамжиджав бурхан байрлажээ. Нохой, бар жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум ни, ми ри ни, ла га да, на ба ра, ра ма дү, дү сү сууха” хэмээх тарни уншина. Жүгдэр бурханыг залгамжлан шашин дэлгэрүүлсэн бурхан.Дөрөв дэх од: Тэнгэрийн эрх гэх ба Хорважигдэн бурхан заларчээ. Тахиа, туулай жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум вэ ха сууха” хэмээх тарнитай. Мөн эхний бурхадын адил замбуу тивд шашин дэлгэрүүлсэн 4 дэх бурхан.Тав дахь од: Тэнгэрийн бэрээ нэртэй ба Бурхан багш заларсан байдаг. Бич, луу жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум ба ра ди, за ра, ма ра на сууха” хэмээх тарни уншина.
Бурхан багш нь замбуу тивд шашин дэлгэрүүлсэн 5 дахь бурхан юм.Зургаа дахь од: Нэхэх арга гэх агаад Одсүрэн бурхан байрладаг. Хонь, могой жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум сарва да ра, са ма еэ сууха” хэмээх тарнитай. Одсүрэн (Одсэр) бурхан нь шашны номлолоор бол одоогийн бурхан багшийн өмнөх дүр, сайн цагийн 1000 бурханы 3 дахь дүр ажээ. Шагж тивээс бурханы шашныг дэлгэрүүлсэн гэдэг.Долоо дахь од: Жиргэлэх гэрэл хэмээх бөгөөд Оточ Манла бурхан заларчээ.
Морь жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум са ба да, ба ра, ми на, за сууха” тарнитай.Хүн төрөлхтөнд учирдаг 404 төрлийн өвчин эмгэгийг засдаг бурхан. Аливаа амьтан хүмүүн урьд болон энэ насандаа мунхаг харанхуй явж, нүгэл хилэнц үйлдсэний эрхээр хийсэн муу үйлийн үр нь боловсорч, элдэв зүйлийн өвчнөөр өвчилж зовдог байна.Тийм учраас аливаа хүн энэ болон урьд насандаа хийсэн нүгэл хилэнцээ наманчлан арилгаж, буяныг ихээр үйлдэн, бурханы алдрыг дуурсган олон дахин сүсэглэн биширч, залбирал үйлдэн, тахил өргөж, хүндлэл үзүүлэх аваас элдэв зовлонгоос хагацаж бурханы хутгийг олох хүртэл бие эрхтэн нь бүрэн бүтэн байх болно хэмээн сургадаг.Танд амжилт хүсье
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.