Uncategorized

Ухаалаг гар утас хэтэрхий их хэрэглэснээс болж хүний биед үүсдэг эмгэгүүд

Ухаалаг гар утас хэдийнээ бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Хэрэглэхэд тохиромжтой боловч, бид дoнтoх асуудалтай нүүр тулгарч байна. Ойролцоогоор 7 хоногт дунджаар бүтэн 1 өдрийг бид гар утсандаа зарцуулдаг гэсэн тооцоо судалгаа ч бий. Энэ дoнтoлтоос болж бидний биед олон гэмтэл эмгэг үүсдэг байна. Ухаалаг гар утсаа хэрэглэх үедээ аль болох аюулгүй байж, эрүүл мэнд болон бие махбодоо хамгаалах нь чухал юм. Тиймээс ухаалаг гар утасны биед учруулж болзошгүй гэмтэл болон тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар та бүхэндээ хүргэе. 1. “iPosture” буюу биеийн байрлал Өөрөөр “iHunch” буюу бөгтөр болон “Text neck” буюу текстийн хүзүү гэх мэтээр нэрлэдэг. Бид ухаалаг гар утас болон зөөврийн компьютер хэрэглэх үедээ энэхүү буруу байрлалаар суудаг. Яагаад гэвэл бидний бие бөгтийж, хүзүү урагш сунадаг бөгөөд үр дүнд нь хүзүү өвдөх болон булчин сулрахад хүрдэг байна. Хэрхэн сэргийлэх вэ: Бөгтийхөөс сэргийлэхийн тулд сунгалтын дасгал хийх болон электрон төхөөрөмжүүдийг яг нүднийхээ эгц харалдаа байрлуулж хэрэглэх хэрэгтэй.2. Ухаалаг гар утасны чигчий хуруу Хэрэв таны давамгайлсан гарны чигчий хуруу бага зэрэг… тахийсан юм шиг анзаарагдвал, та тоохгүй өнгөрч болохгүй. Энэ этгээд үзэгдлийг “Smartphone pinky” буюу ухаалаг гар утасны чигчий хуруу гэж нэрлэдэг. Уг нөхцөл байдал хэсэг хугацааных бөгөөд зарим үед байгалиасаа ийм хэлбэртэй хуруутай байхыг ч үгүйсгэхгүй. Гэвч тодорхой сөрөг үр дагавартайг санаарай. Нэг байрлалаар гар утсаа удаан барих нь таны гар болон хуруунд даралт учруулж, улмаар мэдрэлийг нь гэмтээнэ. Хэрхэн сэргийлэх вэ: Өдөр бүр гартаа дасгал хийх, тэр дундаа нударгаа зангидах зарчмаар хуруунуудаа хавчиж, сунгаарай.3. Гар утсаар ярих үеийн тохойны байрлал “Cell phone elbow” буюу гар утасны тохой эсвэл “tech arm” буюу технологийн гар гэж нэрлэдэг бөгөөд анагаах ухааны бус нэршил нь “carpal tunnel syndrome” бугуйн сувгийн хам шинж юм. Энэ хам шинжийн үед мэдээ алдах, чимчигнэх мэдрэмжүүд гарын эрхий, дунд болон долоовор хуруунуудад мэдрэгдэнэ. Ихэвчлэн таны тохой зурганд үзүүлсэн шиг 90 градусын өнцөг үүсгэсэнтэй холбоотой байдаг. Хэрхэн сэргийлэх вэ: Гар утас хэрэглэх цагаа багасгах, гар утсаар ярих үедээ авдаг байрлалаа өөрчлөх болон гараа сунгах хэрэгтэй.4. Сарвуу Хэрэв таны гарын хуруунууд бадайрч, булчин чинь өвддөг бол та “text claw” буюу текст бичсэнээс болж, сарвуундаа асуудалтай болсон гэж ойлгож болно. Үүнийг өөрөөр сарвууны сувгийн хам шинж гэж нэрлэдэг. Хэрхэн сэргийлэх вэ: Байнга гар утсаа барьж буй байрлалаа өөрчлөх, хэн нэгэнтэй ярих үедээ чихэвч ашиглах болон сунгалтын дасгал гартаа хийх хэрэгтэй. Хэрэгтэй гэж үзвэл халуун эсвэл хүйтэн жин тавиарай. 5. Текст бичдэг эрхий хуруу “Texting thumb” буюу текст бичсэнээс болж, эрхий хурууны шөрмөс үрэвсэх нь гарын үе өвдөх эсвэл хуруугаараа юм дарахад хүндрэл учрахад хүргэдэг. Энэ нөхцөл байдал ихэнхдээ жижиг гар утаснаас болдог. Хэрхэн сэргийлэх вэ: Гар утсаа барьж байх үед чигчий хурууны шөрмөсийг амраах зориулалттай хэрэгсэл хэрэглэх эсвэл хэвтээ байрлалаар гар утсаа удаан барихгүй байх тал дээр анхаараарай.6. Компьютерийн харааны хам шинж Өдөр бүр компьютер болон гар утастай харьцдаг ажил хийдэг хүмүүст нүд өвдөх, толгой өвдөх, нүд хуурайших болон бүрэлзэх зэрэг шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг. Энэ нь дижитал дэлгэцийн хэр өндөр визуал үзүүлэлт шаарддагаас хамаарна. Үүнийг комьютерийн харааны хам шинж гэж нэрлэдэг. Хэрхэн сэргийлэх вэ: Зориулалт линз эсвэл нүдний шилийг шаардлагатай үедээ ажил, оффис болон гэртээ зүүгээрэй.7. Түлэгдэлт Энэ бол уг жагсаалт дахь хамгийн санаа зовох ёстой зүйл. Гар утсаа дэрэн дороо хийж унтах эсвэл цэнэглэж хонуулах нь дэлбэрэлт болох эрсдэлтэй. Үүнээс болж таны арьс түлэгдэнэ гэдгийг санаарай. Хэрэв та гар утсаа дээр дурдсанаар орхих зуршилтай бол, яг одооноос эхлэн энэ зуршилдаа цэг тавиарай гэж зөвлөе.https://news.xopom.com/329740/ ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!