Uncategorized

Хөл болон шагай хавагнах нь эрүүл мэндийн дараах шалтгаантай холбоотой байдаг

Хөл болон шагай хавагнах нь түгээмэл тохиолддог бөгөөд үүнд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Хөл хавагнах нь хэт удаан зогсох эсвэл суусантай холбоотой байдгаас гадна, сайн амрахад нөхцөл байдал дээрддэг юм шиг санагддаг боловч, цаанаа өөр ноцтой асуудал байхыг үгүйсгэхгүй. Тэр тусмаа хэрэв танд өөр бусад шинж тэмдгүүд давхар илрэх эсвэл эрүүл мэнд чинь муудвал, үүнийг анхааралдаа авах хэрэгтэй.Шагай болон хөл хавагнахад ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ? Доорх хүчин зүйлсийн жагсаалт нь хөл болон шагай хавагнахад нөлөөлдөг байна.  1. Олон цагаар суух эсвэл зогсох Хэрэв таны ажил бүтэн өдрийн турш суух эсвэл зогсохыг шаарддаг бол, ажил дууссаны дараагаар таны хөл хавагнах магадлалтай.Энэ нөхцөлд сайн амрах болон хөлөө ваннд дүрэх нь чухал. Мөн хэвтэх үедээ хоёр хөлийнхөө доор нэг эсвэл хоёр дэр тавьбал,илүү сайн амарч чадна.2. Жирэмслэлт Жирэмсэн эмэгтэйчүүдийн хөл хавагнах нь хэвийн зүйл юм. Тэр тусмаа жирэмсний 3 сар руугаа орж байгаа бол энэ нь асуудалгүй гэсэн үг. Гэхдээ хавагнахдаа давхар толгой өвдөх, дотор мyyхайрах болон маш бага хэмжээгээр шээx шинж тэмдгүүд илэрвэл, энэ нь аюултай нөхцөл байдал үүссэнийг илтгэж байх боломжтой жирэмсний хожуу хoрдлoгын тaталтын урьтал үе. Энэ нөхцөлд яаралтай эмчид хандах хэрэгтэй.3.Хөл эсвэл шагайгаа гэмтээх Шагай болон хөл хавагнах нь гэмтэл бэртлээс болж үүсдэг.Жишээ нь шагай булгарах. Хэрэв унах, хий гишгэх эсвэл ямар нэг зүйлд цохьсоны дараа таны хөл болон шагай хавагнасан нь анзаарагдвал, эмчид хандаарай. Ялангуяа өвчин биеийн тухайн хэсэгт даралт учруулахгүй байсан ч,заавал эмчид үзүүлээрэй.4. Зарим нэг эмийн хэрэглээ Хөл болон шагай хавагнах нь зарим нэг эмийн хэрэглээтэй холбоотой байж болзошгүй. Тэдгээр эмүүдэд трициклик дeпрeссийн эсрэг эм, чихрийн шижингийн эм,стеройд болон цусны өндөр даралтын эсрэг кальцийн сувгийг бөглөдөг үйлчилгээтэй эмүүд багтана.5. Тунгалгийн хаван Тунгалгийн хаван буюу “лимфедема” нь тунгалгийн системийн хаа нэгтээ бөглөрөл үүссэнээс болж,хавагнахыг хэлдэг байна. 6.Цусны бүлэгнэл Гүнийн венийн судасны тромбоз хөлийн гүнийн венийн судсанд цyс бүлэгнэх үйл явц.Эмнэлгийн яаралтай тусламж авах хэрэгтэй болдог.Энэ нөхцөлд асуудал үүссэн хөлөнд ихэнхдээ хавагнах,улаан өнгийн тууралт гарах, өвдөх болон хүрэхэд бүлээн санагддаг.7.Элэг,зүрх эсвэл бөөрний үйл ажиллагаа доголдох Дээрх эрxтнүүдийн аль нэгнийх нь үйл ажиллагаа шингэн хуримтлагдсанаас болоод доголддог бөгөөд үр дүнд нь хөл эсвэл шагай хавддаг.Хэрэв таны зүрх,элэг эсвэл бөөр чинь асуудалтай байх үед хөл эсвэл шагай чинь хавагнавал,тэр даруйд нь эмчид хандаарай.8.Халдвар Хөл эсвэл шагайнд халдвар орсноос болж хавагнах боломжтой.Хэрэв хавагнах үедээ арьс гэмтэх, өвдөх эсвэл өнгө нь өөрчлөгдөх шинж тэмдэг илэрвэл, цаг алдалгүй эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэйг мартаж болохгүй. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!