Uncategorized

Үүнийг мэдэж авснаасаа хойш би өдрийн цагаар нойр авах хандлагаа бүрэн өөрчилж чадсан

Бидний ихэнх нь шөнийн цагаар л унтаж сурснаас биш өдөр унтдаг хүн тун ховор. Өдөр унтаж байгаа хүнийг бид нар нэг бол залхуу эсвэл амьдралдаа юу ч сонирхдоггүй, идэвхгүй гэж боддог. Гэхдээ хүний физиологи өөр дүгнэлт гаргахад хүргэж байна: хүн өдөрт нэг биш харин хоёр удаа унтах ёстой ажээ. Өдрийн нойр бидэнд ямар хэрэгтэй болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Мөн өдрийн нойронд хэдий хэр цаг зарцуулах ёстойг ч энд танилцуулна. Таны бие махбод сэтгэл хангалуун үлдэх нь лавтай. Өдрийн нойр Дэлхийн эрдэмтэд хүний нойрыг маш олон удаа судалж, туршилт хийгээд нэгэн сонирхолтой дүгнэлтэд хүрчээ. Ажлын өдрийн туршид сэргэлэн цовоо, эрч хүчтэй байхад өдрийн хоёр цагийн нойр болон шөнийн богино дөрвөн цагийн нойр байхад үр дүнтэй гэж дүгнэжээ. Бидэн шиг амьдралын хэв маягтай хүмүүс өдрийн цагаар 2 цаг унтана гэдэг амаргүй. Тийм учраас шөнийн 6-8 цагийн нойр болон өдрийн цагаар 15 минутаас 1 цаг унтах нь хамгийн боломжтой хувилбар юм. Зарим нэг улс орнууд ажлын цагаар ажилтнуудаа унтаж амрах 20 минутын нойрны цаг гаргаж өгдөг туршлагатай. Энэ аргын тусламжтайгаар ажлын бүтээмж эрс дээшилсэн байна, яагаад гэвэл өдрийн цагийн нойр эрүүл мэндэд нэн тустай ажээ.Өдрийн нойрны ашиг тус 1.Өдрийн нойр таны сэтгэл санааг өдрийн турш өөдрөг байлгаж чадна. Бие махбод дахь серотонины хэмжээг эрс дээшлүүлж байгаа тул аз жаргал ихээр мэдрэхэд нөлөөлдөг. Хүн илүү тайван байх бөгөөд өөртөө илүү итгэлтэй болдог ажээ.2. Өдрийн нойрны тусламжтайгаар хүлээн авч байгаа мэдээллийн урсгалыг боловсруулах чадамж дээшилнэ. Хэрвээ ачаалал ихтэй өдөр чухал шийдвэр гаргахад хүрвэл өмнө нь бага зэрэг дуг хийгээд аваарай. Та нөхцөл байдлыг бүгдийг зөв дүгнэж чадах болно.3.Өдрийн цагаар 40 минут унтахад 200 мг кофеин хэрэглэсэнтэй адил үр дүнд хүрнэ. Нойр таныг сэргээж эрч хүчээр сэлбээд зогсохгүй мөн анхаарал төвлөрлийг дээшлүүлдэг.4.Леонардо да Винчи өдрийн цагаар хэд хэдэн удаа богино хугацаагаар унтаж шөнийн нойроо багасгадаг байсан тухай бид мэднэ. Үүнээс харахад нойрны ийм дэглэм нь уран бүтээлч чадамжийг эрс дээшлүүлж байна. Үүнийг бүрэн амарч чадсан хүний мэдрэмжүүд хурц болж байгаагаар тайлбарлаж болох юм.5.Сайн нойр, амралт ой санамжийг сайжруулдаг болохыг баталсан. Өдрийн цагаар унтсаны дараа чухал мэдээллийг амархан тогтоож чаддаг болно.6.Хэрвээ та өдрийн цагаар унтаж чадвал шөнийн цагаар унтсан мэт аливааг хүлээн авах мэдрэмж сайжирдаг.Дуу хөгжим,хоолны амтыг илүү сайн мэдэрнэ.7.Өдрийн нойр таныг стрессээс хамгаална. Хүн унтахад өсөлтийн даавар идэвхтэй ялгарахын зэрэгцээ кортизолын түвшин багасдаг. Уг даавар нь айдастай холбоотой бөгөөд энэ нь илүүдэл жин, чихрийн шижин гэх мэт өвчинд хүргэдэг ажээ. Өдрийн нойронд бага ч болов цаг гаргахаас битгий татгалзаарай. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!