Биеэ цэх байлгах зуршлыг өөртөө бий болгох энгийн аргууд

Биеийг үргэлж буруу байрлалтай байлгадаг муу зуршил нь дээд болон доод нурууны өвчлөл үүсэх нийтлэг шалтгаан болдог.Тиймээс цаашид урт хугацаанд нурууны өвчтэй болохыг хүсэхгүй байгаа бол одооноос эхлээд суух, алхах,зогсох зэрэг үйлдлүүдээ бага багаар засах хэрэгтэй.Гэхдээ санаа зовох хэрэггүй,бөгтийж суудаг муу зуршлаасаа салахад тийм ч их хугацаа шаардахгүй. Өдөр тутам хийдэг зүйлсдээ анзаарагдам хэдхэн жижиг өөрчлөлтийг хийхэд л хангалттай. Ингээд бид танд биеийн байрлалаа засаж,нурууны өвчлөлөөс сэргийлэх аргыг хүргэхээр бэлтгэлээ.1.Нуруун дээрээ “X” хэлбэрийн наалт наах Шинжлэх ухааны хэллэгээр үүнийг “байрлал засах наалт” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өдрийн турш нурууг цэх, зөв байрлалтай байхад туслах болно. Зураг дээр үзүүлсэн шиг “X” хэлбэр юм уу загалмай хэлбэрийн наалт нь мөрийг дотогш шахаж нурууг цэх байлгах үүрэгтэй. Хэрэв та зөв нааж чадвал өдрийн турш бөгтийхгүй байж чадна.2.Сууж байхдаа хөлийн улаа шалан дээр бүтэн тавих Ихэнх хүмүүс өдрийг суугаа байдалтай өнгөрүүлдэг учраас зөв суух нь хамгийн чухал юм. Биеийн жинг өгзөг, ташаа болон хөлийн уланд жигд хуваарилах нь нуруунд ирэх ачааллыг зохицуулж байдаг.
Тиймээс өвдгөө нугалах өнцөг болон хөлийн улаа шалан дээр бүтэн тавьж буй эсэхээ сайтар анзаарч байх хэрэгтэй. Хэрэв хөл тань газар бүтэн тавигддаггүй бол хөл доороо ямар нэг зүйл юм уу хөл амраагч тавьж асуудлыг шийдэж болно.3. Хуйлсан алчуур ашиглан нуруугаа зөв байрлалтай болгох Доод нурууны гэмтлийн хамгийн түгээмэл шалтгаан бол бөгтийж суух юм. Аз болоход та гарын доорх зүйлсийг ашиглан сууж байх үеийн байрлалаа засаж болно. Тэдгээрийн нэг нь хуйлж бөөрөнхийлсөн алчуур бөгөөд түүнийг нурууныхаа хамгийн их урагш бөгтийж байгаа хэсэгт эвж өгөх хэрэгтэй.4. Нүдэнд байнга харагддаг газартаа сануулга байршуулах Өдөр тутмын муу зуршлаа засахын тулд өөрийн зуршлыг үргэлж санаж байх ёстой. Тиймээс сандал дээрээ бөгтийж суух гээд байдаг бол компьютерынхоо дэлгэцийн буланд жижиг цаасан дээр сануулга бичээд юм уу зураад наачих хэрэгтэй.
Ингэснээр суух бүртээ өөрийгөө цэх суух ёстойг амархан санах болно.5. Тогтмол хийдэг зүйлээ хийхдээ байрлалаа засах Хальт утсаа шалгах, ус уух, нийтлэл, ном сонин унших гэх мэт өдөрт хэд хэдэн удаа давтагддаг үйлдлээ анзаарч тухайн үйлдлүүдээ хийх бүрдээ зөв сууж байгаа эсэхээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Ингэж чадвал өдөрт хийж дадсан үйлдлүүдтэй цуг зөв суух дадал ч зөв зуршил болон үлдэх боломжтой юм.6. Жолоо барихаасаа өмнө суудлаа засаад, урд толины тусгалаа зөв тохируул Жолоо барьж эхлэхээсээ өмнө машины урд толийг арын зүйлсээ төвөггүй харахаар бодож зөв өнцгийг нь тохируулах хэрэгтэй. Ингэснээр жолоо барих үед арагш эргэж харах шаардлагагүй болохоос гадна зөв байрлалтай суухад туслах болно. Мөн жолоо барьж байх үед бүх тал руугаа замаа маш хурдан олж харах нь аюулгүй байдлын үүднээс зайлшгүй байх ёстой зүйл юм.7. Зогсож байх үедээ гараа арын халаасандаа хийж байх Зогсож байх үедээ өөртөө сануулах ёстой зүйл бол “цэх зогсох” юм.
Хэрэв та мөрөө урагш хавчих, шилэн хүзүүгээрээ бөгтийх муу зуршилтай бол үүнийг маш хялбар засах аргыг зааж өгье. Энэ бол зогсож байх үедээ хоёр гараа өмднийхөө арын халаасанд хийж зогсох юм. Ингэснээр мөр хойш татагдан, нуруу тэнийх болно.8. Нөмрөг нөмөрсөн мэт өөртөө итгэлтэй алхах Алхаж байх үедээ бөгтийх нь нурууны булчингуудад их хэмжээний ачаалал өгч удаан алхах үед өвдөлт мэдрэгдэж эхлэх болно. Тиймээс үүнийг шийдэх ганц арга бол өөрийгөө нөмрөг нөмөрсөн байна гэж төсөөлөх юм. Ингэснээр мэдээж таны нуруу тэгшрэхээс гадна толгойн байрлал ч эгц дээш болох болно. Бас нэг арга бол толгойг тань дээш уяагаар татсан байна гэж төсөөлөх юм.
9. Утсаар ярьж байх үедээ алхах Утсаар ярих үедээ сандал дээр юм уу буйдан дээр сууж ярих нь таны өдрийн турш хичээсэн бүх хичээл зүтгэлийг үгүй хийх болно. Тиймээс утсаар ярих хугацаагаа өөртөө алхах цаг болгон хувиргавал ямар вэ? Биеэ хөдөлгөөнтэй байлгах нь биеийн байрлалаа зөв олох хамгийн зөв арга юм.10. Эрүүгээ дотогш тат. Толгой хаашаа, бие тийшээ Толгойн байрлал нь биеийн үндсэн байрлал ямар байх эсэхийг шийдэж чадна. Бага зэрэг сонин сонсогдож магадгүй ч эрүүгээ толгой руугаа буюу дотогш татах нь биеийн ерөнхий байрлалыг засахад тусалдаг. Мөн өмнө нь хэлж байсанчлан толгойг тань тэнгэрээс уяагаар татаж байна гэж төсөөлөх нь хүзүүгээ тэгш, чанга байлгахад туслах болно.https://news.xopom.com/308308/
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.