Uncategorized

НОМ БҮГДИЙН ДЭЭД ЕРӨӨЛИЙН ХААН уншсанаар сайн бүхэн дэлгэрч саар бүхэн арилдаг жамтай…. “

“Ерөөлийн хаан” бол ерөөл бүгдийн хамгийн дээд хэмээн алдаршсан бөгөөд Бурхан багшийн хамаг судар тарни, Энтэхэг, Төвдийн бүх шидтэн мэргэдийн зохиосон бүх ерөөлийн утга агуулга хураангуйгаар багтсан ерөөл гэдэг. Энэ ерөөлийн судар бол Ганжуурын доторхи “Мод байгуулахуй судар” хэмээх номд Самандбадра бодисадвагийн зохиосон ерөөл юм.


Орон сууцаа цэвэрлээд, бурхан шүтээнээ дэлгээд, ариун тахилыг бэлдэж, амгалант суудалдаа суугаад дотроо бодохуй нь:“Олохуйяа бэрх хүний төрлийг олсон, олсон энэ төрөл нь мөнх бусын жамыг үзэх нь магад. Төрөл егүүтгээд зул мөхсөн мэт огт үгүй болохгүй гурван муу заяаны тэсэшгүй зовлонг амсаж болно. Сайн төрлийг оловч, орчлонд байгаа учир эцэс нь хэзээд зовлонгоор дуусдаг” хэмээх зэргээр өөрийн биеэр бодоод, “Миний энэ байдлын нэгэн адилаар надаас бусад амьтан бүгдээрээ муу зүүдний зовлонг ч үл хүсэх, хичнээн их амгаланг амсавч ханах үгүй байх нь амьтан бүрд адил тул эх болсон хамаг амьтанд зорьсон асрахуй сэтгэл ба нигүүлсэхүйн сэтгэлийг сэтгэлдээ үүсгээд гурван эрдэнэд ерөөл явуулж, бодь сэтгэлийг үүсгэх” зэргээр сэтгэлээ номхотгон ижилдүүлж

үйлд.Ялангуяа эх болсон хамаг амьтны тусын тулд хамгийн түргэнээр бурханы хутагийг олж амьтны зовлонг арилгая. Тэр тухай “Хутагт сайн явдлын ерөөлийн хаан”-ыг уншиж үйлдсүгэй хэмээн сэтгээд сэтгэлдээ санах нь:“Арван зүгийн хязгааргүй оронд оршиж байгаа хамаг бурхан бодисадва нарыг оршин заларч байгаа орон, ариун орнуудын хамтаар сэтгэлдээ ив илхэн санаж” байхын дээр өмнө огторгуйд арслант ширээ, лянхуа наран саран дэвсгэрийн дээр өөрийн багшийг гэрэл цацруулан заларч байгаа хэмээн бодоод ерөөлөө уншина.Хутагт сайн явдлын ерөөлийн

ү

хаан.Самантабадрын үйлсийн дээд ерөөлСамантабхадракаря пранидхана-Паг-ба сан-бо жодвий монлам жи жалбоОрь болсон хутагт Манзушри дор сөгдмүй.Арван зүгийн ертөнц дахиныгГурван цагт гийгүүлэн заларсанБилэгт хүмүүний арслан бүгдэдБие, хэл, сэтгэлээр мөргөе.
Сайн явдлын ерөөлийн хүчээрСанаанд илхэн хамаг ялагчдадОрон ертөнцийн хумхийн тоогоорОлонтаа хувилан, сөгдөн мөргөе.Нэгэн хумхинд ч хумхийн тоотБодьсад нарын дунд бурхад заларсаар
Нэлэнхүй их номын агаарНигүүлсэхүй ялагчдаар дүүрэх болтугай.

ү

Related Articles

Back to top button
error: Content is protected !!