Uncategorized

Батганы 6 төрөл болон тэдгээр батга ямар шалтгааны улмаас гардаг болохыг мэдэж авцгаая

Батгыг ерөнхийд нь хоёр ангилдаг.Үрэвсэлтэй болон үрэвсэлгүй батга гэсэн хоёр төрөлтэй. Үрэвсэлтэй батга нь үрэвслийн бус батгатай харьцуулахад илүү аюултай учир мэргэжлийн эмчид заавал хандах хэрэгтэй.Ингээд батганы төрлүүд болон тэдгээр батга ямар шалтгааны улмаас гардаг болохыг хамтдаа мэдэж авцгаая.Цагаан батга Ийм батга нь үрэвсэлт бус бөгөөд цагаан өнгийн толгойтой, гадуураа улаан хүрээтэй байна байна.Ийм батгыг мэргэжлийн хүнээр шахуулж цэвэрлүүлэхгүй бол эдгэрч алга болно гэж байдаггүй. Шалтгаан:Цагаан батга нь арьсны нүх бохирдох, илүүдэл тослог зэргээс үүдэлтэй. Нэг үгээр арьсны нүх бөглөрсөн үе цагаан батга үүснэ гэсэн үг.Хар батга Цагаан батгатай нэгэн адил хар батга нь үрэвсэлгүй батганы төрөлд багтана. Хар өнгөтэй жижиг цэг хэлбэртэй байна. Улаалт байхгүй, төв нь хар өнгөтэй. Шалтгаан: Хар өнгөтэй байна гэдэг нь арьсны нүх илүү бохирдсон байна гэсэн үг биш. Энэ нь арьсны нүхжилт томорсонтой холбоотойгоор бохирдол орсноос болж үүсдэг батга юм.Толгойгүй батга Толгойгүй батга нь арьсны өнгөн давхаргад үүссэн үрэвсэлт батга юм. Ийм батга нь гадна талаасаа улаан, хавдсан байдалтай харагддаг.Батганы эргэн тойронд байгаа арьс ягаарч, хавдаж байгаад дараагаар нь үрэвсэл нь хүндэрдэг.Гэхдээ дээр дурдсан үрэвслийн бус хоёр батгыг бодоход толгойгүй учир хурдан эдгэрдэггүй. Шалтгаан: Арьсны халдвар (Molluscum contagiosum) Жижиг цусны судас өргөсөх (cherry angioma) Дутагдал Экзем Харшлын урвал Идээт үрэвсэл Идээт үрэвсэл Идээт үрэвсэл нь илүү том хэмжээтэй, дугуй төвтэй. Цагаан шаргал өнгийн идээгээр дүүрэн, эргэн тойрон улаалттай. Нэг ёсондоо том хэмжээтэй цагаан батга шиг харагддаг гэсэн үг. Гэхдээ гол ялгаа нь үрэвсэлтэй. Шалтгаан: Хоол болон амьдралын буруу хэвшлээс шалтгаалж гардаг Шавжинд хазуулах (хортой шавж) Ү.хэжсэн арьс,илүүдэл тос Булцуут батга Үрэвсэлтэй батганы хүндэрсэн хэлбэр бөгөөд арьсны гүнд үүсдэг,өвчин мэдрэгддэг.Ийм батга нь хүндэрч, гүнзгий сорви үүсгэдэг.Шалтгаан: Арьс гүний бохирдолтой үед үүснэ. Мөн арьсны эд, эсийн хэвийн байдал алдагдсан үед булцуут батга гардаг.Нэвчдэст батга Булцуут батга хүндэрсэн үед нэвчдэст батга болж хүндэрдэг. Ийм батга нь маш их үрэвсэлтэй, идээтэй, өвчтэй, улаалт ихтэй байдаг. Батганы гол нь арьсны гүнд үүссэн байдаг. Ийм батга маш гүн сорви үүсгэдэг бөгөөд арьсыг маш ихээр гэмтээдэг. Шалтгаан: Халдвар авсан идээт үрэвсэл. Цэвэрлэгээ дутуу хийгдэх, буруу хооллох, амьдралын буруу хэвшил.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!