Гэрийн өнгө үзэмжийг гутаагаад зогсохгүй бидний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байдаг ахуйн алдаа

Судалгааны үр дүнгээс харахад эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол гэрийн ажилд 3 дахин илүү их цаг зарцуулдаг байна. Гэрийн эзэгтэй уламжлал ёсоороо хоол хийнэ, ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавина, тэгээд мэдээж гэр орныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангана. Цэмцийсэн гэр нүд баясгадаг, гэхдээ энэ хүндхэн ажлыг хийж байхдаа гэрийн өнгө үзэмжийг гутаагаад зогсохгүй мөн өөрсдийн эрүүл мэндэд хор уршигтай алдаа гаргаж байгаагаа ч мэддэггүй ажээ. Хүн болгон эмх цэгцийг эрхэмлэх нь мэдээж. Бид уншигч танд санаа тавьдаг тул ахуй амьдралдаа гаргаж болох алдаануудыг танилцуулахаар бэлдлээ. Тоос сорогчны оронд шүүр хэрэглэх Хог цэвэрлэх тоолонд овор ихтэй тоос сорогч гаргаж ирэх эсвэл чийгтэй цэвэрлэгээ хийхийн оронд шүүрдэж тосгуурт авах нь хамаагүй амар байх нь мэдээж. Хуурай шүүр нь хогийг цуглуулж авдаггүй харин ч агаарт тоос шороог босгож тасалгаагаар нэг дэгдэхэд хүргэдэг.
Шүүр нь бүхэл ширхэгтэй зүйл авахад л илүү тохиромжтой, жишээ нь та шалан дээрээ будаагаа асгасан бол. Өөр бусад тохиолдолд чийгтэй цэвэрлэгээ хийх эсвэл тоос сорогчоор л соруулсан нь дээр. Орчин үеийн шал арчдаг хэрэгсэл хуучны хэрэгслүүдтэй харьцуулахад хэрэглээ нь хамаагүй амар болсон. Тиймээс шалаа чийгтэй алчуураар арчихад нэг их төвөгшөөгөөд байх зүйл алга. Тосны үлдэгдлийг угаалтуур эсвэл жорлон руу асгах Жорлонгийн суултуурт эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл, алчуур зэрэг зүйл огт хийж болохгүй гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ усны хоолойд бидний хувьд гэмгүй харагддаг тос орж болохгүйг хүмүүс тэр болгон мэдэхгүй яваа нь харамсалтай. Савантай халуун ус араас нь гоожуулахад цэвэрлэгдэх байлгүй гэж бодож байна уу? Үнэндээ усны хоолойны хүйтэн хэсэгт очоод л царцана, хоолойны хананд наалдаж хуримтлагдсаар бөглөрөл үүсгэнэ.
Тэгээд ч бас эвгүй үнэр гарах шалтгаан болдог.Химийн бодис хэрэглэхээс зайлсхийхийн тулд, бас сантехникч дуудахгүй байхын тулд усны хоолойдоо юу дуртайгаа хийхгүй байхыг хичээ. Тосыг та ус үл нэвтрэх уутанд хийгээд хогийн савандаа хаяж болно шүү дээ. Чийгшүүлэгчийг үл тоох Хэт их чийгшлээс болоод ханын цаас хууларч унана бас мөөгөнцөр үүсэх шалтгаан болдог. Мөн хэт чийгтэй агаараас болоод хивс, паркет болон ламинат шал гэмтдэг.55%-иас дээш чийгшилтэй үед шал дэвтэж хөвсийх, үүнээс болоод хэлбэрээ алдах,чийхарч дуугарч болно. Гэхдээ чийг дутагдах нь мөн эрүүл мэндэд аюултай гэдгийг тэр болгон мэддэггүй,өөрөөр хэлбэл төрөл бүрийн өвчин үүсгэдэг – харшил,нүд аргахаас эхлээд бронхит. Эрүүл мэнддээ анхаарал тавихын тулд заавал чийгшүүлэгч худалдаж авах ч шаардлага байхгүй. Өөрийнхөө шаардлагад нийцүүлээд агаараа чийгшүүлж бай.
Жирийн шүршдэг саванд ус хийгээд л агаарт шүршихэд болно.Жорлонгийн суултуур болон угаалтуурыг бээлийгүй угаах Жорлонгийн суултуур болон угаалтуур цэвэрлэхдээ бид хүчтэй химийн бодис ашиглаад бүр сурчээ – төрөл бүрийн ариутгагч, устгагч бодис агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүн. Ийм хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэхдээ ихэнх гэрийн эзэгтэй нар хамгаалалтын хэрэгсэл хэрэглэдэггүй. Бээлий өмсөж, амны хаалт зүүх хэрэгтэй. Хүчтэй бодис арьсанд хүрснээр цочрохоос эхлээд химийн түлэгдэл ч авах аюултай. Бас химийн аюултай бодисоор амьсгалах нь эрүүл мэндэд хортой: мэргэжлийн хүмүүс ийм төрлийн бүтээгдэхүүнийг зөвхөн агаарын солилцоог хангасан тохиолдолд хэрэглэхийг зөвлөдөг байна.
Байшингийнхаа хажууд том мод суулгах Цонхны урд сарнай эсвэл саглагар сайхан бут ургаж байгааг харахад сэтгэл сэргэдэг. Гэхдээ мэргэжилтнүүд байшиндаа ойрхон том мод барихгүй байхыг анхааруулж байна. Модны үндэсний систем байшингийн суурийг гэмтээж болно, байнгын усалгаа нь байшингийн бат бөх байдалд муугаар нөлөөлж эхэлдэг. Ирээдүйд тулгарах асуудлаас зайлсхийхийн тулд зохих норм-ын дагуу модоо тарихыг зөвлөж байна.Байшингийн гадна хана болон мод хоорондын зай 5 метрээс багагүй байх ёстой, харин бутны хувьд 2, 5 метр. Байшингийн суурь гэмтсэнээр байшин нурах хүртэл аюултай тул үүнд анхаарал болгоомжтой хандаарай.Цонхны хөшгийг байнга нээлттэй байлгах Нар тусдаг талд цонх нь байдаг айл нэг бодлын азтай, бас илүү их байгалийн гэрэл орж ирнэ гэсэн үг. Нөгөө талаасаа, өрөөнд тусах нарны туяа танаар бас даажигнаж байгаа мэт.
Цонхны шил В төрлийн нарны хэт ягаан туяаг өөртөө барьж үлдээд А төрлийг туяаг нэвтрүүлдэг.Чухам энэ л төрлийн туяа арьсыг хөгшрүүлэхийн зэрэгцээ тавилгын өнгийг гандуу болгодог юм. Аливаа зүйл дандаа л хоёр талтай байдгийн адил хөшгийг бас дандаа хаалттай байлгах ч аюултай. Эрдэмтдийн үзэж байгаагаар нарны туяа зарим нэг төрлийн нянг устгадаг, мөн сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг ажээ.Хивсээ тогтмол угаах Цэвэрхэн хивс – ямар ч гэрийн эзэгтэйн бахархал. Хивсэн дээр тогтсон толбо, бохирыг арилгахад ямар их цаг,хөдөлмөр зарцуулдаг билээ дээ. Төсөөлөхөөс ч аймаар. Хивсийг байнга угаах нь хивсэндээ муугаар нөлөөлнө, ялангуяа хиймэл материалаар хийсэн бас үнэтэй биш хивс бол. Чийг нь хэтрэхээр мөөгөнцөртөнө, цавуулаг чанар нь алдагдана, өнгө будаг нь бүдгэрч үзэмжгүй болдог. Хивсний эдэлгээний хугацааг уртасгахын тулд тогтмол угаах хэрэггүй, харин хивсний гадаргууг зөв цэвэрлэж байх хэрэгтэй. Хивсээ долоо хоногт 2 удаа тоос сорогчоор соруулна, жилдээ нэг удаа хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлнэ. Угаалгын машины тагийг хаалттай орхих Ихэнх айлын угаалгын машин угаалгын өрөөндөө байдаг, тэр өрөө нь жижиг учраас угаалгын машины хаалгыг онгорхой орхиод байх нь ховор. Хаалга байнга хаалттай байхаар угаалгын машин бүрэн хатахгүй, өндөр чийгшил нь нян, мөөгөнцөр үржих таатай орчин болно. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар угаалгын машиныг ашиглахаас бусад бүх үед хаалгыг нь нээлттэй орхих ёстой ажээ.Хадгалалтын горим зөрчсөн устөрөгчийн хэт исэл ашиглах Устөрөгчийн хэт ислийг гэрийн цэвэрлэгээнд ашиглах төрөл бүрийн аргууд интернетэд байдаг. Энэ бодисын цэвэрлэхгүй зүйл гэж алга, плитанаас эхлээд хана хүртэл цэвэрлэж байна. Гэхдээ буруу хадгалсан устөрөгчийн хэт исэл ямар ч нэмэргүй, гэрлийн тусгалд энэ бодис задардаг. Тиймээс гэрэл үл нэвтрэх савлагаатайг худалдаж авах эсвэл гэрэл үл тусах газар хадгалах хэрэгтэй. Энэ л тохиолдолд цэвэрлэх үйлчилгээгээ хадгалах ажээ. Өөр бусад тохиолдолд цэвэрлэгээний өөр бодисоор аливаа гадаргууг цэвэрлэсэн нь үр дүнтэй болно.Унтлагын өрөөндөө хэтэрхий их цэцэг байрлуулах Унтлагын өрөө – гэрийн хамгийн тав тухтай газар.
Гэрт тэр тав тух мэдрэгдэхгүй тохиолдолд төрөл бүрийн арга хэрэглэнэ: төрөл бүрийн цэцэг худалдаж авч тавина, бэлэг дурсгал өрж амилуулах гэж оролдоно. Цэцгийн хүчтэй үнэрт мансууран тайвширна гэж боддог байх. Цэцэг үнэхээр гэр орны орчинг амилуулдаг, тав тухыг ч бүрдүүлнэ, гэхдээ тэр болгон амжилттай байдаггүй. Ургамлын ид цэцэглэлтийн үед нүүрсхүчлийн хий ихээр ялгардаг ба энэ нь толгой өвтгөх, дотор муухайрахад хүргэнэ. Цэцгээс элдэв гаж зүйл мэдрэгдэхгүй бол сайн л биз. Хэрвээ нойронд ямар нэгэн нөлөө үзүүлж байгаа унтлагын өрөөнөөс гаргасан нь дээр болов уу.Гэрээ бэлэг дурсгалын дэлгүүр болгох Олон хүний мэдэх зүйл: гэрт хэдий хэр их олон зүйл байна, цэвэрлэх ажил төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Баримал, бэлэг дурсгал гээд энэ бүгд тоос шорооны шилдэг “соронз”. Сэтгэлд дотно эд зүйлээ цааш хурааж чадахгүй бол харшилтай болж хоцрохыг үгүйсгэхгүй.Бас дуу чимээний түвшинг ч анхаарах хэрэгтэй. Жишээ нь, том хэмжээний аквариум их чимээ гаргадаг.Гэрийн эзэд сонголт хийхэд хүрнэ: загасаа хараад аквариумаас гарах чимээг тэвчих үү эсвэл амрахад саад болохгүй тийм л өрөөнд аквариумаа байрлуулах уу?
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.