Uncategorized

Эрүүл мэндээ авч үлдэхийн тулд яг одоо хувцасныхаа шүүгээнээс гаргаж хаях хэрэгтэй хувцаснууд

Моод өөрийн дүрмээ тогтооно, харин бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, загварлаг харагдахыг байнга хичээдэг. Зарим нэг загварын чиг хандлага “гоо сайхан золиос шаарддаг” гэх зарчмаар хэрэгжээд байх шиг. Хувцсаа өмсөхөөр шкафаа онгойлгоход загварлаг эсвэл биед эвтэйхэн гэсэн сонголтын дунд бид бодолхийлэн зогсоход хүрнэ. Моод – мөнхийн биш, харин эрүүл мэнд насан туршийнх.Орчин цагийн хувцас бидний эрүүл мэндэд ямар хор уршигтай болохыг мэдэж авцгаая.Өндөр өсгийтэй гутал Гутлын өсгий өндөр байх тусам хөл урт өндөр гоё харагдана. Гэхдээ эмэгтэй хүний энэ арга залийн цаана бас өөр нэг тал бий. Илүүдэл 5-10 см нуруу мурийх, нурууны өвчний шалтгаан болох аюултай. Өндөр өсгийтэй гутал дээр тэнцвэрээ барьж явахын тулд бие өвдөг болон хөлийн уланд илүү их ачаалал өгдөг, харин тааз гутлын өсгийний өндрөөс шалтгаалаад 60 хэм хүртэл нугарахад хүрдэг ажээ. Түүнээс гадна байнга өндөр өсгийтэй гутал өмсөөд байвал хөлийн булчингийн хэлбэр алдагдахад нөлөөлнө. Шөрмөс өөрийн байрлалд байхаа болих тул дараа нь өсгийгүй хавтгай ултай гутал өмсөхөөр өвдөж эхэлдэг. Гэхдээ эрүүл мэндээ бодож байна гээд өндөр өсгийтэй гоёмсог туфлинээс татгалзах хэрэггүй. Гутлын өсгийний хамгийн боломжит өндөр нь 2-4 см болохыг судалгаагаар баталжээ.Мэргэжилтнүүд өөрийн биеийн онцлогт тохирсон гутал сонгож өмсөхийг зөвлөж байна.Өөрөөр хэлбэл хөлийн улны уртын хэмжээг 7-д хуваагаарай.Хэт бариу жийнсэн өмд Нарийхан жийнсэн өмд мэдрэлийн төгсгөл болон булчинг барьдаг. Ялангуяа явган суухад тааламжгүй үр дагаварт хүргэнэ:бие бүхэлдээ ядрах, хөлийн ул бадайрахыг эмч нар анхааруулжээ. Эмэгтэйчүүдийн хувьд энэ загварын өмд нь эмэгтэйчүүдийн өвчний шалтгаан болохыг онцолсон байна.Пуш-ап хєхний даруулга Чөлөөт хувцас өмсөх дуртай эмэгтэйчүүдийн дунд зузаан аягатай хєхний даруулга хавдрын өвчний эрсдэлтэй гэсэн ойлголт байдаг.Энэ онолыг шинжлэх ухааны үүднээс зуун хувь баталж чадаагүй. Гэхдээ мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар, энэ төрлийн дотуур хувцсыг сонгохдоо анхааралтай байх ёстой бөгөөд өдөрт 24 цагаас илүүгүй хугацаанд зүүхийг зөвлөжээ.Өөрийн зорилгоо бүрэн гүйцэтгэж байгаа пуш-ап хєхний даруулга цээжинд даралт өгч Куперийн холбоосын өөрийн бүтцийг эвддэг,хамгийн гол нь өөрийн биед таарсан хєхний даруулга сонгох нь чухал.Өөрт таараагүй хєхний даруулга нь хєхийг дэмжихгүй,тиймээс яваандаа хєх унжихад хүрнэ.Том малгайтай хүрэм Зарим нэг хүмүүс ороолт зүүхээр эсвэл том малгайтай хүрэм өмсөхөөр хүзүүгээр чилээд байна гэж ярьдаг.Энэ нь том хүнд зүйл жин нэмж нуруунд ачаалал өгсөнтэй холбоотой байж болох юм.Хэрвээ хүзүү орчмоор өвдөж байгаа бол хүндэрч болзошгүй. Хэрвээ эрүүл мэндийн хувьд асуудалгүй бол анхааралтай байхад илүүдэхгүй.Хүрэмний том малгай үзэгдэх орчныг хязгаарладаг тул осол аваарт орох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Ялангуяа явган зам хөндлөн гарахдаа малгайгаа тайлахыг сануулсан байна.Углааш,хөнгөн угладаг гутал Зөвхөн өндөр өсгийт ч эрүүл мэндэд аюултай биш бололтой.Хөнгөн углааш,балетка зэрэг нь хөлд бүрэн сууж өгдөггүйгээс болоод хөлийн ул хавтгайрахад хүргэдэг гэсэн анхааруулгыг эмч нар бидэнд өгч байна.Хүн хөлөндөө углаашаа тогтоох гэж өөрийн мэдэлгүй хуруунуудаа чангалж хумьдаг. Урьд тал нь задгай тул чулуу зэрэгт хуруугаа цохиж гэмтээх эрсдэл их,харин резинэн уланд нь төрөл бүрийн нян үржих таатай орчин болдог ажээ. Синтетик материалаар хийсэн хувцас Орчин үеийг синтетик материалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ мэргэжилтнүүд хиймэл даавуунаас болгоомжлох хэрэгтэй гэж анхааруулсаар байна. Ийм төрлийн зарим нэг даавууны орц нь харшил үүсгэж болзошгүй. Синтетик хувцас харахад цэмцгэр, гэхдээ хувцасны үндсэн үүргийг бүрэн гүйцэтгэж чаддаггүй ажээ. Даавуу агаар оруулахгүй тул зуны улиралд халууцуулна, харин өвөл нь дааруулдаг.Гоёл чимэглэл Америкийн эрдэмтэд жирийн дэлгүүрүүдэд зарагдаж байгаа хямд гоёл чимэглэлийн түүхий эдийг судалж үзсэн бөгөөд ихэнх гоёл чимэглэлд никель, хар тугалга, тэр ч бүү хэл хүнцэл агуулагдаж байдгийг тогтоосон байна. Айж сандрах хэрэггүй, гэхдээ дараа удаа үнэ өртөгт нь хууртаж хуурамч гоёл чимэглэл авахаас татгалзаарай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!