Сүү уудаг хүн бүрийн мэдвэл зохих чухал зүйл. Энэ бүтээгдэхүүний аюултай тал нь юу байдаг вэ?

Худалдааны шилтэй шинэхэн сүү бараг айл болгоны хөргөгчинд байх болжээ. Цайгаа сүлнэ, кашаа амтална, тараг бүрнэ, дангаар нь ч бас ууна. Орчин үеийн хоол судлаачид аюулын харанга дэлдэж байна, үүнийгээ ч үе үе томоохон асуудал болгон хөндөж байгаа юм. Сүүн бүтэгдээхүүн зайлшгүй хоол хүнсний жагсаалтад орж байгаа нь зөв үү? Сүү бидний бие махбодод ашиг тус өгч байна уу эсвэл хор хө.нөөл учруулж байна уу?Сүү сааль авах зорилгоор малчид тугалыг нь дутуу хөхүүлдэг. Энэ бол маргашгүй баримт.
Энэ утгаараа амьтны үр төлийн уух сүүг бид булааж байгаа мэт харагдана.Бидний аав, ээж, эмээ, өвөө багадаа сүү ууж л өссөн. Өнөө үед ч сүүг кальциар баялаг гэж үздэг, тийм ч учраас бат бөх ястай болдог гэж бодно.1 аяга сүүнд юу юу агуулагддаг вэ? 1 аяга сүүнд өдрийн хэрэглээний дараах амин дэмүүд агуулагдана: Кальци: 276 мг – 28% Д амин дэм: 24% Рибофлавин (В2 амин дэм): 26% В12 амин дэм: 18% Кали: 10% Фосфор: 22% Яагаад сүүлийн үед эмч нар сүүний ашиг тусыг үгүйсгээд байдаг болов? Энзим нь сүүнээс кальцийг биед шимэгдүүлэх уураг бөгөөд хүний ходоодонд 2-5 нас хүртэл ялгардаг, нас ахих тусам уг бодис ашигтай байхаа болино. Үүнээс гадна сүү нь бүрэн ханасан тосны эх сурвалж, тиймээс анхаарал болгоомжтой хэрэглэх ёстой болоод байгаа юм.АНУ-д батга, арьсны үрэвсэлт өвчнөөр жилд 50 сая хүн өвчилдөг. Судалгаанаас харахад уг өвчний өдөөгч нь хүнсэндээ хэрэглэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн байна. Уг бүтээгдэхүүний орцод хиймэл даавар агуулагдана. Фермийн тэжээмэл үхрийг дааврын гаралтай тэжээлээр тэжээдэг ажээ.
Лактозод хэт мэдрэг байх Лактоз нь сүүн дэх үндсэн нүүрс ус юм. Лактозод хэт мэдрэг хүний гэдэс, ходоод дүүрнэ, гүйлгэнэ, гэдэс нь хийлэгдэнэ, бөөлжинө. Ихэнх тохиолдолд 5-аас дээш насны хүүхэд болон томчуудад илэрдэг. Бага хэмжээний лактоз эрүүл мэндэд эрсдэл авчрахгүй, яагаад гэвэл бие махбод нэг удаагийн хоололтоор 12 хүртэл грамм лактоз хүлээн авах чадвартай, өөрөөр хэлбэл нэг стаканд (230 мл) агуулагдах хэмжээ юм.Кальцийн тухай буруу ойлголт 1. Кальци бэртэл гэмтэл авах эрсдэлийг бууруулдаг Зарим нэг судалгаанаас харахад магадлалыг 50%-иар нэмэгдүүлдэг ажээ!2. Кальци яс бэхжүүлнэ Д амин дэмгүйгээр кальцийн ашиг тус гарахгүй. Уг амин дэм нь кальцийг (мөн фосфор) шимэгдүүлэхэд нөлөөлдөг. Хоол хүнсээр дамжуулан авсан кальцийг ходоодноос цусанд, цаашлаад ясны хананд шингээнэ.
3. Сүүнд агуулагдах кальци давуу талтай Нэмэлт тэжээлтэй кальци нь хүний биед амархан шингэдэг бөгөөд бүдүүн гэдэсний хавдраас хамгаалдаг.Дэлхийн хүн амын 75% нь сүүн бүтээгдэхүүнээс кальцийг бүрэн авч чаддаггүй. Бидний бие махбод кальциас илүүтэй бүрэн ханасан тосыг нь хамаагүй хурдан шингээж авдаг, энэ нь зүрх судас, үе мөчний өвчлөлд хүргэдэг байна. Сүүн бүтээгдэхүүнийг спортоор хичээллэдэг хүмүүс хэрэглэх нь ашиг тустай эсэх асуудал ч одоогоор тодорхой бус. Харин цагаан хоолтнуудын хувьд энэ асуудал тодорхой болжээ. Тэд кальци, кали, уураг болон ашигтай тосоо ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс бүрэн авч чадаж байна – ногоо, жимс, жимсгэнэ, шош, самар, замаг.Сүү хэрэглэх үү, яах уу? Хэсэг хугацаанд сүү, сүүн бүтэгдэхүүний хэрэглээнээс татгалзахыг хүсэж байна, ямар нэгэн өөрчлөлт гарах эсэхийг ажиглаарай. Хэрээ та сүүнээс огт татгалзаж чадахгүй бол боломжоороо боловсруулсан сүү бус органик сүү хэрэглэхийг хичээ: элдэв нэмэлт нөөшлөгч бодисгүй, тослог багатай.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.